gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     9.13
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 9
Зурхай
 9.13
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 9.13
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Онгоцны дугуй гэмтэж, далавч нь бутарч унасныг тогтоожээ

Улс төр
2007-09-18
0
Twitter logo

-“Айрбус 310-300” онгоцны ослын буултын талаархи техникийн комиссын дүгнэлт-

УИХ-ын дарга Д.Лүн­дээ­жанцан тэргүүтэй төрийн өндөр дээд хэмжээний айлч­лал хийхээр зорчиж явсан онгоцонд эвдрэл гарч ослын буулт хийсэн. Онгоцны эвд­рэ­лийн техникийн шалт­гаа­ныг мэргэжлийн комисс хэр­хэн тодорхойлсныг хүргэж байна.

Нислэг үйлдэх багийг Ц.Баярсайхан ахалж, он­го­цонд төрийн өндөр дээд тө­лөө­лөгчдийн хамт 198 зоригч явжээ. Тусгай үүргийн нис­лэгийн бэлтгэлийг дээд зэр­гээр хангаж, нислэг үргэл­жлэх хугацаанд бүх үйл ажил­лагаа хатуу хяналтад явах ёстой. Энэ үүднээс “Айр­­бус 310-300” онгоцны бүрэн бүтэн байдлыг шалгаж есдүгээр сарын 9-нд Токио руу графикт нислэгт гар­гасан байна. Шалгалтын нис­лэгийг Төрийн тусгай хамг­аа­лал­тын (ТТХ) газрын мэр­гэжил­тэн Ариун­болд, МИАТ-ийн хоёр ин­женер үйлджээ. Техникийн ямар нэг дутагдал, доголдол илрээгүй хэмээх дүгнэлт­тэйгээр дараагийн нисэх багт хүлээлгэн өгсөн байна. Бер­лин рүү зорьсон УИХ-ын дарга тэргүүтний зочдын нислэгийн багт ч шалгасан инженерүүд, ТТХ-ын мэр­гэжилтэн хамт явжээ. Гэтэл тусгай үүргийн нис­лэгийн онгоцны дугуй газраас хөөрөлгүй гэмтсэн, хол­бог­дох газар нь мэдээгүй, онгоц завсарын буудалд ослын буулт хийж тусгай үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон.

Энэ бол ихээхэн ноцтой, хариуцлага хүлээлгэх ёстой асуудал хэмээн мэргэж­лийн­хэн үнэлсэн байна.

Ингээд Берлин рүү ниссэн үеийн техникийн дутагдлыг үзвэл анх “Изнис” компанийн нисгэгчид нислэгийн зурваст гадны биет эд зүйл байгааг олж харсан. Тэгээд Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын Нислэг хөдөл­гөөнийг удирдах төвд мэдэгд­сэн бай­на. Төвийнхөн ч нөх­цөл байд­лыг Батмөнх дар­гадаа даруй хэлсэн байхад өмнөөс нь МИАТ-ийн Агаа­рын хөлгийн засвар үйлчил­гээний газар (АХЗҮГ)-ын дарга Энхтөрд мэ­дэгд хэмээн хариу өгчээ. МИАТ-ийнхэн нислэгийн тал­байг шалгаж, хэлтэрхийнүүд Москва-Бер­линий чиглэлд ниссэн тусгай үүргийн онгоц­ны дугуйны бүрхүүлийн та­сар­хай болохыг тогтоожээ. Улмаар онгоцны экипажийн­ханд мэдэгдсэн байна. Дугуй нь хагарсан тухай мэдээлэл авсан “Айрбус 310-300” он­гоц­ны нисэх багийнхан есдү­гээр сарын 10-нд өглөөний 11 цаг 45 минутад Москвагийн Шере­метьево буудалд га­зард­сан. Онгоц газардсан даруйд үзлэг хийхэд дол­дугаар дугуйны гадуур хай­мар нь хуурч уна­сан, баруун далавчны арын хэсэгт хон­хойлт үүссэн учир цаашид нислэг үйлдэх ямар ч бо­ломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ дүгнэлтийг дугуй нийлүүлэгч компани болох Люфтханзагийн мэргэ­жилт­нүүд хийжээ. Үнэн хэрэг­тээ далавч хонхойх биш хагас метр илүү газарт цуурч, бу­тарч унасныг техникийн дүг­нэл­тэд дурджээ. Үүнийгээ батлах гэрэл зургийг нь ч ирүүлжээ.
Далавч уртаашаа 50 гаруй см, өргөөшөө най­ман см газарт хугарсан бай­на.

МИАТ компани Германы Люфтханза компаниас бэлэн дугуй авч өөрсдөө “Айрбус 310-300” онгоцондоо угсардаг гэнэ.
Ингэхдээ дугуйны бүрэн бүтэн байдалд ямар нэг ба­талгаа авдаггүйгээс гадна ашиглалтын хугацааг тогтоо­доггүй. Авч байгаа ихэнх дугуй нь засварлагдсан, гадуураа давхар бүрхүүлтэй ирдэг байж. Дугуйны элэгдэл хо­рогд­лыг МИАТ-ийнхэн нүдэн баримжаагаар тогтоосоор ир­жээ. Дугуйг Германы Люфт­ханзад очиж, үзлэг шалгалт хийж авах ажлыг инженер Чулуунжав гардан гүйцэт­гэдэг юм байна. МИАТ зөвхөн “Бойнг 737” онгоцны дугуйг л өөрсдөө засварладаг гэж бай­гаа. Нислэг үйлдэх бүх онгоц­ныхоо засвар, үйлчилгээнд хяналт, шалгалт хийж, дүг­нэлт гаргах үүрэг бүхий до­тоод аудитын хэлтэстэй. Энэ хэлтэс бүтцийн хувьд АХЗҮГ-таа харьяалагддаг. Хэлтэс хараат бус, бие даасан хя­налт, шалгалт хийж дүгнэлт гаргах ёстой. Гэвч техникийн газрын дарга Энхтөрийн ду­раар бүх шийдвэр, дүгнэлт гардаг гэсэн мэдээ байна хэмээн дүгнэлтэд өгүүлжээ.

Техникийн эвдрэлийн шалт­­­гаанд дурдахдаа ду­гуйнд үйлдвэрлэлийн үеийн согог байх магадлалтай хэ­мээн үзсэн байна. Бас ашиг­лалтын явцад гарсан механик гэмтэл байж мэдэх. Нис­лэгийн чөлөөт талбайд онгоц гүйлт хийх үед талбайн зур­васны гэмтлээс механик нөлөөлөл орсон байж болно хэмээн үзжээ. Тухайлбал, талбайд ан цав, цоорол гарсан байх мэт нөлөөлөх боломжтой гэнэ. Үйл явдлын дараа МИАТ, ИНЕГ хамтран мэдээ­лэл хийх үеэр АХЗҮГ-ын дарга Энхтөр ослын буулт хийхэд хүргэсэн бүх шалт­гааныг гадаад хүчин зүйлд тохож байсан. Чухамдаа он­гоц гүйх чөлөөт талбай, нис­лэгийн зурвасны доголдлоос нөлөөлсөн гэх маягаар ярь­сан. Дутагдал гарсан шалт­гааныг урьдчилан тааварлаж болох ч өөрсдийгөө буруугүй хэмээн өмгөөлөх ханд­лага­тай төдийгүй сэлбэгээр хан­гагч Германы Люфтханза ком­панийг буруутгах гэж оролд­сон. Ямар ч байсан техникийн газрын үзлэг шалгалт хан­галт­гүй, үүнийг онгоц хөө­рөөгүй байхад дугуй хагарсан нь батална гэж уг дүгнэлтэд өгүүлжээ.

Онгоцны хувьд дугуй бол онцгой эд анги. Дугуйн дээрээ хүчлэл авч, өндийж хөөрдөг, дугуйн дээрээ суудаг. Аль нэг дугуй нь гэмтсэн онгоц эл­гээрээ хэвтэж эсвэл далав­чаа­раа савж буухаас өөр хувилбаргүй. Харин хөдөл­гүүр нь гацах буюу унтарсан тохиолдолд дугуйн дээрээ зөөлөн газардаж ослын буулт хийх боломжтой. Үүнд л ду­гуйны ач холбогдол гарна хэмээн мэргэжилтэн тэмдэг­лэсэн байна.

Энэ бүхний эцэст онгоц ослын буулт хийхэд хүр­гэсэн дутагдал доголдлыг тогтооход ИНЕГ-ын дарга Батмөнх хойр­­го хандсан байна. Онгоц гүйх зурвасын аль хэсэгт дугуйны хагархай байсан, хэдэн метр гүйсний дараа дугуйнд гэмтэл гарсан, хагар­хай хэсэг ямар байрлалаар хэдэн метрийн зайд унасан, тухайн орчны зурваст цуурал, цоорол байсан эсэх олон зүйлийг нотлох баримтаар баталгаажуулах ёстой байж. Энэ тухай Иргэний нисэхийн ерөнхий дүрэмд ч тодорхой заасан. Гэвч үүнийг мөр­дөөгүйгээр барахгүй дугуйны хагархайг шууд шүүрдэн цэвэрлэсэн байна. Эд мөрийн баримт авч үлдэхийн тулд бусад нислэгийг ч тодорхой хугацаанд хориглох ёстойг мөн л дүрэмд заасан байгаа аж. Гэсэн ч тухайн үеийн нөхцөл байдалд үнэлгээ хий­хийн тулд одоо онгоц өөрийн нислэгийг бүхэлд нь бичиж байдаг системийг хянах ёс­той болж. Онгоцны нислэгийн параметрийг уншиж, дүн шин­жилгээ хийдэг автомат сис­темийг МИАТ-ийн АХЗҮГ-аас 2005 онд шинэчлэн байр­луулжээ. Үүнийгээ ашиглан есдүгээр сарын 10-ны тусгай үүргийн нислэгийн бэлтгэлийг шалгасан Токиогийн нис­лэгийн бичлэгийг уншсан байх ёстой аж.

Өчигдөр Улаанбаатарт авчирсан “Айрбус 310-300”-ын долдугаар дугуйг онгоцонд хадгалж явсан запас дугуй­гаар сольжээ. Далавчинд гарсан гэмтлийг засах бо­ломж­гүй гэж Люфтхан­загийн­хан үзсэн байна. Далавчийг бүхэлд нь солих ёстой гэнэ. Ингэхийн тулд 300 гаруй мянган ам.доллар хэрэгтэй гэж бидэнд олдсон дүгнэлтэд дурдсан байна.

Б.Хажидмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан