gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

Б.Билэгт: Тэр намраас хойш би үргэлж хичээсэн

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
2025-02-02
940
Twitter logo
Г.Тэгшсүрэн
940
Twitter logo
Маргааш ажилтай
2025-02-02

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй залуусыг GoGo.mn “Маргааш ажилтай” буландаа онцолж буй.

"Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”. “Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй гавихгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...

Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид.

Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэсэн зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Тиймээс энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй залуусыг GoGo.mn “Маргааш ажилтай” буландаа онцолж буй.

Энэ удаад Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт (FB: Bilegt.bilgee)-ийг танилцуулж байна.

ЭЭЖ НАДААС “ЧИ ЖИЛИЙН ДАРАА Л ОЙЛГОВ УУ” ГЭЖ АСУУХАД НАДАД ХАРИУЛТ ОЛДООГҮЙ

-Аав цагдаа байсан юм. Багадаа аавынхаа ажил дээр л өнждөг байлаа. Тиймдээ ч том болоод хуулийн байгууллагад ажиллана гэж мөрөөддөг байв. Харин ахлах ангийн сурагч байхдаа зураг зурах дуртай болоод зураач болно гэж бодох болсон. Арван жилээ төгсөх жил хуулийн чиглэлээр сурах уу, зураач болох уу гэдэг сонголтын өмнө ирэв. Ингээд эрх зүйч, хуульч болохоор шийдээд Цагдаагийн академи буюу Дотоод хэргийн их сургуульд 2010 онд элссэн. Гэхдээ удсан ч үгүй сургуулиасаа 1 жилийн чөлөө авчихсан юм.

ДХИС-ийн бүх хичээл, сургалт цэргийн диктатуртай, цагийн хуваарь ягштал баримтална. Харин би үргэлж сургалттай, эсвэл арга хэмжээтэй, цаг завгүй сургалтын хөтөлбөрт баригдахгүй санаатай хүн явлаа. Ингээд “Зураач л болох байж, би энд юу хийгээд яваа юм бэ” гэх бодол төрж, дотроо зөрчилдсөөр хичээлээ тасалдаг хэнэггүй оюутан болов. Нэг өдөр ээжид “Би эхний жил чөлөө авна, ажил хийж мөнгө олно” гээд хэлчихлээ. Ээжийг уурлах болов уу гэтэл нэг их юм хэлэлгүй зөвшөөрсөн.

Сургуулиасаа чөлөө аваад хувийн компанид сарын 600,000 төгрөгийн цалинтай ажилд орлоо. Архины шил авна, үүнийг угааж, цэвэрлээд буцаагаад аж ахуйн нэгжид нийлүүлдэг компани. Шилийг машин, машинаар нь буулгана даа. Түүнийгээ том том авдарт хэд дахин өндөрлөж өрөөд агуулах руу зөөнө. Дараа нь шошгыг хуулна, угаана. Эхэндээ хэцүү байсан ч гурван сар өнгөрөхөд ажлаа гялалзуулдаг болчихсон.

Нэг өдөр ажлаа эрт дуусгаад цалингаа авлаа. Харих гээд алхаж байхдаа цаашдаа энэ ажлаа л хийгээд ингэж амьдрах уу, сургуулиа орхисноор би юу хожив гээд бодов. Тэгээд ер нь сургуульдаа сураад дээд боловсрол эзэмших нь зөв юм байна гэж бодоод буцаад шалгалтаа өгөөд орж болох уу гэж асуулгасан. Энэ мэдээж боломжгүй, татгалзсан хариу авав. Гэхдээ нэг их тоосон ч үгүй, үргэлжлүүлэн ажиллахаар боллоо. Гэхдээ шил өргөж, цэвэрлэдэг ажлаасаа гараад машин засварын газарт туслахаар оров. Өдөржин машины гупер зүлгүүрдэнэ, гарааш цэвэрлэнэ, сэв дарна гээд жижиг, сажиг ажлыг нь нугална.

Тэгтэл машин засварын тос масло болсон хувцастайгаа дэлгүүр орох гэж яваад сургуулийнхантайгаа таарав. Тэд сонсогчийн хувцсаа өмсчихсөн, гялалзсан хүмүүс, төлөвшсөн эрчүүд болчихсон юм шиг санагдсан. Тэр үед л “Би ч бас ингээд явж болох байсан шүү дээ” гэдэг бодол төрөөд сургуулиасаа чөлөө авсандаа анх удаа маш их харамссан.

Энэ өдрөөс хойш намар сургуульдаа заавал буцаад орно гэдэг зорилготойгоор ажлаа хийж олсон мөнгөө бага багаар хадгалж эхэллээ. Есдүгээр сарын 1 боллоо, би ч сургуульдаа буцаад орсон. Тэр үед ээж надаас “Чи жилийн дараа л ойлгов уу” гэж асуухад нь надад хариулт олдоогүй. Тэр намраас хойш сурах, мэдэхийн төлөөх чин хүсэл эрмэлзэлтэйгээр хичээлдээ шамдан суралцсан даа.

14 сонсогч хариуцдаг тасгийн дарга болж дэд түрүүч цол авлаа. Зурах сонирхолтой тул Криминологийн хичээл дээр гэмт хэрэгтний шинж байдлыг гараар зурж онц авав. Найзууд уулзъя, гаръя гэх үед жижүүртэй, дадлагатай гэх байдлаар татгалздаг болсон. Огтоос сул цагтай баймааргүй, бүхий л цаг хугацаанд хичээн суралцахыг хүссэн.

Учир нь сургуулиасаа чөлөө авсан 1 жилийн хугацаанд хүн боловсрол эзэмшиж байж л сайн ажил, сайхан амьдралд хүрнэ гэдэгт бат итгэсэн. Сургуульдаа буцаж орсон тэр намраас хойш өнөөдрийг хүртэл би үргэлж хичээж, ямар ч ажлыг чин сэтгэлээсээ, чанартай гүйцэтгэсээр ирсэн.

“ДАНСНЫ ХУУЛГА ШАЛГАХ СОНИРХОЛТОЙ. МӨНГӨНИЙ МӨРИЙГ АЛДЧИХВАЛ ЭРГЭЭД СЭЖҮҮРИЙГ НЬ ОЛОХОД ТӨВӨГТЭЙ”

Эрх зүйч мэргэжил эзэмшин сургуулиа амжилттай төгсөв. Ингээд Завхан аймагт очиж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлөөлөгчөөр ажиллах томилолт авлаа. Анх Дархан гэж сонсоод “Ашгүй, хотод ойр байх нь” гэж баярласан. Гэтэл хотоос 1000 километрийн зайтай Завхан аймаг болж таарсан даа. Анх удаа л гэрээсээ холдож, хөдөөд очиж ажилласан минь тэр. Тэнд цагдан хорих байртай, жирийн дэглэмтэй хорихтой шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэг жил болоод ерөнхий газарт төлөөлөгчөөр ажиллахаар буцаад хот руу шилжсэн.

2019 оноос АТГ-т орж мөрдөгчөөр ажиллаж эхэлсэн. Мөрдөгчийн ажил маш их ачаалалтай. Үнэн зөвийг олж илрүүлэх туйлын ганц хүсэлтэй олон залуус ядарснаа ч мэдэхгүй ажиллаж байдаг даа.

Урам хугармаар хэргүүд ч байдаг. Сүүлд нэг авлигын хэрэг шалгасан юм. Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх нэг ажилд зарцуулах хөрөнгө, мөнгө манай улсад орж ирээгүй, гадаад улс руу хулгайлагдсан байсан. Үүнээс болж тухайн салбарын хөгжлийг 10 жилээр ухраачихсан. Энэ хэргийг шалгаж байхад урам хугарсан шүү.

Гэхдээ манай мөрдөгч нар хэргийг шалгаж илрүүлснээр гадаад улсад хулгайлагдсан байсан олон сая ам.долларыг Монгол Улсдаа эргүүлэн авчирч чадсан. Үүний ард маш олон залуус цаг наргүй, нойр хоолгүй нэг баг болж хамтран ажилласан даа. Гадаад улстай хамтран ажиллаж байгаа учраас цагийн зөрүү гарна. Гадаад хэлний мэдлэг шаардагдана.

Миний хувьд энэ хэрэг дээр ажилласнаар маш олон зүйлийг сурч, мэдсэн. Үеийн залуучуудтай нэг зорилгын төлөө баг болж, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах, үзлэг нэгжлэг хийх зэрэг биеийн болон оюуны чадвар шаардсан олон ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Ер нь манай байгууллагад маш олон чадварлаг залуучууд ажилладаг. Тэр их эрч хүч хаанаас гардаг юм гэмээр, бахархмаар санагддаг шүү.

Энэ хэрэгт гадаад улсын ижил төстэй байгууллагатай хамтарч ажилласан. Тэд жишээ нь нэг хэрэг дээр 5-7 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг юм билээ. Харин манайд бол эсрэгээрээ нэг мөрдөгчид олон хэрэг оногддог.

Авлигын гэмт хэргийг шалгахад олон ур чадвар шаардлагатай. Тэр дундаа санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа маш их цаг зарцуулдаг, ачаалалтай ажил. Дансны хуулга шалгах нь их сонирхолтой. “Мөнгө мөрөө үлдээдэг” гэдэг үг бий. Мөнгийг мөрөөр нь мөшгөнө шүү дээ. Нэг дансанд ороод огт өөр хэн нэгний дансаар гараад явчихсан байдаг. Энэ мэт замбараагүй гүйлгээ олон илэрнэ. Маш сайн, няхуур ажиллахгүй л бол мөнгөний мөрийг алдчихвал эргээд сэжүүрийг нь олоход төвөгтэй.

Мөнгө мөнгөөрөө байхгүй, машин, үл хөдлөх хөрөнгө, Монголд биш гадаадад хөрөнгө болох гээд юу ч болж хувирч мэднэ. Гадаадад хөрөнгө болж хувирсан тохиолдолд тухайн улс оронтой хэрхэн харилцахаас эхлээд л ур чадвар шаардана даа. Цаад улс орон тийм ч амархан өгчихгүй.

Хулгайлагдсан хөрөнгөө хууль ёсны дагуу буцааж авахын тулд олон удаагийн хэлэлцээр,  харилцан уулзалт хийнэ. Хөрөнгө буцаах ажилд мөрдөгч нарын ур чадвараас гадна манай байгууллагын удирдлагын шийдвэр, манлайлал, бас манай улсын бусад хууль хяналтын байгууллагын туслалцаа, дэмжлэг чухал хэрэгтэй.

Ер нь бол 2020 оноос гадаад улсад хулгайлагдсан хөрөнгө буцаах ажиллагаа эрчимжсэн. Энэ хамтын ажиллагааны үр дүнд одоогийн байдлаар манай байгууллага 13.9 сая ам.долларын хулгайлагдсан хөрөнгө мөнгийг Монголдоо оруулж ирээд байгаа. Монгол мөнгөөр 48 тэрбум төгрөг болж байна уу даа.

“УЛС, ОРОНД БОЛОХГҮЙ АСУУДАЛ ОЛОН. БОЛГОХЫН ТӨЛӨӨ БИД АЖЛАА САЙН, ЗӨВ ХИЙХ ЁСТОЙ”

Авлигын гэмт хэрэг нарийн ээдрээ, төвөгтэй тул санхүүгийн мэдлэг, гадаад, дотоодын хууль, эрх зүйн орчныг шинжлэн судлах, сүүлийн үеийн программ, технологитой харилцаж чаддаг байх шаардлагатай. Жишээ нь гадаад улстай хамтрах бол олон улсын гэрээ, санамж бичиг, бусад улс орнуудын хамтын шийдвэр гээд бүгдийг нэгд нэгэнгүй судална.

Ер нь өөрөө хөгжсөн, мэдээлэлтэй, мэдлэгтэй, боловсролтой байж л авлигын хэргийг шалгана. Түүнээс төсөөллөөрөө, сэтгэл хөдлөлөөр шалгана гэж байхгүй.

Гүйцэтгэх ажлын мөрдөгч ер нь хаалттай ажил л даа. Гадуур явахдаа болгоомжлох, тодорхой хүмүүстэй л уулзах гэхчлэн нарийн зүйлс бий. Харин одоо би эсрэгээрээ бүр нээлттэй байх ёстой Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилд өнгөрсөн аравдугаар сараас томилогдон ажиллаж байна.

Богино бичлэг бэлтгээд байгууллагынхаа цахим хаягт байршууллаа. Гэтэл сөрөг сэтгэгдэл цөөнгүй ирдэг юм байна. Тэдгээрийг хараад олон нийтийг соён гэгээрүүлэх, байгууллагынхаа мэдээ мэдээллийг бодитой, шуурхай хүргэх ажил чухал юм байна гэдгийг ойлгосон. Маш хариуцлагатай бөгөөд хэрэв зөв ажиллаж чадвал ойлголтын олон зөрүүг өөрчилж болох өгөөжтэй ажил л даа.

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн дэлхийн улс орнууд энэ жил авлигын эсрэг залуучуудтай хамт тэмцье, залуусын үйл оролцоог идэвхжүүлье гэдэг уриа дэвшүүлээд байгаа. Тиймээс энэхүү ярилцлагаар дамжуулан залуучууддаа уриалахад “Авлигын эсрэг хамтдаа тэмцэж өөрсдийн оролцоог нэмэгдүүлье” гэж хэлмээр байна.

Би өглөө 08:30 цагт ирээд, орой 17:30 цагт тардаг бүтэн цагийн ажилтан. Зарим хүн өглөө ирээд, орой тардаг нэгэн хэвийн уйтгартай ажил хийдэг гэж хэлэх нь бий. Гадаадад байдаг нэг найз маань “Чи хөгшөөн наанаа юу хийгээд байгаа юм бэ, энд хүрээд ир, гоё амьдар, мөнгө төгрөг ол” гэх мэтийг хэлсэн удаатай.

Хүн сонгосон мэргэжлээрээ өөрийгөө дайчлаад зорьсондоо хүрэхийн төлөө ажиллах л ёстой гэж би боддог. Улс оронд болохгүй асуудал олон л байна. Болгохын төлөө бид ажлаа маш сайн, зөв хийх хэрэгтэй. Би өөрөөсөө л эхэлье. Ер нь залуу хүн бүр өөрөөсөө эхэлье. Заримдаа том ажлын ард гарахын тулд шөнө дунд хүртэл ажиллаад компьютероо унтраагаад, өрөөний хаалгыг түгжиж гараад эргээд харахад ажлын газрын бүх цонхны гэрэл унтраалттай байх тэр мэдрэмж надад их гоё санагддаг.

Энгийн л нэг ажлын өдөр дуусаж байгаа ч гэсэн нэг их том ажлын ард гарчихсан ч юм шиг. Хэдийгээр жаахан ядарснаа мэдэрдэг боловч маргааш хийх ажлаа тархиндаа эмхлэн гэрийн зүг алхдаг даа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан