Сүүлийн үед эрт илрүүлгийн үзлэгээр хүмүүст бамбай булчирхайн эмгэг нийтлэг оношлогдох болсон. Энэ талаар УБ Сонгдо эмнэлгийн дотоод шүүрлийн эмч Н.Баярмаатай ярилцлаа.
-Бамбайн эмгэг гэж яг юуг хэлээд байна вэ?
-Бамбайн эмгэг гэдэг өөрөө маш том хүрээний ойлголт. Үүнийг ярихаас өмнө хүн бүрт бамбай булчирхай гэдэг эрхтэн байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Учир нь хүмүүс эмчид хандахдаа “Би бамбайтай болчихлоо” гэж их ярьдаг. Гэтэл энэ шинээр үүсээд байгаа зүйл биш. Угаасаа хүнд байдаг, дааврын эрхтэн юм. Тэгэхээр тухайн эрхтний үйл ажиллагааны алдагдал болон бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор эмгэгүүд үүсдэг гэсэн үг.
2022 оны тавдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд эрт илрүүлгийн үзлэгээр бамбайн эмгэг, тэр дотроо бамбайн зангилаа их оношлогдлоо. Эрт илрүүлгийн үзлэгт 1.5 сая гаруй хүн хамрагдсанаас 68 мянга орчимд нь зангилаатай гэж оношлогдсон. Үүний дийлэнх буюу 53 мянга нь 45-60 насны эмэгтэйчүүд байна.
-Тэгвэл бамбайн зангилааны талаар мэдээлэл өгөөч. Энэ нь аюултай юу?
-Зангилаа нь товчхондоо бамбайн эсийн хэт их ургалт болсон бүтцийн өөрчлөлт гэсэн үг. Энэ нь анх үүссэнээсээ хойш нэмэгдэж, эсвэл хэмжээний хувьд томорч болно. Зангилаа нь биологийн хувьд даавар идэвхтэй зохицуулдаг буюу төрөх насны эмэгтэйчүүдэд илүү зонхилж байна. Мөн нас ахих тусам бамбай булчирхай жижгэрч байдаг нь зангилаа үүсэх нэг шалтгаан болно.
Бамбай нь иодоор баялаг эрхтэн учраас иодын хэрэглээг хангалттай, чанартай авч чаддаггүй бол мөн үүсэж болно. Үүнд газарзүйн байрлал ч нөлөөлдөг. Багадаа толгой, хүзүү орчимдоо цацраг туяа эмчилгээ, шарлага хийлгэж байсан болон удамшлын шалтгаантайгаар зангилаа үүсэж болдог.
Зангилааны 95 хувь орчим нь хоргүй, 3-5 хувь нь хортой хавдар руу шилждэг. Хоргүй гээд оношлогдсон бол аюулгүй юм байна гээд орхиж болохгүй. Эсийн өөрчлөлтөд орж л байгаа бол хортой хавдар руу шилжих тохиолдол бий.
-Бамбайн зангилаатай хүнд ямар зовуурь түлхүү илэрдэг вэ?
-Гоо сайхны хувьд харагдах байдалд өөрчлөлт орж болно. Тухайлбал хүзүү орчмын хэсэг илт товойж харагдах. Цагаан мөгөөрсөн хоолой дээр байрлах эрхтэн учир зангилаа үүссэн бол юм идэхэд хахаж цацах шинж тэмдэг илэрч болно. Мөн хэвтэх, тонгойход юм тулах мэдрэмж төрж, даралт өгөх тал бий. Эдгээрийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Мэдээж хүн хүнд өөрөөр илрэх ч дийлэнх тохиолдолд дээрх зовууриуд илэрнэ.
Зангилаа үүссэн бол хүзүү хэсэг урагш товойх тохиолдол бий, товойхгүй тохиолдол ч байдаг. Үүнийг хүмүүс ил, далд бамбай гэж ярих нь их. Гэтэл энэ шинжлэх ухаанд тийм зүйл байдаггүй. Урагш товойхоор нь ил, товойхгүй бол далд гэж хүмүүс ойлгоод байх шиг санагддаг.
-Бамбайн зангилааг эмчилж болдог уу?
-Бамбайн зангилаа эм уугаад шимэгдэж алга болно гэж байдаггүй. Зарим хүмүүс эм уугаад арилгах боломжтой гэдэг буруу ойлголттой. Бамбайг эмчлэх гэж байна гээд лам, бөөгөөр яваад хүзүүгээ базуулаад, хөхөрч хавдсан тохиолдол ч байдаг. Энэ бол үр дүнгүй эмчилгээ юм.
Өмнө нь монголчуудад бамбайн зангилаа оношлогдсон бол том ч бай, жижиг ч бай мэс засалд ордог байсан. Өөрөөр хэлбэл тэр мэс засал нь бамбай булчирхай эрхтнийг бүхлээр нь авдаг гэсэн үг юм. Ингэхээр тэр хүн насан туршдаа бамбайн дааврыг орлуулах эм уух шаардлагатай болно.
Түлэх эмчилгээ нь олон талын ач холбогдолтой.
Харин одоо бол шууд мэс засал гэхээс илүүтэй, эрхтнийг нь авч үлдэх эмчилгээний сонголт руу шилжиж эхэлсэн. Энэ нь зангилааг түлэх эмчилгээ.
Монгол Улсад 2016 оноос хойш улсын хэд хэдэн эмнэлэгт энэ эмчилгээг хийж байна. Гэхдээ иргэд мэдээлэл муутай байдаг. Энэ чиглэлийн мэргэжилтнүүд ч ховор байна.
-Түлэх эмчилгээ гэхээр яана гэсэн үг вэ. Хэр үр дүнтэй вэ?
-Түлэх гэхээр хүмүүс шарж, түлнэ гээд томруулж бодож магадгүй. Тухайн ажилбарын нэршлийг орчуулаад буулгасан нь л энэ юм. Товчхондоо зангилааны цусан хангамжийг боосноор нэмж томруулахгүй гэсэн үг. Зангилааг цаашид тэжээх үүсгүүр байхгүй болохоор аажимдаа жижгэрнэ.
Түлэх эмчилгээ нь олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт цаг хугацаа болон мөнгөний хувьд хэмнэлттэй. Хийлгэхэд 20-40 минут л болдог. Өнөөдөр хийлгээд та маргааш ажилдаа явж болно. Хүндрэл, эрсдэл багаас гадна ихэвчлэн ганц удаа хийлгэхэд хангалттай байдаг.
Түлэх эмчилгээ хийлгэснээр 6 сарын дотор зангилааны хэмжээ 50 хувиар буурдаг. Эмчилгээ хийлгээд тэр даруй жижгэрээд алга болчихдог гэсэн үг биш. Тухайн зангилаа олон жил болж, удсан учраас эмчилгээний дараа аажимдаа жижгэрнэ гэсэн үг юм.
Гэхдээ энэ эмчилгээг зангилаатай гэж оношлогдсон хүн бүр хийлгэнэ гэсэн үг биш. Тухайн зангилааны хэмжээг харна. Өвчтөнд илэрч буй зовуурийг нь харж үзнэ. Хэмжээний хувьд зангилаа 2.5 см болон түүнээс дээш бол түлэх эмчилгээг зөвлөдөг. Мөн хэт авиан шинжилгээгээр зангилаатай гэж оношлогдсон бол дараа нь эсийн шинжилгээ авч хоргүй гэдгийг мэдсэний дараа түлэх эмчилгээ хийнэ.
Мөн дэлбэнгийн аль талд зангилаа үүссэн бэ гэдэг байрлал их чухал. Хэрэв зангилаа эгэмнээс доош орж, томорсон бол мэс засал хийлгэх шаардлагатай.
-Бамбайн зангилаанаас урьдчилан сэргийлэх боломж байдаг уу?
-Бамбай булчирхай нь дааврын эрхтэн шүү дээ. Тэгэхээр бид дааврыг зохицуулж, урьдчилан сэргийлэх боломжгүй. Бамбайн зангилаан дийлэнх шалтгаан тодорхойгүй гэж явдаг. Удамшил ч нөлөөлсөн байж болно.
Тэгэхээр клиникийн эмч нар жилд 1-2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг л хүмүүст зөвлөдөг. Тэрнээс биш ийм зүйл идэж, уугаарай гээд хэлэх боломжгүй. Мэдээж зөв хооллолт, хөдөлгөөн бодисын солилцоонд эерэг нөлөөтэй. Урьдчилан сэргийлэх үзлэгт орсноор өвчнийг эрт илрүүлж чадна. Эмчилгээ хийлгэх боломжтой болно. Цаашлаад үүнийгээ хянаад явах боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.
Гэрэл зургуудыг Т.Бархас