Португалын алдартай аялал жуулчлалын хот болох Албуфейрад хүмүүсийг гудамжинд усны хувцастай явахыг хориглохоор төлөвлөж байна. Хэрэв дүрэм зөрчсөн тохиолдолд өндөр торгууль ногдуулна.
Британи жуулчдын дуртай Алгарве мужийн далайн эргийн энэ хот өөрийн ёс зүйн дүрмийг шинэчлэн, олон нийтийн газарт хувцасгүй эсвэл хагас нүцгэн байхыг албан ёсоор хоригложээ.
Шинэ төлөвлөгөөний дагуу, далайн эргээс гадуур усны хувцастай явах эсвэл цээж нүцгэн байх нь 1,500 еврогийн торгуультай байх аж. Ийнхүү Албуфейра хот Барселон, Дубровник, Ниц зэрэг Европын бусад хотуудын жишээг дагаж байна.
Тус хот үзэсгэлэнт далайн эрэг, шөнийн амьдралаараа алдартай боловч хэт задгай, эрээ цээргүй аялал жуулчлал нь нэр хүндэд нь сөргөөр нөлөөлжээ.
Мөн олон нийтийн газар бэлгийн харилцаанд орохыг хориглосон бөгөөд энэ нь орон нутгийн бас нэгэн тулгамдсан асуудал болж байв.
Өнгөрсөн жил найман Британи эр Албуфейрагийн гол зугаа цэнгэлийн гудамжинд өдрийн цагаар чармай нүцгэн бүжиглэж буй бичлэг цацагдаж, цагдаа нар түүнийг баривчилжээ. Энэ явдал нь нутгийн захиргаа, аюулгүй байдлын алба, бизнес эрхлэгчдийн шуурхай хуралдааныг зохион байгуулахад хүргэсэн бөгөөд хотын дарга Жозе Карлос Роло "хэрээс хэтэрсэн" аялал жуулчлалын үйлдлүүдийг хатуу хяналтанд оруулахаа амласан байна. Албуфейра хотыг "олон соёлт, гэр бүлд ээлтэй, аюулгүй газар" хэвээр хадгалах шаардлагатай тул энэхүү яаралтай өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж онцолжээ.
Мөн олон нийтийн газар бэлгийн харилцаанд орохыг хориглосон бөгөөд энэ нь орон нутгийн бас нэгэн тулгамдсан асуудал болж байв. Дүрэм нь олон нийтийн хараанд өртөхүйц террасуудыг /үйлчилгээний задгай талбай/ ч хамрах бөгөөд зүй бус үйлдэл гаргахыг зөвшөөрсөн бизнес эрхлэгчдэд ч мөн өндөр торгууль ногдуулахаар төлөвлөж байна.
Энэхүү санал одоогоор олон нийтийн хэлэлцүүлэгт ороод байгаа ч зуны улирал эхлэхээс өмнө хэрэгжиж магадгүй.
Эх сурвалж: CNN