gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -5
  • Зурхай
     2.16
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -5
Зурхай
 2.16
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -5
Зурхай
 2.16
Валютын ханш
$ 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар туульч Нацагийн Дамдиндоржийг батламжиллаа

Б.Азбаяр
Соёл урлаг
2026-02-12
8
Twitter logo

2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дуут сумын харьяат "Монгол тууль" өвийг өвлөн уламжлагч, 8 дахь үеийн Урианхай туульч Нацагийн Дамдиндорж шалгарлаа. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам 2026 оны А/49 тоот тушаал батламжийг өнөөдөр гардуулав. 

Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан "Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам"-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай. 

Н.Дамдиндорж нь 1967 онд Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 1976-1984 онд Дуут сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж, 1990 онд Улаанбаатар хотод Улсын багшийн дээд сургуулийг бага ангийн багш мэргэжлээр суралцан төгссөн. Тэрээр бага наснаасаа урианхайн алдарт Заны Жилкэрийн удмын 8 дахь үеийн туульч бөгөөд тууль, цуур, товшуур хөгжмийн язгуур уламжлалыг сурч, 1992 оноос урианхай тууль, цуур, товшуур хөгжмийг хүүхэд, залуучуудад тогтмол зааж, дотооддоо 750 гаруй шавь сургажээ. 

Мөн Дуут сумын сургуулийн захирал н.Нямдаваагийн байгуулсан "Дуут нуур" язгуур урлагийн хамтлагт суралцаж, тус хамтлагтаа багшилж, тууль, цуур, товшуур хөгжмөөр сум, аймаг, бүс, улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцон 300 гаруй медаль, шагнал хүртсэн байна.

Н.Дамдиндорж нь урианхай түмний тууль, цуур, магтаал, хошин яриа зэрэг эх хэл, аман уламжлал, язгуур урлагийн олон өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ төрийн тахилгат хайрхан, орон нутгийн овоо тахилгын ёслолд тууль хайлж, байгаль дэлхийгээ аргадах зан үйлийг язгуур хэв шинжээр нь түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгаа соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч юм.

Тэрээр "Монгол тууль", "Цуур хөгжмийн уламжлалт урлаг" өвийг ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх ажилд идэвх, зүтгэлтэй оролцсон байна. 

Тиймээс монгол үндэстний соёлын биет бус өвийн сан хөмрөгийг хамгаалах үйлсэд оруулж байгаа жинтэй хувь нэмрийг үнэлж, 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгаруулж буй ажээ. 

Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам хэлэхдээ, "Өнөөдөр олгож буй энэ шагнал нь манай яамны хувьд хамгийн нэр хүндтэй шагналуудын нэгт тооцогддог.

Шагналын гол ач холбогдол нь соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг дэмжих, урамшуулахад оршиж байна. Соёлын биет бус өв бол Монгол Улсыг дэлхийд ондоошуулж, үндэсний онцлогийг илэрхийлдэг үнэт өв. Аялал жуулчлалын салбарт ч жуулчид нүүдэлчин ахуйд суурилсан соёлын биет бус өвийг үзэж, танин мэдэхээр манай улсыг зорьдог. Тиймээс өвлөн уламжлагчдыг бодлогоор дэмжих, хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой.

Соёлын биет бус өв нь хүнээс хүнд уламжлагдан хадгалагддаг онцлогтой. Хэрэв өвлөн уламжлагчид үгүй болбол бидний үндэсний ондоошил алдагдах эрсдэлтэй. Түүнчлэн зарим төрлийн биет бус өв устаж үгүй болох аюулд орсон тул өвлөн уламжлагчдыг урамшуулахын зэрэгцээ дараагийн үед өвлүүлэн үлдээх, суралцагчдыг бэлтгэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Яамны зүгээс соёлын биет бус өвийг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх олон талт арга хэмжээг хэрэгжүүлдэг. Мөн 21 аймаг, 9 дүүргийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын байгууллагууд болон харьяа байгууллагууд энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

Энэ жил тууль хайлдаг өвлөн уламжлагч шалгарсан нь онцгой ач холбогдолтой. Учир нь тууль хайлах уламжлалыг өвлөн уламжлагчдын тоо сүүлийн жилүүдэд буурч байгаа. Гэсэн хэдий ч баруун аймгууд идэвхтэй ажиллаж, энэхүү өвийг сэргээх чиглэлээр тодорхой ажлууд хийж буй. Цаашид улсын хэмжээний томоохон арга хэмжээнүүдэд тууль хайлах уламжлалыг бодлогоор түлхүү оролцуулах зорилт тавьж байна.

Мөн энэ жил шинийн 15-нд Урианхай тууль хайлах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Өнөө цагт үүхдүүд Гэсэр, Жангар зэрэг туульсаа төдийлөн мэдэхгүй болсон нь ажиглагддаг. Гаднын хүүхэлдэйн кино илүү үздэг болсон энэ үед үндэсний туульсаа хүүхдүүдэд таниулж, ойлгуулж, мэддэг болгох шаардлагатай. Цаашлаад Монголын баатруудаа мэддэг, хайрладаг, бахархдаг, улмаар өөрсдөө тууль хайлдаг шинэ үеийг төлөвшүүлэх нь чухал" гэв.

Туульч Н.Дамдиндож хэлэхдээ, "Би тууль, цуурын өвийг хойч үедээ өвлүүлэх, шавь бэлтгэх зорилгоор ажиллаж ирсэн. Төрж өссөн нутагтаа энэ өвийг уламжлан зааж сурган, өнөөдрийн байдлаар 700 гаруй шавь бэлтгээд байна.  Энэ өвийг цаашид үргэлжлүүлэх дараагийн үеийн төлөөлөл бий.

Тууль хайлах урлаг нь асар их авьяас, хөдөлмөр шаарддаг. Нэг туулийн үргэлжлэх хугацаа ч өөр өөр. Баатарлаг урт туулиуд 48 цаг, зарим нь бүр 94 цаг үргэлжилдэг. Туулиасаа хамаарч хугацаа нь өөр байдаг. Ялангуяа Урианхай тууль нь амьсгал, хоолойн маш өндөр ачаалал шаарддаг тул бусад туулиас илүү хүнд, онцлогтой.

Шавь бэлтгэхдээ хүүхдүүдийн нас, бие физиологийн онцлогийг харгалздаг. Ихэвчлэн 5-6 дугаар ангийн хүүхдүүдийг сонгож авч, эхлээд товшуур хөгжимтэй харьцаж сурах, Алтайн магтаал сурч дуулах зэргээр суурь бэлтгэл олгодог. Харин 9-12 дугаар ангид хоолой сууж, бэхэжсэн үед нь жинхэнэ утгаар нь тууль хайлах сургалтад хамруулдаг.

Тууль хайлах урлаг сүүлийн үед мартагдах шахсан гэдэг. Миний хувьд энэ өвийг сурталчлах, өвлүүлэн үлдээх чиглэлээр 43 гаруй жил ажиллаж байна. Гэхдээ сургуулийн хүүхдүүд 12 дугаар анги төгсөөд өөр өөрийн замаар явчихдаг тул тууль сурах үйл явц тасалдах тохиолдол бий. Тиймээс цаашид 18-20 нас хүрсэн залуучуудыг тогтвортой, системтэй сургах нь илүү үр дүнтэй болов уу гэж боддог" гэлээ. 

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан