gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Баруун-Урт-Бичигт” чиглэлийн 152 км хатуу хучилттай авто замын барилгын ажил эхэллээ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2025-06-28
48
Twitter logo

“Баруун-Урт-Бичигт” чиглэлийн авто замын эхний үе шат 152 км хатуу хучилттай авто зам" төслийг 2025-2027 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө эдийн засгийн өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, зам тээврийн сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд томоохон суурин газруудыг хилийн боомттой холбох, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий зарим сум, суурин газрууд руу чиглэсэн авто зам барих, эдийн засгийн үр ашигтай, хөдөө аж ахуйн тээвэрлэлтийг дэмжсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Үүнд олон улсын CAREC-4C буюу Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны 4С коридорт хамаарагддаг Баруун-Урт-Бичигт чиглэлийн автозам хамаардаг. Иймд тус зам нь хатуу хучилттай болсноор Монгол Улсаар дайран өнгөрөх Ази Европыг холбосон авто замын сүлжээ нэгээр нэмэгдэж, Бичигтийн боомт нь Замын-Үүд боомтын дараа орох томоохон боомт болон хөгжиж улмаар БНХАУ-ын Тянжин, Жинзоу, Далиан зэрэг боомтоор дамжин Зүүн хойд Азийн улстай худалдаа хийх боломжийг бүрдүүлж өгөх эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.

Авто зам ашиглалтад орсноор Монгол Улсаар дайран өнгөрөх Ази Европыг холбосон авто замын сүлжээ шинээр нэмэгдэнэ. 

Мөн Сүхбаатар аймгийн эдийн засагт хөдөө аж ахуй, мал аж ахуй болон уул уурхайн салбар зонхилдог бөгөөд дээрх салбаруудад түшиглэн мах боловсруулалт, аялал жуулчлал, бүс нутгийн худалдаа зэргийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. 

Замын ажлын тендерийг Төрийн Худалдан Авах Ажиллагааны газраас  зарлан, гүйцэтгэгчээр Монголын үндэсний аж ахуйн нэгж “Монгол зам групп” ХХК, техник технологийн хяналтын зөвлөх компаниар “Аварга зам” ХХК тус тус шалгарсан байна.

Тус авто замын асфальтбетон хучилт 11см, цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь 22 см, цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь 22 см, суурийн доод үе 30см ба нийт 85см зузаан хийцлэлтэй аж.

Барилгын ажлыг нээж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үг хэлэхдээ "Улсын Их Хурлын 2020 оны “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” 64 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газар2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсүүдийн хөгжлийг дэмжих, олон улсын авто замын шинэ коридор байгуулах, хилийн боомтууд болон аймгийн төв, сумдыг холбох "Шинэ сэргэлтийн таван тойрог" авто замын төслийг хэрэгжүүлж, олон улс, улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлын хүрээнд ЭРЭЭНЦАВ-БИЧИГТ гэсэн авто замын ШИНЭ КОРИДОР-ыг нэмж барихаар шийдвэрлэсэн. 

Мөн Зүүн бүсийн хөгжлийн зорилгод Зүүн Хойд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, Хан Хэнтийн нуруу, Дорнод Монголын байгалийн экосистем, Дэлхийн өв Бурхан халдун, Эзэн Чингис хааны төрт ёс, түүх, соёлын өвд түшиглэн “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” болгох, тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ, боомт, чөлөөт бүс, тусгай бүсийг хөгжүүлэхээр тусгасан. 

"Бичигтийн боомт нь Замын-Үүд боомтын дараа орох томоохон боомт болон хөгжих ирээдүй харагдаж байна".

Дээрх ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотыг Бичигт боомттой холбох “Баруун-Урт-Бичигт” чиглэлийн авто замын эхний үе шат 152 км хатуу хучилттай авто зам” төслийн ажил хэрэгжихэд бэлэн болж зам барилгын ажил эхлэх нээлтийг өнөөдөр та бүхэнтэйгээ хамтдаа хийж байгаадаа баяртай байна. “Баруун-Урт-Бичигт” чиглэлийн хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор Монгол Улсаар дайран өнгөрөх Ази Европыг холбосон авто замын сүлжээ шинээр нэмэгдэж, Бичигтийн боомт нь Замын-Үүд боомтын дараа орох томоохон боомт болон хөгжих ирээдүй харагдаж байна.

Эрхэм хүндэт авто замчид, та бүгд Монгол Улсын Авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэхэд чин сэтгэлээр жигүүрлэн хэтийн их зорилго, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөж өмнөө тавьсан зорилтоо нэр төртэй биелүүлнэ гэдэгт чин сэтгэлээсээ талархаж байна" хэмээлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан