gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.25
  • Валютын ханш
    $ | 3586₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.25
Валютын ханш
$ | 3586₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.25
Валютын ханш
$ | 3586₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Охин унтаж байсан тул машинд үлдээгээд гэр рүүгээ орсон"

Б.Азбаяр
Нийгэм
2025-07-23
192
Twitter logo
Б.Азбаяр
192
Twitter logo
Нийгэм
2025-07-23
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Охин унтаж байсан тул машинд үлдээгээд гэр рүүгээ орсон" Зургийг sora.chatgpt.com бүтээв.
Ой ч хүрээгүй нялх хүүхдээ хагас цагийн турш машинд орхиод явдаг хүнийг бөх зүрхтэй гэх биз. 

-Ажил тараад харьж явтал байрны харанхуй булангаас хүүхэд уйлах нь сонсогдлоо. "Нялх хүүхдээ дагуулсан ээж нар л байх даа" гээд өнгөрөх гэтэл яг дэргэдэх машин дотроос л жаахан хүүхэд уйлаад байх шиг. 

Салхины шилээр нь хартал урд суудалд хэн ч алга. Машин харанхуй хэсэгт байсан бөгөөд цонхнууд хар тэнтэй тул арын суудалд юу байгаа нь урдаас мэдэгдсэнгүй. Арын цонхоор нь харах гэж оролдсон ч харанхуйлаад юм үзэгдэхгүй, харин хүүхэд л уйлаад байсан тул хаалгыг нь таттал онгойж байна. Ой ч хүрээгүй жаахан охин улайтлаа уйлаад хамаг хөлс нь цутгачихаж. 

Харанхуйд айсандаа юм уу, өлсөж цангасандаа юу үргэлжлүүлэн уйлсан хэвээр. Тэвэртэл, бие нь тэр чигтээ хөлөрчихсөн байна. Хажууд нь байсан цамцаар ороогоод машины хаалгыг хаалаа. Тас тэврээд  хөндийрөхгүй байгааг нь бодвол их айсан байх. Асран хамгаалагч нь ойрхон юманд явсан байх гэж бодлоо. Учир нь машинд хүрэхэд саяхан мотор ажиллаж байсан байх гэмээр халуун байсан. 

"Бид машинтай явсаар гэртээ явж иртэл дүү унтчихсан юм. Тэгээд үлдээгээд гэртээ орсон" гэв. 

Уйлсаар ээрчихвэл аюул болно гээд орхиод явж чадаагүй учраас асран хамгаалагчийг нь иртэл тайвшруулж байя гэж бодов. 5, 10 минут өнгөрлөө, алга аа. Удалгүй хүүхэд дагуулсан эмэгтэй ирж байна. Мөн байгаасай гэж бодсон ч зөрөөд өнгөрөх нь илэрхий байхаар нь түүнийг зогсоож, болсон явдлаа учирлаад, "Энэ хүн утасныхаа дугаарыг үлдээгээгүй байна. Та Автотээврийн үндэсний төвөөс улсын бүртгэлийн дугаараар нь шүүлгээд утасных нь дугаарыг олоод өгөөч" гэлээ. Дугаарыг нь холбож өглөө гэтэл "ашиглалтад байхгүй дугаар" гэсэн хариу аваад аргагүйд хүрэв.

Ингээд бид хүүхдийн асран хамгаалагчийг иртэл дэмий л баахан хүлээж зогслоо. Ам нь цангаж байгаа даа гэсээр эмийн сан орж, ус уулгах гэтэл уусангүй. Биеэсээ жаахан хөндийлөхөөр л уйлаад ер тайвшрахгүй. Тас зуураатай байхаар л жаахан тайвширч байв. Хүүхдийг олсноос хойш 20 гаруй минут өнгөрлөө. Хэн ч ирсэнгүй. 
 
Эмийн санч, "Энэ хажууханд цагдаагийн хэсэг байдаг. Тэнд очих уу" гэв. Цагдаад хэлтэл, "Автомашин руу нь очъё" гэв. Биднийг явж байх замд өсвөр насны охин тосон гүйж ирэв. "Манай дүү байна" гэлээ. "Ээж аав нь хаана байгаа вэ. Яагаад дүүгээ машинд үлдээж байгаа юм бэ" гэтэл, "Ээж гэрээсээ гарч ирж байгаа. Бид машинтай явсаар гэртээ иртэл дүү унтчихсан юм. Тэгээд үлдээгээд гэр рүүгээ орсон" гэв. 

Удалгүй ээж гарч ирээд хүүхдээ авлаа. Тэрээр хэлэхдээ, "Бид нар дөнгөж сая гэр рүүгээ ороод гарч ирлээ. Огт удаагүй" хэмээв. Түүнд хандаж цагдаа, "Та ямар хариуцлагагүй юм бэ. Хүүхэд машинд байхдаа айж сандраад ухаан санаанд нь нөлөөлбөл яах вэ. Унаж бэртсэн бол тархи нь гэмтэнэ. Муугаар бодоход хүүхдийг чинь хүн аваад явчихвал яах вэ. Ийм хариуцлагагүй байж болохгүй" гэж тайлбарлав. 

Эл ярианы дараа бүгд салж явав. Түүнд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэсэнгүй. 

Төсөөлөхөд ч бэрх санагдам дээрх үйл явдалтай таарсан тул сэрэмжлүүлэх үүднээс бага насны хүүхдийг автомашинд үлдээснээр ямар эрсдэл учирч болох тухай мэдээлэл хүргэж байна.

ГАДАА +25 ГРАДУС БАЙХАД ТҮГЖЭЭТЭЙ АВТОМАШИН ДОТОР +55 ГРАДУС ХҮРДЭГ

Зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гаднах орчноос даруй +20...+30 градусаар нэмэгддэг аж.

Тухайлбал гадаа +25 градус байхад түгжээтэй автомашин дотор +45-аас +55 градус хүрдэг тул бага насны хүүхдээ автомашиндаа хараа хяналтгүй үлдээх нь эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулж болзошгүйг НЭМҮТ-өөс анхааруулав.

Мөн, 

  • Сэтгэлзүйн хохирол: Айдас, ганцаардал, стрессийн шок
  • Бие махбодийн аюул: Хүүхэд тасралтгүй уйлсаар байвал ээрэх буюу амьсгал давхардах эрсдэлтэй. Мөн айж сандарсандаа унаж бэртэх эрсдэлтэй.
  • Өвөл: Хөлдөлт, амьсгалын хүндрэл
  • Хулгай, гэмт хэрэг: Хүүхэд хамгаалалтгүй үед гэмт этгээдийн бай болох зэрэг эрсдэлтэй.

Өөрөөр хэлбэл бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр машинд үлдээх нь хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болзошгүй юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан