Японы их сургуулийн эрдэмтэд зүүсэн тохиолдолд хэт ягаан туяаны гэрэлтэй маск бүтээхээр ажиллаж байна. Эрдэмтдийн баг хэт ягаан туяагаар гэрэлтдэг, зүүсэн хүн халдвар авсан тохиолдолд коронавирусийг илрүүлдэг шүүлтүүртэй маскны загварыг бүтээжээ.
Энэхүү маск руу эсрэг бие агуулсан флюресцент будагч бодис шүршихэд вирусийн ул мөрийг харуулдаг шүүлтүүртэй гэнэ.
Эрдэмтдийн баг ирэх 2022 онд энэхүү маскыг худалдаалах зөвшөөрлийг Японы Засгийн газар ногоон гэрлээр дэмжинэ гэж найдаж байгаа аж.
Төслийн баг маск зарах зөвшөөрлийг ирэх онд авна гэж төлөвлөж байгаа юм. Киото мужийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн маск нь давхаргууддаа нэмэлт шүүлтүүр агуулдаг ба хэрэв вирус тогтсон байвал хэт ягаан туяаны гэрэлд тэрхүү шүүлтүүр дээр тодорч харагдах аж. Тэд эхлээд тэмээн хяруулд вирусийн идэвхгүй хэлбэрийг тарьж энэ аргыг боловсруулсан ба тэдний өндөгнөөс бактери, вирусийн эсрэг дархлааны системээр үүсгэгддэг уураг болох эсрэг бие гарган авч, флюресцент ашиглан тодорч харагдуулахыг судалжээ.
Судлаач Ясухиро Цукамотогийн хэлж буйгаар ковидын халдвар авсан 32 хүнийг хамруулан 10 хоногийн хугацаанд туршилт хийжээ. Эдгээр 32 хүний зүүсэн амны хаалт руу эсрэг бие цацаж, хэт ягаан туяаны гэрэлд байлгасны дараа тод гэрэлд вирусын ул мөрийг харуулжээ. Мөн өвчтөнүүд эдгэрч, вирусийн ачаалал багассанаар ягаан туяаны тусламжтайгаар тодорч харагдах нь цаг хугацааны явцад бүдгэрч байгааг тогтоожээ.
Цукамото багийнхан дараагийн шатанд туршилтаар 150 оролцогчид маскаа зүүлгэхийг төлөвлөж байгаа ба ирэх 2022 онд маск худалдаалах зөвшөөрлийг Японы Засгийн газар ногоон гэрлээр дэмжинэ гэж найдаж байгаа аж.
Эх сурвалж: Business Insider