Япон Улс болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой 2022 онд тохиож байна. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны ЖАЙКА байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ой мөн энэ онд тохиож байгаа юм.
ЖАЙКА нь Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн Албан Ёсны Тусламжийн хоёр талт хамтын ажиллагааг голчлон хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны байгууллага бөгөөд
- Техникийн хамтын ажиллагаа
- Иенийн хөнгөлөлттэй зээл
- Буцалтгүй тусламж зэрэг олон талт тусламжийн үйл ажиллагааг дэлхийн 150 гаруй улс орон, бүс нутагт явуулдаг билээ.
ЖАЙКА өнөөг хүртэл Монголд 328,4 тэрбум иенийн тусламж үзүүлээд байна
Буцалтгүй тусламжийн хүрээнд 1981 онд Говь ноолуурын үйлдвэр ашиглалтад орсноор хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Улмаар ЖАЙКА нь Монгол Улс 1990 онд ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэний дараа олон тооны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд өнөөг хүртэл ойролцоогоор 328,4 тэрбум иенийн тусламж үзүүлээд байна.
ЖАЙКА-ийн Суурин төлөөлөгч /Зам тээвэр, хот байгуулалт, хувийн хэвшлийн салбар хариуцсан мэргэжилтэн/ Коизүми Тайга:
“ЖАЙКА нь Монголын ААН-үүдийн дийлэнх хувийг бүрдүүлдэг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд Япон компаниуд Монголын зах зээлд нэвтрэх болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна” гэлээ.
2002 онд ЖАЙКА болон БШУЯ, МУИС хамтран Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвийг ашиглалтад оруулж байв. Энэхүү төв нь Монголын зах зээлийн эдийн засагт хувь нэмэр оруулахуйц хүний нөөцийг хөгжүүлэх, Япон, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг явуулж байна.
Тус төвөөс зохион байгуулдаг Япон маягийн менежментийн бизнес сургалтад өнөөг хүртэл 1,100 гаруй бизнес эрхлэгч суралцсан бөгөөд нийт 700 гаруй компани, 29 мянга орчим хувь хүн төрөл бүрийн бизнес сургалтууд, лекц семинарт хамрагджээ. Тухайлбал автомашины жижиг эд анги үйлдвэрлэж, Япон Улс руу экспортод гаргадаг Моншибасаки компанийн ажилчид ЖАЙКА-ийн шугамаар Япон улсад амжилттай суралцаад ирсэн байна.
MonJa хөтөлбөрийн үр дүнд Clinica төсөлд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадсан бөгөөд компанийн үнэлгээ нь 3,5 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Мөн ЖАЙКА нь Мобиком корпорац ХХК, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд шийдэл болох бизнес санаа, шинэ технологийг хөгжүүлж буй стартап компанийг дэмжих MonJa хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрт гарааны бизнес эрхэлж буй 138 компани бүртгүүлснээс дөрвөн компани оролцогчоор шалгарсан юм. Үүний нэг нь эрүүл мэндийн салбарт телемедицин үйлчилгээг нэвтрүүлж буй Clinica төсөл юм. MonJa хөтөлбөрийн үр дүнд тус компани тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадсан бөгөөд компанийн үнэлгээ нь 3,5 тэрбум төгрөгт хүрсэн байна.
2006 оноос хэрэгжиж эхэлсэн Япон Улсын Иенийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүждэг Хоёр үе-шаттай зээлийн төсөл нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг шинээр бий болгох замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах үндсэн зорилготой.
Төслийн
- Нэгдүгээр шат нь 2006-2010 онд 2.9 тэрбум иенийн
- Хоёрдугаар шат нь 2011-2015 онд 5 тэрбум иенийн эх үүсвэртэйгээр тус тус амжилттай хэрэгжжээ.
“Энэ хугацаанд хот, хөдөөгийн 900 гаруй ААН уг төслийн зээлд нийгэм, эдийн засаг, байгаль орчин хамгаалах ач холбогдол бүхий төслөөрөө оролцож, төслийн санхүүжилт авсан байна” гэж ЖДҮ-ийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах "Хоёр үе-шаттай зээлийн төсөл"-ийн зохицуулагч Ж.Түвшинтөгс ярилаа.
ЖАЙКА-ийн Хөтөлбөрийн ажилтан /Хөдөө Аж, Ахуй/ П.Алтансүх:
“Монгол улс 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш ЖАЙКА олон улсын байгууллага нь ХАА-н салбарт олон тооны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн ба тухайлбал 2014 оноос хойш Малын эмч нарын ур чадварыг бэхжүүлэх төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн” гэлээ.
Мөн 57 багш, судлаачийг Япон улсад сургалтад хамруулж, нийт 228 төрлийн 2,741,253,637 төгрөгийн материал, тоног төхөөрөмжийг хандивласан
2014 оны дөрөвдүгээр сараас 2020 оны тавдугаар сар хүртэл хэрэгжсэн “Монголын Мал эмнэлэг, МАА-н салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Мал эмнэлгийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, сургалтын хөтөлбөртэй уялдуулан сургалт явуулах тогтолцоог бүрдүүлэх буюу материаллаг бааз суурийг бэхжүүлэх, багш нарын заах арга барил, ур чадварыг сайжруулах тал дээр түлхүү ажилласан. Төслийн үр дүнд Мал эмнэлгийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулж, 44 нэр төрлийн ном сурах бичиг хандивлан, 2500 ширхэг Англи-Монгол-Япон толь бичиг хэвлүүлсэн. Мөн 57 багш, судлаачийг Япон улсад сургалтад хамруулж, нийт 228 төрлийн 2,741,253,637 төгрөгийн материал, тоног төхөөрөмжийг хандивласан.
Түүнчлэн 2020 оны зургаадугаар сараас 2025 оны зургаадугаар сар хүртэл төслийн хоёрдугаар шат болох “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик ур чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Мөн ЖАЙКА нь 2020 оны арванхоёрдугаар сараас 2023 оны арванхоёрдугаар сар хүртэл ХХААХҮЯ болон Эдийн засгийн яамтай хамтран “Монгол Улсын ХАА-н нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө”-г боловсруулж, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого болон ХАА-н салбарын бодлогын баримт бичгүүдэд тусгахаар ажиллаж байна.