Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзаж, соёл урлагийн салбарт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх талаар санал солилцсон.
Энэ үеэр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зүгээс:
- Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн орчимд номын сан музей барих,
- Монголын Үндэсний номын сан болон Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж буй Төвөд, Монгол ном судруудыг цахим хэлбэрт шилжүүлэх,
- Богд Хааны Ордон музейг нөхөн сэргээн засварлахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Өнөөдөр Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх нар Гандантэгчэнлин хийдэд очиж, Хамба лам Д.Чойжамц тэргүүтэй лам нартай уулзлаа.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин, Гандантэгчэнлин хийд бол манай улсад байгаа баялаг соёлын өвтэй газрын нэг. Энд байгаа үзмэр, судар номуудыг олон нийтэд таниулах, цаашлаад эрдэм шинжилгээний хүрээнд судлахад хэрэгцээтэй номын сан, музейн барилгыг Энэтхэг улстай хамтран хийх төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд ирж, тус барилгыг барих боломжтой газрыг үзэж Хамба лам Д.Чойжамц тэргүүтэй лам нартай уулзлаа. Номын сан, музейн барилгын ажлыг явуулахдаа хэрхэн түүхийн өв болсон бусад сүм, хийдийн барилгад сэв болгохооргүй хийх вэ гэдэг талаар ярилцан, санал солилцлоо.
Гандантэгчэнлин хийдийн хүрээлэлд бүтээн байгуулагдах зүйлсийг том зургаар харж, урт хугацааны өөрчлөлтүүдийг хийхээр ярилцсан гэлээ.
“ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДЭД “БУРХАН БАГШИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-Г БАЙГУУЛНА
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх, Бид өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд барихаар төлөвлөж буй номын сан болон музейн төслийн талаар санал солилцлоо. Тус хийд сая гаруй номын фондтой. Бурхны шашны номын хамгийн их номын фондтой, соёлын нандин зүйлсийг хадгалж байдаг газар юм. Номын сан, музейн барилгыг барихад Энэтхэг улсын зүгээс дэмжлэг үзүүлнэ. Мөн уг барилгыг ашиглалтад оруулсны дараа сая гаруй номыг дижитал хэлбэрт оруулахад санхүүжилт олгох юм. Асар нандин соёлын өвийг судлаачдын шинжлэх ухааны эргэлтэд оруулах, ирээдүй хойчдоо таниулах үүднээс энэ ажлыг зохион байгуулна хэмээсэн юм.
Түүнчлэн тэрээр “Гандантэгчэнлин хийдэд “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулна. Энэ ажлыг мөн Энэтхэг Улсын зүгээс санхүүжүүлж ажиллана. Манай Ерөнхий сайдын зүгээс Гандантэгчэнлин хийдэд бэлэг болгосон бодь модыг суулгаж, түүнийг тойрсон сод, цэцэг тэргүүтнийг тарих юм” гэдгийг онцоллоо.