Гэрийн тэжээвэр нохойноос хаягддаг хэдэн тонн үс хялгасыг тансаг ноолуур болгон хувиргах туршилтууд хийгдэж байна.
“Шиэнгора” буюу нохойны үс хялгасыг бөс даавуу болгон хувиргах технологи хэдэн арван жилийн турш зөвхөн сонирхогчдын дунд чимээгүйхэн хадгалагдсаар ирсэн юм. Тэгвэл одоо энэхүү ер бусын даавууг дээд зэргийн байгальд ээлтэй материал болгон хувиргах туршилтын ажлууд хийгдэж байна. “Шиэнгора” хэмээх үгний “Шиэн” нь францаар нохой гэсэн үг бол “гора” нь ангор гэсэн ноолуурын чиглэлийн туулай, ямааны үүлдрийн нэр аж.
“Герман улсад жил бүр 1600 тонн нохойны үс хаягддаг. Энэ дээд зэрэглэлийн үс хялгасыг бид байгальд ээлтэй бас нэгэн төрлийн утас болгон ашиглахын оронд юунд хаяна вэ?” хэмээн “Шиэнгора” бизнесийг эхлүүлэгчдийн нэг, энтрепренер Энн Катрин Шенрок өгүүлж байсан юм.
Нохойн үсийг биед тухтай хувцас болгон ашиглах санаа хэдэн мянган жилийн өмнөөс эхтэй аж. Хүн төрөлхтний хамгийн анх гаршуулсан гэгддэг нохой нь өнөөгийн бидний хонь, ямааны адил тэвчээртэй сууж самнуулдаг байжээ. Хойд Америкийн Салиш омгийн дунд ноолуурын чиглэлийн жижиг нохойны үүлдэр хамгийн эрэлттэй наймаа байсан гэнэ.
Харин хонийг гаршуулснаар, мөн үйлдвэрийн даавуу элбэг болсноор нохойны үс хялгасыг ашиглах нь багассан байна. XIX зууны үед Европын аялагчид болон худалдаачид Хойд Америкийн нэхмэлчдэд илүү хямд материал санал болгодог болжээ. Харин дэлхий даяар колоничлогдсон орнууд даавууны цехэд ашиглах хөвөнг тариалдаг болсноор “Шиэнгора”-ийн технологи өртөг өндөртэй ажиллагаа болон үлджээ.
Харин өнөө үед хувцас загварын салбар байгалийн гол нөөцүүдийг их хэмжээгээр ашиглаж байгаа бөгөөд мөн бохирдлыг ихээр үүсгэж байгаа юм. Тухайлбал: нийтлэг үйлдвэрлэдэг даавууны хөвөнг тариалахад асар их хэмжээний ус ашиглаж байна. Мөн ноос болон арьс зэрэг материал их хэмжээний талбайд булагдан метан хий ялгаруулж, дэлхийн дулаарлыг нэмэгдүүлж байна хэмээн шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Тэгвэл асуудлын нэгэн шийдэл нь айл, өрхүүдийн гэрт байна. Америкийн Мал Эмнэлгийн Нийгэмлэгээс гаргасан сүүлийн үеийн судалгаагаар америк өрхүүдийн бараг тал хувь нь нохой тэжээж байгаа юм. Энэ нь 2021 оныхоос 38 хувиар өссөн дүн болж байна.
Харин шийдэл нь энгийн юм. Олон үүлдрийн нохойны үс жилдээ хоёр удаа гууждаг. Энэ үед эзэд нь үсийг нь хяргуулахаар нохойны үсчин дээр очдог аж. Тэгвэл энэ өндөр үнэ хүрэх үсийг хаях хэрэг юу билээ?
Энэтхэгийн “PSG” технологийн коллежийн туслах профессор Суржит Рамамурти өөрийн хайртай “Spitz” үүлдрийн нохойныхоо үсийг удаан гэгч нь самнаад сууж байхад нь ээж нь түүнд судалгааныхаа шинэ сэдэв болгохыг санал болгожээ. Үүнд сонирхол нь татагдсан тэрбээр судалгааны ажлаа эхлүүлж, хамгийн төгс найрлагыг тогтоохоор нохойны үс хялгасыг микроскопын түвшинд судалсаар хэд хэдэн судалгааны ажил бичсэн байна. Тухайн нохойны үүлдрээс шалтгаалан зарим үед үс нь тэмээний ноосноос ч ширүүн, хонины ноосноос ч илүү сайн байдаг аж.
Харин Суржитын судалсан хамгийн шилдэг нохойны үүлдэр нь “Lhasa apso” байсан бөгөөд зөвхөн энэ үүлдрийн тухай бүхэл бүтэн судалгааны ажил бичжээ. Харин нөгөөтэйгөөр хүмүүсийн хамгийн их тэжээдэг “Golden Retriever” үүлдрийн нохойны үс тослог багатай, хатуу, богинохон тул тийм ч ашиглахад тохиромжтой үс биш аж.
“Chow Chow”, “Bernese Mountain Dog” зэрэг урт үстэй үүлдрүүдийн үсийг ашиглахад хамгийн тохиромжтой гэж “American Kennel Club” санал болгож байлаа. Мөн нохой сонирхогчид “Samoyed” үүлдрийн нохойд зөөлөн цагаан үснээс нь болж ихэд дурладаг юм.
Гар урлалын “Etsy” веб сайт дээр “Шиэнгора” гэж хайхад хэдэн зуун хайлт гарч ирнэ. Энэ дунд тэжээвэр нохойныхоо үсийг ээрч утас болгосон эрүүлчдээс эхлээд тус утсаар оймс, малгай нэхсэн нэхмэлчид ч байх аж.
Тус веб сайт дээр “Самоед” үүлдрийн нохойн хялгасны гараар ээрсэн утас нэг килограмм нь 420 ам.доллар ч хүрч байлаа. Энэ нь дээд зэргийн ноолуураас ч хоёр дахин өндөр үнэ. Хэдий тийм боловч энэхүү үнэ “Fibers” хэмээх текстилийн салбарын сэтгүүлийн 2022 оны дугаарт “Шиэнгора”-ийн ердийн үнийг 600 евро буюу 636 ам.доллар гэснээс ч хямдхан байгаа юм. Үүнтэй харьцуулахад ноолуурын үнэ 40-120 евро байжээ. Хэдийгээр нохойны үсээр ноолууран давуу хийх нь тодорхой давуу талтай ч хэрэглээнд нэвтрэх хараахан болоогүй байна.
Үүнд хоёр гол асуудал бий. Эхнийх нь соёлын асуудал. Нохойн үс гэхэд хүмүүсийн олонх нь далматин нохойны толботой арьсанд шунадаг “101 Dalmations” хүүхэлдэйн киноны Круэлла Де Вилийн дүрийг санадаг. Гэхдээ үс хялгасыг самнах хураах үйл явц нохойд аюулгүй гэдгийг мэдсэнийхээ дараа ихэнх нь санаа зовох зүйлгүй болдог байна.
Харин дараагийнх нь нохойн үсийг их хэмжээгээр хураан цуглуулах. Бусад төрлийн ноос, ноолуурыг салбарынхан хэдэн зуун жил зөв технологиор самнасаар ирсэн. Харин “Шиэнгора” технологид айл, өрхүүд болон нохойн үс засагчдад нохойны үсийг самнах зөв технологийг зааж өгөх шаардлага байдаг аж.