Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс телемедицин (цахим зөвлөн туслах үйлчилгээ)-гээр дамжуулан орон нутгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран гэмтлийн шалтгаантай, биеийн ерөнхий байдал маш хүнд үйлчлүүлэгчдэд яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай үзүүлж байна.
Тухайлбал, төвийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Р.Гантуяагаар ахлуулсан эмч нарын баг энэ сарын 21-ний өдөр Дорнод аймгийн БОЭТ, Хэнтий, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдсэн эмнэлгүүдтэй телемедицин хийснээр шаардлагатай зарим үйлчлүүлэгчийн оношийг тодруулж, орон нутагт нь очиж мэс засал эмчилгээ хийхээр шийдвэрлэжээ.
Энэ дагуу ГССҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн алсын дуудлагын баг Хэнтий, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, биеийн ерөнхий байдал маш хүнд өвчтөнүүдэд гэмтлийн яаралтай мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.
Орон зайн алслалтаас үл хамааран иргэд, үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай, чанар хүртээмжтэй үзүүлэх чухал ач холбогдолтой энэхүү ажлын хүрээнд гэмтлийн шалтгаант өвчлөлийн оношийг тодруулах, эмчилгээний талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, алсын дуудлагын баг томилох, үйлчлүүлэгч тээвэрлэх зэрэг цогц үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж буй юм.