Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийсэн айлчлалаараа “Google” компанийн удирдлагуудтай уулзсан. Үр дүнд Монгол Улсын 10 мянган багшийн цахим ур чадварыг дээшлүүлж, “Google Career Certificate” тэтгэлэгт хөтөлбөрт 1000 залуу хамруулна гэсэн юм.
Тэгвэл багш нарын цахим ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр буюу “Google for Education” гэж яг юу вэ? Энэ нь “Google” компаниас багш нар хичээлийн хөтөлбөртөө Google-ийн цахим программуудыг ямар түвшинд ашиглаж буйг үнэлж, түвшинд нь тохирох гэрчилгээ олгох хөтөлбөр аж.
Гэрчилгээ олгох шалгалтын төлбөр 35-85 мянган төгрөг.
Монголын багш нарт тус хөтөлбөрийн I, II түвшний гэрчилгээ олгох бөгөөд бэлтгэгдсэн 10 мянган багш бусад багш нараа сургах аж. Уг хөтөлбөр цахимаар хэрэгждэг бөгөөд дэлхийн хаанаас ч үнэ төлбөргүй оролцох боломжтой.
Харин I түвшний гэрчилгээ олгох шалгалтад $10 буюу 35 мянга төгрөг, II түвшний шалгалтад $25 буюу 85 мянган төгрөг төлдөг юм байна. Тус гэрчилгээ гурван жилийн хугацаанд хүчинтэй байдаг.
“Google Career Certificate” нь кибер аюулгүй байдал, өгөгдлийн шинжилгээ, төслийн менежмент, цахим худалдаа, маркетинг, график дизайн, мэдээллийн технологийн чиглэлээр бэлддэг хөтөлбөр юм. Мөн л цахимаар суралцах тус хөтөлбөрийн нэг сарын төлбөр $39 буюу 135 мянган төгрөг байна.
Суралцагчийн чадвараас хамааран нэг хөтөлбөрийг 3-6 сарын хугацаанд дуусгадаг аж. Зургаан сараар суралцана гэж үзвэл нэг хүний 810 мянган төгрөг болж байгаа юм. Хөтөлбөрт хамрагдсаны дараа гэрчилгээ олгох бөгөөд суралцагч ажилд орох, сургуульд бүртгүүлэхэд ур чадварыг нь харуулах давуу тал болох аж.
Уг хөтөлбөрөөр суралцагсдын 75 хувь нь хөтөлбөрийн дараа шинээр ажилд орох эсвэл тушаал дэвших зэрэг эерэг үр дүнд хүрсэн гэв.
Эх сурвалж: Google