-АНУ-аас сэтгүүлч Г.Тэгшсүрэн мэдээлж байна-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ дахь айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өнөөдөр “Google” компанийн Вашингтон хот дахь салбарт зочиллоо. Түүнийг Засгийн газартай харилцах харилцаа, олон нийтийн бодлого хариуцсан Дэд Ерөнхийлөгч Маркус Жэдотте, Ази Номхон далайн бүс нутаг дахь Олон улсын Засгийн газартай харилцах харилцаа хариуцсан менежер Присила Бэк, Ази номхон Далайн бүс нутаг дахь “Google For Education” хариуцсан захирал Колин Марсон нарын төлөөлөгч зэрэг албан тушаалтнууд угтан авч, бараалхав.
Энэ үеэр ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Тэмүүлэн “Манай Улсад Google компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь нэвтэрсэн ч Монголын зах зээлд зориулж, өргөжүүлсэн гэвэл одоогоор байхгүй. Бид ютүб контент болон бусад үйлчилгээг АНУ-ын дата баазаас татаж үздэг байсан. Харин өнөөдрийн энэхүү айлчлал, уулзалтын гол зорилго нь манай улсад зориулан өргөжүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нь зах, зээлд нэвтрүүлэх юм.
Эхний ээлжид тус компаниас Монголын ЕБС-ийн 10 мянган багшийг цахим ур чадварт сургах хөтөлбөрийг эхлүүлж байгаа. Тодруулбал, “Google For Education” хөтөлбөрийн хүрээнд 10 мянган багш Google-ийн цахим ур чадварын хөтөлбөрөөр суралцах юм. Тэд үргэлжлүүлээд бусад 27 мянган багш нартаа сурсан, мэдсэнээ заах, тэр хугацаанд Google-ийн талаас цалинд зориулсан нэмэлт санхүүжилтийг олгож буйгаар ач холбогдолтой.
Багш нарын туршилтын сургалтыг Монгол Улсын Tech for Mongolia ТББ болон Боловсролын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлээд эхэлсэн. Үүний дараа 10 мянган багшийн сургалтыг хэрхэн хурдтай болон хүртээмжтэй зохион байгуулах вэ гэдгийг ярьж байна. Хоёр жилийн хугацаанд зорилтот түвшинд хүрнэ гэсэн төлөвлөгөө бий.
“Google For Education” хөтөлбөрийн хүрээнд 10 мянган багш Google-ийн цахим ур чадварын хөтөлбөрөөр суралцах юм.
Үүний дараа Монголын залуус, боловсон хүчинд зориулсан дэлхийн хэмжээний Google Careers сертификатыг олгох хөтөлбөрийг эхлүүлж байгаа. Мянган залууг хамарсан энэхүү хөтөлбөр нь дата аналитик, кибер аюулгүй байдал болон дижитал маркетинг зэрэг цахим дахь бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэгжүүлэхэд шаардлагатай ур чадваруудыг олгох тэтгэлэгт хөтөлбөр юм.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд цахим хөгжил харилцаа холбооны яамнаас “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа. Улмаар Монгол Улс 3000 инженерийг хоёр жилийн хугацаанд бэлтгэнэ гэсэн зорилго тавин ажиллаж байна. Google-ийн дэлхийн хэмжээний хөтөлбөрийг ашиглан дотоодын хүний нөөцөө бэлтгэх ажлыг энэ оны сүүлээс хэрэгжүүлнэ" гэв.
Тус компанийн удирдлагуудтай уулзахдаа Монгол Улс уламжлалт нүүдэлчин өв соёл, орчин үеийн технологийг хослуулан цахим шилжилтийг хийж буйг Ерөнхий сайд онцлов. Мөн “”Google компани бүтээгдэхүүн үйлчилгээ, хөтөлбөрүүдээ Монгол Улсад нэвтрүүлэх гараагаа боловсролын салбарын цахим шилжилтийг дэмжих чиглэлээр эхлүүлж, Засгийн газартай хамтран ажиллахаар болсонд талархал илэрхийлэв.
“Google” компанийн Засгийн газартай харилцах, нийтийн бодлого хариуцсан (АНУ, Канад) Дэд ерөнхийлөгч Марк Исаковиц Монгол Улс нь НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексийн жагсаалтад хэдхэн жилийн дотор гайхалтай үсрэлт үзүүлсэн нь нийгэм, эдийн засгаа сайжруулахын тулд дижитал технологийг нэвтрүүлсэн улс болох хүсэл эрмэлзлийг харуулж байгааг онцлов.
Мөн Youtube Local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов. Энэхүү үйлчилгээнүүд Монголд нэвтэрснээр стартап, апп хөгжүүлэгчид Android in-app purchase-аар орлогын эх үүсвэртэй болох төдийгүй Монгол контент бүтээгчид Youtube-ээр орлого олох боломж бүрдэх юм. Тус үйлчилгээг бүрэн нэвтрүүлэхэд “Google” компаниас шаардлагатай бэлтгэл ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.
Ерөнхий сайдын албан айлчлал маргааш АНУ-д амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, өглөөний цай ууснаар өндөрлөх юм.