Оны эхний найман сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх сараас 23.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 52.8 хувиар өслөө. Нийт өсөлтийн дийлэнхийг уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын өсөлт бүрдүүлж, боловсруулах аж үйлдвэрлэл 30 гаруй хувиар өсжээ.
Уул уурхай олборлох салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс чулуун болон хүрэн нүүрс , металлын хүдэр, газрын тос олборлолт өсөлттэй байсныг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ. Тухайлбал: 2023 оны эхний найман сарын хугацаанд дотоодын аж ахуйн нэгжүүд 41 сая тонн чулуун нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 3.4 дахин, газрын тос олборлолт 3.7 дахин нэмэгдэж, 3.2 сая баррель хүрчээ. Харин цэвэршүүлээгүй алт олборлолт биет хэмжээний хувьд 20.5 хувиар буурч, 9.3 тонноор хэмжигдэж байна.
Оны эхний найман сард аж ахуйн нэгжүүд гадаад зах зээлд 21 их наяд төгрөгийн борлуулалт хийснээс 20.1 их наяд төгрөг нь уул уурхайн бүтээгдэхүүн байжээ. Энэ дундаа 11.95 их наяд төгрөг буюу 59.5 хувийг нүүрсний борлуулалт бүрдүүлсэн байна.
Энэ онд Монголбанк 22-23 тонн алт худалдан авах хүлээлттэй байгаа бол Засгийн газар 40 сая тонн нүүрс экспортлох тооцоогоор улсын төсвийн орлогыг төлөвлөөд байгаа юм.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарын хувьд оны эхний найман сарын хугацаанд мах, ноолууран сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэл 2.7-3.5 дахин нэмэгдсэн бол гурил, архи, нүүрсэн шахмал түлшний үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс буурчээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл өсөлттэй байгаа нь 2023 онд эдийн засгийн өсөлт 6-7 хувийн орчимд хадгалагдах боломжийг нэмэгдүүлж буйг шинжээчид онцолж байна.
З.Энхболор