Жазз хөгжмийг Монгол ардын торгон аялгуутай төгс хослуулан тоглодог ӨМӨЗО-ы “NaraBara” хамтлагийн "Сайн уу" тоглолт Улаанбаатар хотод есдүгээр сарын 16-нд On’n Off Production Hall-д ганцхан удаа тоглох гэж байна.
“Сайн уу” гэдэг бол хамгийн эелдэг бөгөөд энгийн мэндчилгээ. NaraBara хамтлаг үүсгэн байгуулагдсанаасаа хойш Монголчуудаас дэмжлэг, хандалт авч, урмын үг, хамтлагийн дууны талаар сэтгэгдлээ илэрхийлж байгаа нь дуу хөгжим хэл хязгааргүйг баталж, хамтлагт урам дэм өгч ийнхүү “Сайн уу” гэж мэндчилгээгээр мэндчилж тоглолтоо хийх гэж байгаа аж.
Хамтлагийн гишүүд багаасаа “Харанга”, “Алтан Ураг” зэрэг Монголын домогт хамтлагуудын дуу хөгжмийг сонсож өссөн. “Хамт Замын Хүмүүс” цомгоо Монгол улсад амьдаар тоглох гэж байгаа нь нэр төрийн хэрэг болж Монгол дахь ахан дүүстэйгээ дуу хөгжмөөрөө дамжуулан нөхөрлөл, баяр баясгалан, хайрыг хуваалцах гэж байгаадаа баяртай байна хэмээн тус хамтлаг мэдээллээ. Уг тоглолт хоёр цаг үргэлжлэх аж. Цөөн тооны тасалбарыг Shoppy.mn-р худалдаалж байна.