Өнгөрсөн баасан гарагт Марокко улсын Марракеш болон олон хотод 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 2000 гаруй хүн нас барж, олон тооны хүн бэртжээ.
Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр “1400 гаруй хүн маш хүнд шархадсан. Марракешээс өмнө зүгт орших мужуудын оршин суугчид хамгийн их хохирол амсаад байна” гэжээ.
Одоогийн эзэн хаан Мохаммед VI гурван өдрийн үндэсний гашуудал зарлаж, амьд үлдсэн хүмүүст орон байр, хоол хүнс болон бусад тусламж үзүүлэхээ мэдэгдэв.
Алслагдсан уулархаг бүс нутгийн тосгод газартай тэгширсэн гэх мэдээлэл BBC-д иржээ. Газар хөдлөлтийн голомт нь Марракеш хотоос баруун өмнө зүгт 71 км-ийн зайд орших Өндөр Атлас ууланд тогтоогджээ.
Харин чичиргээ нь Рабат, Касабланка, Агадир, Эссауира хотод ч мэдрэгдсэн байна. ЮНЕСКО-гийн хамгаалалтад орсон хуучин хот ихээхэн хохирол амсжээ.
BBC агентлагийн мэдээлснээр “Газар хөдлөлтөд өртсөн иргэд хоол унд, усны хомсдолд орсон. Уулын дагуух замууд хад чулуу, хог хаягдлаар дүүрсэн учир онцгой байдлын албаныхан очиход хүндрэлтэй байна” гэв.
1960 онд тус улсын Агадир хотод 6.7 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 12,000 гаруй хүн амь үрэгдэж байв. Уг газар хөдлөлт нь Мароккод зуу гаруй жилийн хугацаанд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ.
НҮБ-аас Мароккогийн засгийн газарт аврах ажиллагаанд нь туслахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Мөн Испани, Франц, Израиль зэрэг хэд хэдэн орноос туслахаа зарлалаа.
Хөрш Алжир улс сүүлийн жилүүдэд Мароккотой дайсагнасан харилцаатай байсан ч энэ үйл явдлын дараа Марокко руу хүмүүнлэгийн нислэг үйлдэх агаарын орон зайг нээжээ.