Ази, Номхон далайн бүс нутаг сүүлийн 50 жил үсрэнгүй хөгжлийг үзүүлсэн. Үүнийг эдийн засгийн өсөлт, бүтцийн шилжилт, ядуурлын түвшний бууралт, эрүүл мэнд, боловсролын түвшний аль үзүүлэлтээс харж болно.
1960-аад онд энэ бүс нутаг хөдөө аж ахуйд суурилсан, хотжилт явагдаагүй, бага орлоготой, хурдацтай өсөн нэмэгдэж буй хүн амаа хэрхэн хоол хүнсээр хангах сорилттой тулсан. Харин өнөөдөр дэлхийн аж үйлдвэржилтийн төв болж, экспортоо төрөлжүүлсэн, инновацын чадавхаар тэргүүлсэн, дэлхийд гайхуулах том хотуудтай, чадавхтай ажиллах хүчин, дундаж давхаргатай, өдрөөс өдөрт тэлсэн бүс нутаг болтлоо хөгжив.
Хөгжиж буй Азийн орнуудын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий жилийн өсөлт 1960-2018 оны хооронд дунджаар 4.7 хувь байжээ. Үүн дотроо Зүүн Өмнөд Азийн өсөлт 6.5 хувь, БНХАУ-ын өсөлт 6.8 хувь байжээ.
1960 онд хөгжиж буй Азийн орнууд дэлхийн ДНБ-ий дөнгөж 4.1 хувийг үйлдвэрлэж байсан бол 2018 он гэхэд 24 хувийг үйлдвэрлэх болжээ. Хөгжиж буй Азийн гайхамшигтай өсөлт нь хурдацтай бүтцийн шилжилттэй хамт явагдсан. Тухайлбал, 1960-аад оны ажиллах хүчний 2/3 нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан бол өнөөдөр 65 хувь нь аж үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байна.
Дэлхий дээрх хамгийн нээлттэй бүс нутгуудын нэг болсноор хөгжиж буй Азийн орнууд 2018 оны байдлаар дэлхийн экспортын 30, импортын 29.3 хувийг бүрдүүлж, дэлхийн нийт дотогшлох гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын 35.9 хувийг татаж чаджээ.
Тээвэр, эрчим хүчний салбарт маш их хөрөнгө оруулснаар дэд бүтцээ үлэмж хэмжээгээр сайжруулсан.
Хөгжиж буй Азийн цахилгаанд хамрагдалтын түвшинд 90 хувь болжээ. Тус бүс нутагт дэлхийн нийт хурдны галт тэргийн сүлжээний ¾ нь хамаарч байна.
Технологийн дэвшил, ялангуяа, мэдээлэл, харилцаа холбооны технологи (ICT)-ийн ахиц дэвшил нь нэмүү өртөг шингээсэн үйлчилгээний салбаруудын өсөлтөд нөлөөлж байна. Энэ бүс нутаг дэлхийн цахим худалдаа, технологийн толгой компаниудын төв болсон.
Хөгжиж буй Азид хотжилд маш хурдацтай явагдаж, 2018 байдлаар нийт хүн амын тал (1960 онд дөнгөж 20 хувь байсан) хотуудад амьдарч байна.
Эдийн засгийн өсөлт, хотжилт дундаж давхаргыг тэлж, “Зах зээлтэй Ази”-ийг бий болгосон. Эдгээр шинэ хэрэглэгчдийн бий болгож буй дотоод хэрэглээний тэлэлт одоо Азийн болон дэлхийн эдийн засгийн өсөлтийг тэтгэж байна.
Эдийн засгийн хурдацтай өсөлт, бүтцийн шилжилт нь бүс нутгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг сайжруулсан. Тухайлбал, 2011 оны худалдан авах чавдараар өдрийн 1.9 ам.долларын олон улсын ядуурлын шугамаар тооцоход 1981 онд 68 хувь байсан ядуурлын түвшин 2015 он гэхэд 6.9 хувь болж буурчээ. Дундаж наслалт 1960 оны түвшнээс 45 жилээр нэмэгдэж, 2018 онд 71.8 жил болжээ. Нялхсын 1000 амьд төрөлт дэх эндэгдлийн түвшин энэ хугацаанд 137.8-аас 26.2 болж буурсан байна.
20-24 настай залуучуудын сургуульд хамрагдсан дундаж хугацаа 1960 онд 3.5 жил байсан бол 2010 он гэхэд 8.9 жил болж нэмэгджээ.
Эх сурвалж: ADB 2020, Asia’s Journey to Prosperity: Policy, Market, and Technology Over 50 Years.