Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17 их наяд төгрөгт хүрчээ. Өмнөх оны мөн үеэс 5 их наяд төгрөгөөр буюу 40 хувиар өссөн байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл энэ оны эхний есөн сард 14.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж өнгөрсөн сард 2.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 816 тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.3 их наяд төгрөгт хүрчээ.
Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл өнгөрсөн сард 2 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 340 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага өсөхөд
- Бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 664.0 (26.6%) тэрбум төгрөгөөр,
- Хөрөнгийн зардал 655.2 (30.2%) тэрбум төгрөгөөр,
- Урсгал шилжүүлэг 643.6 (9.6%) тэрбум төгрөг,
- Хүүгийн зардал 332.5 (56.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийт зардалд хөрөнгийн зардлын эзлэх хувь энэ оны эхний есөн сард өмнөх оны үеэс 1.7 нэгж хувиар, бараа үйлчилгээний зардал 1.6 нэгж хувиар, хүүгийн зардал 1.5 нэгж хувиар өсөж, урсгал шилжүүлгийн эзлэх хувь 4.2 нэгж хувиар, татаас 0.6 нэгж хувиар буурсан байна.