Мягмар гарагт АНЭУ-ын Дубай хотод 12 цагийн дотор нэг жилд ордогтой дүйхүйц хэмжээний их бороо орж, үер болжээ.
Улмаар автомашинууд, онгоцны буудал, худалдааны төв зэрэг барилга байгууламжууд усанд автсан байна. Үүний улмаас Дубайн онгоцны буудал хагас цагийн хугацаанд үйл ажиллагаагаа зогсоов.
Дубай хот нь цаг уурын халуун, хуурай уур амьсгалтай бөгөөд их хэмжээний бороо орох нь ховор үзэгдэл юм. Иймд ихэнх дэд бүтэц нь байгаль, цаг уурын ноцтой үзэгдэлд тэсвэртэй биш байдаг аж.
Хүний оролцоотой уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цаашид ч аадар борооны давтамж нэмэгдэнэ гэдгийг эрдэмтэд хэлж байна. Өөрөөр хэлбэл агаар мандал халах тусам илүү их чийг хуримтлуулж, тэр нь бороо болон орох юм.
Түүнчлэн Оманд болсон үерийн улмаас 18 амиа хүн амиа алдаад байна.
Эх сурвалж: CNN