Үндэсний хоол, идээ, ундааг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилготой “Gastronomy and toursim”чуулган өнөөдөр боллоо.
Зочлох үйлчлэх салбарын хөгжлийн төвөөс зохиож буй чуулганд төрийн байгууллагууд, ААН-ийн 200 гаруй төлөөлөл оролцож, олон улсын жишиг соёл, арга барилаас суралцах, тэдгээрийг нэвтрүүлэх, хүний нөөцийг сургахад чиглэсэн илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Тогтмол болдог уг чуулганаар энэ удаад “Gastronomy tourism”буюу хоолны цогц үйлчилгээ, жуулчны сэтгэл ханамжийг нэмэх, сайжруулах шаардлагатайг онцлов. Бүс нутгийн онцлогийг илэрхийлэх хоолны түүх, соёл, уламжлал, орц, технологи, инновац нэвтрүүлж, жуулчдыг татах аж.
Тухайлбал уламжлалт хоолыг жуулчны амтлах мэдрэмж, хүсэлд нийцүүлэн орцыг нэмэх, хасах, боловсруулалтыг өөрчлөх, нэр төрлийг олшруулах, зориудаар орчин бүрдүүлэх, халамж үйлчилгээг сайжруулах замаар эко хоолны цэс бэлтгэх юм байна.