Хүн олон шалтгаанаар насалдаг. Тухайлбал, энэ нь удамшил, хүрээлэн буй орчин, хүний санаа сэтгэлийн байдал, амьдрах хүсэлтэй нь холбоотой байдаг. Дэлхий нийт хүн амын маш бага хувь нь 100 хүртэл насалдаг.
Наслалтын судлаач мэргэжилтнүүдийн нотолж байгаагаар, орчин үеийн хүний амьдрах хугацаа байгалиас заяаснаас 40 хувь бага байдаг байна. 100-120 нас хүний бие махбодийн идэвхтэй аж төрөх хязгаар биш ажээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ангиллын дагуу 90-ээс дээш настнуудыг өндөр настан гэж үздэг.
Гиннессийн дээд амжилтын номонд тэмдэглэснээр, хүний амьдрах хугацааны дээд хязгаар нь 122 жил юм. 1875 оны хоёрдугаар сарын 21-нд мэндэлсэн, Францын иргэн Жанна Луиза Кальма төдий насалсан байна. 1865 онд төрж, 1986 онд уушгины үрэвслээр нас барсан, Японы иргэн Шегичио Изуми түүнээс хоёроор бага жил хорвоод аж төржээ. Гэвч тус дээд амжилтын номд урт наслагчдын тухай бүх мэдээ ороогүй гэж олон эрдэмтэн, сэтгүүлч үздэг билээ. Жишээлбэл, 195 насалсан бөгөөд Суэцийн сувгийн нээлтийг маш сайн санадаг хүний тухай Каирын "Аль-Ахбар" сонины сурвалжлагч ярьсан байдаг.
1991 онд хийсэн Вьетнамын хүн амын тооллого улсынхаа урт наслагчийн тухай мэдээллийг шинэчлэхэд хүргэсэн байна. Тус улсын Нгетинь мужийн Кунхол хошуунд 142 настай хүн аж төрж байжээ. Мөн Вьетнамд 1847 онд төрж, гурван нөхөр элээж, эдүгээ 100 гаруй настай дөрвөн хүүхэдтэй эмэгтэй байсан байна.
Баттай бус мэдээгээр бол 1680 онд төрж 1933 онд 253 настайдаа өөд болсон, Хятадын иргэн Ли Чун Ян гэгч манай гарагийн хамгийн ахмад хүмүүсийн нэг байжээ. Гэхдээ энэ мэдээ баримтаар нотлогдоогүй.
Колумбийн хамгийн өндөр настны нэг Хавьера Перейра 169 насалжээ. Түүнийг хүндэтгэн шуудангийн тусгай марк гаргасан байна. Перейраг 146 нас хүрсэн өдөр түүнд эрх баригчдын төлөөлөгчид, дээд тушаалын түшмэдүүд баяр хүргэж байжээ. Тэгэхдээ хүндэтгэл үзүүлж, өөрийнх нь хөрөг бүхий дурсгалын марк гаргах зөвшөөрлийг өндөр настнаас дарга нар хүссэн байна. Перейра зөвшөөрлөө өгөхдөө маркны доод буланд "Архи ч уудаг, тамхи ч татдаг" гэж бичих болзол тавьжээ.
Мөн ЗХУ өндөр настан Мухамед Эйвазовдоо /148 настай/ зориулан шуудангийн марк гаргаж байв. Түүнээс хойш Эйвазов гурван жил аж төрөөд, 1959 онд нас барсан байна.
Английн түүхчид сонирхолтой тохиолдлыг тэмдэглэн үлдээсэн байдаг. 1635 онд Томас Парр гэдэг тариачин урт наслахын гайхамшиг болсноо хаан Карлд харуулахаар хөдөөнөөс Лондонд иржээ. Есөн хааны нүүр үзсэн би одоо 152 настай гэж Парр нотолсон гэдэг. Урт наслагчийг хүндэтгэж тансаг найр хийсний дараахан Томас Парр гэнэт нас баржээ. Цусны эргэлтийг нээсэн, Английн нэрт эмч Вильям Гарвей түүнд задлан шинжилгээ хийсэн байна. Парр хатгаагаар нас барсан гэж Гарвей хэлсэн боловч хаанаар ханатлаа дайлуулсан нь түүний үхлийн шалтгаан болсон гэдэг домог яриа бий. Паррыг Вэстминстерт /Британийн хатан хааны ордон байдаг газар/ хүндэтгэлтэйгээр оршуулсан байна.
Дэлхийн хөгжингүй орнуудад үндэстнийхээ амьдрах чадвар эрүүл мэнд, хүн бүрийн насыг уртасгахын төлөө байнга тэмцэж байдаг байна. Дэлхийн бүх оронд хүүхдийн эндэгдлийг багасгаж, хавдрын болон зүрхний өвчнөөр нас баралтыг бууруулснаар хүний насыг уртасгаж байна.
Калифорнийн их сургуулийн хүний биеийн бүтцийг судлагч профессор Леонард Хейфлик хүний амьдрах хугацаа нь тархины жинг биеийн жинтэй харьцуулсантай пропорцианаль холбоотой байдаг байна. Энэ харьцаа хэдийчинээ их байна төдийчинээ амьдрал урт үргэлжилдэг байна. Мөн энэ харьцаа амьдрал хувьслын туршид тодорхой үеүүдэд нэлээд эрс өөрчлөгдөж байжээ. Сүүлийн удаа амьдрах хугацаа 100 мянган жилийн өмнө ихээхэн нэмэгдэж, түүнээс хойш үнэндээ өөрчлөгдөөгүй бөгөөд тархины жин, биеийн жингийн харьцаа ч өөрчлөгдөөгүй ажээ.
Леонард Хейфлик бие махбодийн хөгшрөлтийн талаар хосгүй дүгнэлт гаргасан байна. Түүний хэлснээр, хүний өсөлт зогссоны дараа хөгшрөлт эхэлдэг байна. Харин өсөлт хөгжил нь зогсдоггүй аварга загас, хилэм загас, яст мэлхий мэтийн амьтад туйлын удаан хөгширдөг байна. Хүний насны дээд хязгаарын тухай дэлхийн янз бүрийн эрдэмтэн олон янзын дүгнэлт гаргажээ. Хүн 600 насалж чадна гэж дундад
эртний зууны алдарт эмч Парацельс үзэж байжээ. ХYII-р зууны эрдэмтэн Арьбрэхт фон Галлер, Христоф, Вельгельм нар насны дээд хязгаарыг 200 жил гэж үзэж байв. Оросын эрдэмтэн Илья Мечников болон Александр Богомолец нар хүнийг 160 насалж болох талаар ярьдаг байжээ.
Хамгийн хачирхалтай нь өндөр настнуудаас хөгширсний улмаас жам ёсоороо нас барсан хүн цөөхөн байна. Үхлийн шалтгаан нь ямагт зүрх судасны өвчин, хавдар болон халдварт өвчин зэрэг янз бүрийн өвчин ямагт байдаг байв.
Мечников "Өөдрөг үзлийн этюд" гэдэг номдоо 1902 онд Парист 70-74 насалсан хүмүүсийн нас барсан мянган тохиолдлын дөнгөж 85 хувь нь хөгширсний улмаас нас барсан байна. Хөгшчүүдийн олонх нь хатгаа, сүрьеэ зэрэг халдварт өвчнөөр, мөн зүрх, бөөрний өвчнөөр болон тархинд нь цус харваснаас өөд болсон байна гэж тэмдэглэжээ. Тэр ч байтугай Английн 152 насалсан Томас Парр, Туркийн 156 насалсан Зара Ага нар нас дээр гарсны улмаас биш өвчнөөр нас барсан аж.
100 болон түүнээс дээш насалсан урт наслагчдын дотор архичид цөөнгүй байдаг. 140 насалсан, мэс засалч Политиман 25 настайгаасаа эхлэн ажлаа тараад өдөр бүр согтотлоо архи уудаг зуршилтай байжээ. Пиреней хойгийн Тре хотын махны худалдагч, 120 настайдаа 1767 онд нас барсан Гасконь нь долоо хоногт хоёр удаа нохой гурав харагдтал уудаг байжээ. 120 нас насалсан, Ирландын нэгэн газрын эзний жишээ гайхал төрүүлж байна. Тэрбээр "Би ямагт согтуу байдаг байсан. Согтохоор үхэл хүртэл надаас айдаг тийм аймшигтай байдаг байлаа" гэж шарил дээрээ бичихийг гэрээсэлсэн байна. Гэхдээ нэг хэсэг өндөр настан дарсанд дуртай байхад зарим нь кофенд дуртай байдаг байжээ. Жишээлбэл, алдарт Вольтер кофенд их дуртай байв. Тэгээд нэгэн эмч түүнд кофе бол хор юм гэж ярьж эхлэхээр Вольтер "Би энэ хоронд хордсоор удахгүй 80 нас хүрнэ" гэж хариулжээ. Кофенд дуртай Елизаветта Дурейн 114 насалсан байна.
Тамхи татах нь нас богиносгодог гэлцдэг боловч урт насалсан олон хүн тамхи татдаг байжээ. 102 насандаа урт насалсны шагнал хүртсэн Росс гэдэг хүн архаг тамхичин байв.