"Цэнхэр Алт" усны чуулган энэ сарын 23-нд болно. Энэ хүрээнд манай усны салбарын тулгамдаж буй асуудлуудаар хуралдаж буй. Өнөөдөр "Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудал" сэдвээр хэлэлцүүлэв.
Хурлын үеэр Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн гадаргын усны судалгааны хэлтсийн дарга, доктор Ц.Оюунбаатар “Гадаргын усны тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрбээр “Дэлхийн гадарга дээрх ус буюу нуур, цөөрөм, намаг зэргийн гадаргын ус гэнэ. Гадаргыг усыг дотор нь
- Байнгын буюу жилийн турш байдаг
- Түр зуур буюу улирлын
- Хүн гараар буюу хиймэл усан сан гэх мэт орно.
ИРЭЭДҮЙД ГОЛ МӨРНИЙ САВ ГАЗАР ХУУРАЙШИХ ТӨЛӨВТЭЙ
Монгол Улсын усны 98 хувийг гадаргын ус эзэлдэг. Гол мөрний урсцыг шууд хэмжих аргаар үнэлэх нь маш найдвартай арга. Гэвч хүн хүч, хөрөнгө мөнгө их шаардагддаг. Гол мөрний горимыг үнэн бодитой үнэлэх гол нөхцөл нь гадаргын усны хэмжилтийн сүлжээтэй байх явдал юм. Одоогийн байдлаар ус судлалын 157 байнгын харуул ажиллаж байна.
Сүүлийн гурван жилд хур тунадас ихтэй, элбэг устай жил байсан. Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн агаарын температур өссөн. Мөн усны уурын агууламж нэмэгдсэнээр эх газарт эрчимшил ихтэй аадар борооны давтамж эрс нэмэгдсэн. Гэвч жишээ дурдвал Сүхбаатар аймгийн Ганга нуурын усан гадаргын талбай дүүрэн байсан үеэс зургаа дахин хумигдан, хатаж ширгэхдээ хүрсэн. Үүний гол шалтгаан нь хэт халалттай олон хоног үргэлжилсэн.
Усны чиглэлээр суралцах оюутан, боловсон хүчний тоо улам багассан.
Цаашид 2099 он хүртэл хур тунадас төдийлөн нэмэгдэхгүй ч ууршилт ихсэх хандлагатай. Ирээдүйд гол мөрний сав газар хуурайших төлөвтэй. Мөн голын сав газруудаар 2000 км зайд нэг усны харуул байвал усны нөөцийг илүү нарийвчлалтай судалж чадна.
Мөн багаж төхөөрөмжийн хувьд хоцрогдолтой. Сүүлийн үеийн төхөөрөмж ашиглаж хүрч очих боломжгүй газарт ажиглалт хийх боломжтой болно. Усны чиглэлээр суралцах оюутан, боловсон хүчний тоо улам багассан. Гадаргын усыг хэмжих, ажиглалтын тулгамдаж буй асуудлын гол хүчин зүйл нь хөрөнгө санхүүжилтийн асуудал хэвээр байна.
Усны асуудлыг шийдье гэвэл уур амьсгалын өөрчлөлтийн бүхэлд нь шийдэх хэрэгтэй. Мөн хүн бүрийн оролцоо, хариуцлага хэрэгтэй. Эцэст нь усаа хэмнэе гэвэл ус, жорлонгийн асуудал шийдлийг хурдасгая гэж уриалах байна” гэв.
Тус салбар хуралдаанд төр, төрийн бус байгууллага, ус ашиглагч иргэд, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид оролцлоо.