Zijin Mining: 2025 он гэхэд “Julong” уурхайн нэг өдрийн хүчин чадлыг 350 мянган тонн хүргэх боломжтой болно.
БНХАУ-ын “Zijin Mining Group” компани Засгийн газраасаа зөвшөөрөл авч, Төвөд дэх “Julong” зэсийн уурхайн өргөтгөлийн хоёр дахь үе шатыг эхлүүлж байгаагаа мэдээллээ. Тус компани “Xanadu Mines” компанийн “Хармагтай” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа юм.
2025 он гэхэд тус компани “Julong” уурхайн нэг өдрийн хүчин чадлыг 350 мянган тонн хүргэх боломжтой болох аж. Өөрөөр хэлбэл өргөтгөл хийснээр тус уурхай жилд 100 гаруй сая тонн хүдэр олборлож, боловсруулах хүчин чадалтай болж, БНХАУ-ын хамгийн том зэсийн уурхай болохоор байна.
Дээрх төсөлд нийт 17.5 тэрбум юань буюу 2.43 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болохыг “Zijin Mining Group” мэдэгдлээ.
“Zijin Mining Group” 2020 онд “Julong” төслийг өөрийн эзэмшилдээ авч байжээ. Тус компани “Julong” уурхайгаас гадна Төвөдөд хэд хэдэн хөрөнгө эзэмшдэг. Тухайлбал: “Zhunuo” зэсийн уурхай, мөн лити олборлогч “Lakkor Resources” компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг байна. Мөн Төвөд дэх “Yulong Copper” болон “Tianyuan Mining” компанид хэмжээгээрээ хоёрдугаарт бичигдэх тооны хувьцаа эзэмшдэг ажээ.