Канад улсын Ванкувер хотод болох өвлийн 21 дэх удаагийн олимпод оролцох манай тамирчид энэ пүрэв гаригт тус улсыг зорих гэж буй. Тэд явахынхаа өмнөхөн Хандгайт дахь цанын базад байрлан бэлтгэл сургуулилтаа хийж байна гэсний дагуу сургаар бид тэднийг зорин очсон юм.
Бид тэдний байрлаж байгаа газар очиход тамирчдын амралтын өдөр нь таарсан бололтой Олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн болон түүний эмчээс өөр хүн байгаагүй юм. Тэрбээр хүч тамир сэлбэх эмчилгээгээ хийлгэн хэвтэж байлаа.
Энэ сарын 12-28-нд болох олимпийн наадамд манайхаас гүйлтийн цанын төрлөөр Олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн, Олон улсын хэмжээний мастер Х.Хаш-Эрдэнэ нар эрхээ авсан байна. Тэд 2006 онд болсон Торинагийн олимпод оролцож бүхий л улсын шилдгүүдтэй хурдаа сорьж амжилттай оролцож байсан билээ.
-Өвлийн
олимпод оролцох манай тамирчид Хандгайтад
бэлтгэл хийж байна гэсний дагуу бид та
нарын бэлтгэлтэй танилцахаар ирлээ.
Өнөөдөр бэлтгэлгүй өдөр нь таарчихсан
юм шиг байна аа даа.
-Би
өнгөрөгч арваннэгдүгээр сарын 18-наас
нэгдүгээр сарын 20 хүртэл Орос, Австри,
Герман улсад болсон олимпийн эрх авах
11 тэмцээнд амжилттай оролцоод зорьсоноо
биелүүлээд ирлээ. Тэндээс ирэхдээ маш
их ядарсан учраас энд долоо хоногийн
сэргэлтийн бэлтгэл хийхээр байрласан.
Өнөөдөр амралтын өдөр л дөө. Тиймээс
биед хийх шаардлагатай хүч тамир нөхөх
эмчилгээгээ хийлгэж байна.
-Ингэхэд
тантай хамт олимпод оролцох тамирчин,
дасгалжуулагч нар чинь харагдахгүй
байх чинь?
-Өнөөдөр
амралтын өдөр болохоор тэд хот орж
хувийн ажлаа амжуулахаар явсан.
-Та
түрүүн олимпод оролцох эрхээ авсан
гэсэн. Энэ талаар жаахан дэлгэрэнгүй
ярихгүй юу?
-Би
нийт 64 хоногийн турш дээрх улсуудаар
явж олимпийн эрх авах тэмцээнүүдэд
амжилттай оролцоод ирсэн. Тухайлбал,
Австрит болсон цанын уралдаанд хүрэл
цомын эзэн болсон. Энэ уралдааны 1980-1988
онд төрсөн тамирчдын таван км-ын төрөлд
14 минут 31.3 секунд хурдалсан. Миний өмнө
Австрийн К.Миласси /14.13,8/, Й.Майрхофер
/14.28,6/ амжилтаар эхний хоёр байрт
шалгарсан. Мөн манайхаас тэшүүр болон
уулын цанын төрөлд олимпийн эрх авахаар
өрсөлдсөн боловч харамсалтай нь чадаагүй.
Тиймээс тавдугаар сард эрхээ авчихсан
байсан Олон улсын хэмжээний мастер
Х.Хаш-Эрдэнэ бид хоёр гүйлтийн цанын
төрөлд олимпод оролцохоор болсон.
-Олимпийн
эрх авахын тулд ямар ямар шалгуур давдаг
юм бэ?
-Олон
улсын олимпийн хорооноос заасан дүрмийн
дагуу олимпод оролцох тухайн тамирчин
2009 оны дэлхийн аваргын гүйлтийн цанын
тэмцээнд амжилттай оролцсон байх
шаардлагатай байдаг. Мөн шалгуурт
заагдсан босго оноог давах чадвартай
байх ёстой юм. Манай улс хөгжиж буй орон
буюу Б ангилалд ордог учраас босго
онооноос 0-300 оноог авбал тэнцэж байна
гэж үзнэ.
-Та
гүйлтийн цанын спортоор хичээллээд хэр
удаж байна?
-Энэ
спортоор 12 наснаасаа эхлэн өдгөө 25 нас
хүртлээ хичээллэж байна. Би өөрөө Төв
аймгийн Заамар суманд төрсөн. Анх 1997
оноос цанын спортын мастер Б.Цэцэгмаа
багшийнхаа удирдлаган дор хөнгөн
атлетика болон цанын спортоор хичээллэж
эхэлсэн. 2005 онд олон улсын хэмжээний
мастер болсон. 2002 оноос одоог хүртэл
Улаанбаатар төмөр замын Замын хоёрдугаар
ангийн “Замчин” спорт клубт харъяалагдаж
байна. Одоо Монгол Улсын гавьяат тамирчин
Л.Дорж багшийн удирдлаган дор улсын
шигшээ багт хичээллэж байгаа. Би цанын
спортын улсын 25 удаагийн аварга болж
байсан. Мөн 2006 онд итали улсын Торино
хотод болсон өвлийн олимпод оролцож
явлаа.
-Ториногийн
өвлийн олимпод эх орноо төлөөлөн оролцож
байсан гэлээ. Ямар амжилтыг үзүүлсэн
бэ?
-Тус
наадамд энэ төрөлдөө оролцож 72 тамирчнаас
68-д орж байлаа. Одоо тэрхүү амжилтаа
ахиулах зорилго тавьж байгаа. Учир нь
манай улсад цанын спорт бөх, бокс шиг
топ болтлоо хөгжиж амжаагүй явна. Тиймээс
бид медаль авна гэж амлаж хараахан
чадахгүй ээ. Харин жил ирэх бүр тэмцээн
наадамд оролцож өөрсдийн болон улсын
амжилтаа ахиулна гэдэгтээ итгэлтэй
байна.
-Бэлтгэлээ
хэр базаасан бэ. Хэзээнээс олимпийн
бэлтгэлээ хийж эхлэв?
-Би
Ванкувер дахь олимпод оролцохын тулд
2007 оноос хойш гурван жил бэлтгэл хийж
байна. Ториногийн олимпийг бодвол сайтар
туршлагажиж бэлтгэл хангагдсан гэж
үзэж байгаа. Мөн сая гадаадад болсон
тэмцээнүүдээс их урам зориг, хүчийг
авлаа.
-Өвлийн
спорт гэхээр манай жилийн дөрвөн
улиралтай оронд бэлтгэл хангалттай
хийхэд бэрхшээлтэй ч юм шиг. Зуны улиралд
бэлтгэлээ хэрхэн базаана гэсэн үг вэ?
-Бид
бэлтгэлээ жилийн дөрвөн улиралд гүйцэтгэх
төлөвлөгөөнийхөө дагуу хийдэг. Тэгэхээр
гурав, дөрөвдүгээр сард амарч, бусад
үед бэлтгэлээ базаадаг даа. Харин дулааны
улиралд гүйж, биеэ чийрэгжүүлэн дугуйтай
цанаар хичээллэнэ. Тэгээд л өвөл цасан
дээр гардаг. Гэхдээ Монголын нөхцөлд
хичээллэхэд хүндрэлтэй байдаг. Учир нь
их цас ороогүй хэрнээ л хүйтрээд байдаг.
Гэтэл гадны оронд дулаан хэрнээ их цас
ордог.
-Олимпийн
нээлт энэ сарын 12-нд болно. Харин манай
тамирчид хэзээ хурдаа сорих бол?
-Бид
хоёрдугаар сарын 15-нд уралдана. Би тухайн
өдрийн өглөөний 11.30 цагт, Хаш-Эрдэнэ
13.30 цагаас хурдаа сорих хуваарьтай
байгаа. Энэ нь манай цагаар би 10.30 цагт,
Х.Хаш-Эрдэнэ 12.30 цагт уралдана гэсэн үг
юм.
-Мэдээж
тамирчдын хувьд олон улсын чанартай
тэмцээнүүдэд оролцоход санхүүгийн
хувьд хүндрэлтэй байдаг. Энэ асуудлаа
хэрхэн шийдсэн бэ?
-Бидний
олимпод оролцох бэлтгэл сургуулилт
хийх бүхий л зардлыг Биеийн тамир спортын
улсын хорооноос гаргаж байгаа. Тиймээс
бидний хувьд улс орныхоо өмнө хүлээсэн
үүргээ сайн гүйцэтгэх шаардлага тулгараад
байгаа юм. Улам хичээнээ л гэж хэлэх
байна даа.
-Олимпод
оролцох цана, хувцас хэрэгслийн хувьд
хэр хангагдсан бэ?
-Бид
Канадад очиж байгаад тэндэхийн нөхцөл
байдалд тохируулан цана болон бусад
хэрэгслээ авахаар төлөвлөж байгаа. Учир
нь цана хүйтний болон дулааных гэж янз
бүр байдаг.
-Цаг
агаарын байдал тамирчны амжилтанд хэр
нөлөөлөх вэ?
-Нөлөөлөнө.
Цаснаас маш их хамааралтай байдаг. Манай
Монголын уур амьсгал хуурай учраас
бидний нэрлэдэгээр гурилан буюу зууранги
цас ордог. Харин чийглэг уур амьсгалтай
орнууд усархаг цастай байдаг. Тийм цас
дээр гүйлт сайтай уралддаг юм.
-Тэгвэл
Монгол дахь амжилтаас илүү гарах
боломжтой байх нь ээ?
-Тэгэлгүй
яахав. Энд 5 километрт 17 минут орчим
хурдаллаа гэхэд европд 13-14 минутын
амжилт гаргадаг. Цаснаас хамаарч амжилт
өөр өөр байдаг. Манай оронд яг гуравдугаар
сард нойтон цастай байдаг.
-Дасгалжуулагчийнхаа
талаар танилцуулахгүй юу?
-Өө
ярилгүй яахав. Манай дасгалжуулагч
Монгол улсын гавьяат тамирчин, олон
улсын хэмжээний мастер, улсын 22 удаагийн
аварга болж байсан Лувсандашийн Дорж
гэдэг мундаг хүн байгаа. Тэрбээр 1980 онд
АНУ-д болсон өвлийн олимпод гүйлтийн
цанын төрөлд 90 гаруй тамирчнаас 36-д орж
Монголын дээд амжилтыг тогтоож байлаа.
-Канад
улсад болох энэ наадам өмнөх олимпуудаас
юугаараа онцлогтой бол?
-Энэ
удаагийн олимп Ториногийнхтой харьцуулбал
маш хол газар болж байгаа. Очихдоо л
жаахан ядрах талтай юм билээ. Цагийн
зүрүү манайхтай ойролцоо гэсэн. Онцлогийнх
нь хувьд сайн хэлж мэдэхгүй байна. Харин
миний хувьд өмнөх олимпоос илүү бэлтгэгдэж
нэлээн туршлагажсан учраас амжилтаа
ахиулна гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Гүйлтийн
цанын спортын талаар тодруулбал?
-Цанын
спортод уулын цана, трамфлай, гүйлтийн
цана гэх мэт олон төрөл агуулагддаг.
Гүйлтийн цана нь өгсүүр уруу зориулалтын
зассан зам дээр гүйж уралддаг спорт юм.
Энэ спорт манайд хөгжөөд 50 жил болж
байна. Олон ч спортын мастерууд төрсөн.
Цаашид ч улам хөгжих болно.
Энэ мэтчилэн ярилцсаар бид багагүй хугацааг өнгөрөөсөн юм. Бидний ч явах хугацаа дөхөж түүнд амжилт хүсээд буцлаа. Канад улсын Ванкувер хотод болох өвлийн 21 дэх удаагийн олимпод оролцох манай тамирчид маргааш буюу мягмар гаригт Ерөнхийлөгчтэй нүүр тулж түүнээс харь орны агаарт намирах тугаа хүлээлцэн авах юм билээ. Тэдэндээ бүх Монголчуудынхаа өмнөөс амжилт хүсч зорьсноо биелүүлэн ирэхийг ерөөе!
Г.Одгарав