Төрийн ордны хашааны засвар ажлын талаар Төр засгийн тохижилт үйлчилгээний газрын дарга Ж.Тамир мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нэгдүгээрт, 12 дугаар сард болсон жагсаалын үеэр Төрийн ордны хашаа эвдэрч, ан цав гарсан учир хашааг шинэчлэх шаардлага гарсан. Хоёрдугаарт, хашаа нь иргэдийн явган замын зорчих хэсэг рүү унах аюул байсан тул засварласан. Хуулийн хүрээнд Ган металл хаус гэдэг компанитай гэрээ байгуулж, энэ ажлыг гуравдугаар сарын 24-нд эхлүүлсэн.
Хашааны өнгөний тухайд иргэд шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. Ажил гүйцэтгэгч компани ажлаа цаг тухайд нь хийсэн бол баруун талынхтай ижил өнгөөр хийх ёстой байсан боловч компани хугацаа хоцроосон. Польшийн Ерөнхийлөгчийн айлчлал эхэлж байгаа учир яаралтай дуусгах шаардлага гарсан. Айлчлалын дараа баруун талынхтай адилхан болгоно" гэв.