Халдварт өвчин судлалын үндэсний төв БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн дэмжлэгээр "Улаанбаатарын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь" төслийг 2015 оноос хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд нийслэлийн иргэдийг сүрьеэгийн шинжилгээнд хамруулах, эмч мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулах, тоног төхөөрөмжөөр хангажээ. Төслийн талаар санал солилцох уулзалт ХӨСҮТ-д болж, хэрэгжилт, үр дүн, бусад асуудлыг хэлэлцлээ.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "2021 онд бүс нутгийн орнуудын дунд хийсэн судалгаагаар манай улс сүрьеэгийн дарамт өндөр 30 орны тоонд орсон тул бид идэвхтэй илрүүлэгт онцгой анхаарч, хянаж байна. Дарамт өндөртэй орны тоонд багтсан ч сүрьеэгээр өвдсөн иргэдийг илрүүлбэл эмчилгээний амжилтаар бусад улс орнуудаас илүү байна. Төслийн хамгийн гол зорилго нь бидэнд дутагдсан, идэвхтэй илрүүлэг рүү чиглэсэн. Чингэлтэй, Баянзүрх дүүргийн 50 мянга орчим иргэнийг сүрьеэгийн эрт илрүүлэгт хамрууллаа. Өмнө нь дээрх хоёр дүүрэгт энэ төсөл хэрэгждэг байсан бол эрсдэл өндөртэй дүүргийн тоог нэмж, зургаан дүүрэгт идэвхтэй илрүүлгийг хийж байна” гэсэн юм.
Өнгөрсөн хоёр жилд 9000 иргэнийг эрт илрүүлэгт хамруулж, сүрьеэгийн халдвартай 214 хүнийг олж, хяналтанд авч эмчилгээг эхлүүлжээ. Мөн эрт илрүүлгийг нэмэх чиглэлээр дэд бүтцийн буюу тоног төхөөрөмжийг шийдэхэд зориулан олон эмэнд тэсвэртэй сүрьеэг оношлох, молекул биологийн лаборатори байгуулжээ. Далд сүрьеэг илрүүлэх сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэн, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах тал дээр хамтран ажиллаж байна.
ХӨСҮТ БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран олон улсын таван хурал зохион байгуулсан, зургаа дахийг нь хийхээр төлөвлөж байгааг Ц.Билэгтсайхан захирал дуулгалаа.
БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн олон улсын хамтын ажиллагааны төсөл хариуцсан төвийн дарга Han ji Yen “Бид КОИКА байгууллагаас санхүүжилт авч, төслийг хэрэгжүүлдэг учраас тэднийг мэдээллээр маш сайн хангах хэрэгтэй байдаг. ХӨСҮТ энэ тал дээр бидний ажилд дэм болж, мэдээллээ давхардуулалгүй илгээх нь чухал байна. 2022-2023 онд хэрэгжиж буй хоёрдугаар шатны төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг маш тодорхой өгсөн нь төслийг сунгахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Дүүрэг, орон нутаг дахь багууд маш сайн ажиллаж байгааг дурдах хэрэгтэй. ХӨСҮТ-өөс сайн чиглүүлж байгаа учраас төсөл амжилттай хэрэгжиж байна. Судалгаанаас харахад эмчилгээний үр дүн бусад орнуудтай харьцуулахад өндөр байгаа нь сайшаалтай” хэмээн төслийг хэрэгжүүлж буй ХӨСҮТ-ийнхөнд талархал илэрхийллээ.
Уулзалтад ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, дэд захирал О.Батбаяр, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач Д.Наранзул, БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн олон улсын хамтын ажиллагааны төсөл хариуцсан төвийн дарга Han ji Yen нарын хүмүүс оролцов.