Саяхнаас “Тог-оо тохируулъя 17-22 цаг” аян эрчимтэй явж эхэлж. Уул нь эртхэн эхлэх байсан юм. Нэлээн олон жилийн өмнөөс ус хэмнэх нөлөөллийн ажил өрнөсөн. Өдгөө найман настай балчраас 80 настай буурал хүртэл усаа хэмнэх дадалтай болсон. Чөтгөрийн бага нь адтай гэдэг шиг ус хэмнэх хэвшлийг хүүхдүүд гэр бүлдээ дадал болгосон гэвэл хилстэхгүй. Дэлхий дахиныг хамарсан ус хэмнэхийг уриалсан нөлөөллийн ажил, 2050 онд усгүй болох тухай эрдэмтдийн нэр барьсан ятгалга, Монголчуудын “ус чандмань эрдэнэ” уламжлалын хоршил нь богино хугацаанд үр нөлөөгөө өгсөн. Хүч, албадлагаар нэвтрүүлсэн “Соёлын довтолгоо”-ноос хойших бүх нийтийг хамарсан амжилттай нөлөөллийн ажил гэвэл үүнийг л хэлэх байх.
Харин эрчим хүч хэмнэх тухайд илүү нухацтай хандаж, эртнээс эхлэх хэрэгтэй байв. Бараг социализмын үеэрээ ганцаараа шахуу үлдсэн энэ салбарыг хөдөлгөхөөс эмээж, иргэдийг эрчим хүчний үнэгүй шахуу хэрэглээнд дасгасны горыг бүх нийтээрээ амсах айдас дор өвлийн тэсгэм хүйтнийг хэдэн жил давлаа. Гэвч ингэж удаан тэсэхгүй бололтой. Тас харанхуй, тэс хүйтэн нөхцөлд орох аюул эрсдэл хамар дор ирснийг учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ. Ёстой л эрчмийн салбарынхны авьяас чадлаар сүүлийн хэдэн өвлийг өнтэй давж иржээ.
Салбарынхны хэлээр оргил ачааллын үеэр чадлын дутагдлыг давах аядуу арга бол хэмнэлт хийх. Ингэж чадаагүй тохиолдолд цахилгааныг хэсэгчлэн таслах, хязгаарлахаас өөр сонголтгүй. Энэ ч бас хотоороо хөлдөхөөс сэргийлж буй “давгүй” урьдчилан сэргийлэх арга байх. Иймээс зутралгүйгээр өвлийг давъя гэвэл хэмнэх дадалд суралц.
Тог-оо тохируулъя гэдэг нь “усаа хэмнэх” нөлөөллийн ажилтай адил маш хялбар санааг хэрэглэгчдэд уриалжээ. “Усны цоргоо хаа” гэдэгтэй адил “Хэрэглэхгүй байгаа гэрлээ унтраа, залгуураа салга”. 5 секундын л үйлдэл. Гол нь бид ийм дадалд суралцаагүй цахилгаанаар наадаж, үргэлж мөнхийн, үнэгүй юм шиг аашилж, цамаан загнаад дасчхаж. Бодит байдал дээр бид эрчим хүчний бодит зардлаас 2 дахин бага үнээр цахилгаан ашигладаг гэдгээ тэр бүр мэддэггүй.
Жилд 200 орчим тэрбумын алдагдалтай ажилладаг тус салбарын дарамт бэрхшээл дээр оргил ачааллын үед хойд хөршөөс цахилгаан нийлүүлэлтээ өсгөхийг гуйх, эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлөхийг төр засагт, иргэдэд учирлах гээд зовлон мундахгүй. Жил бүр бид импортын цахилгаанд 20 тэрбум төгрөг төлдөг. Ядаж байхад энэ жилээс эхлэн хойд хөрш ёстой л хойд эхийн гараа харуулж оргил ачааллын үеийн тарифаа 6.8 хувиар нэмэгдүүлэв. Энэ төлбөр хэрэглэгч бидний нуруун дээр шууд бууж байгаа.
Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл, эх оронч худалдан авалт гэдэг шиг эх оронч хэмнэлт хийх шаардлага байна. Ингэснээр наанадаж өрхийн зардлаа бууруулах, цаашлаад жил бүр хойд хөрш рүү урсаж буй олон сая долларыг авч үлдэх боломжийг гагц хэмнэлт л бидэнд өгөх юм.
Эрчим хүч танд хямдхан бөгөөд хэзээ ч барагдахгүй, тасрахгүй мэт санагдаж байж магад. Ийм бага зардлаар машид үнэ цэнтэй эрчим хүчний үйлчилгээ дэлхийн өөр хаана ч байхгүй биз. Тэгээд ч дэлхий дахинд цахилгааны үнэ нэмэгдэж байгааг бид ч тойрохгүй. Тэр цагт хэмнэлт хийсэн дадал маань бидэнд хариу өгөөжөө өгч эхлэх нь дамжиггүй.
Эцэст нь эрчим хүчээ хэмнэхийг уриалгыг дэмжиж байгааг илэрхийлээд “Тогоо тохируулъя” аяны сурталчилгааг энэхүү нийтлэлдээ хавсаргав.