-Нүүрс тээвэрлэх, төмөр зам барих гэрээ яагаад нууц байдаг юм бол?
-Ганцхан л хариулт бий. Хулгай л хийх гэж тэр шүү дээ. Үнэхээр улсын нууц, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь нийт асуудлын бараг нэг хувьд л хамаатай байх.

Бидний яриа сонсож залхсан, шүүмжилж ханасан гэмээр дээрх сэдвээр эхлэв. “Одоо тэгээд яах вэ, хараад л суугаад байх уу” гэж асуутал “Парламент ил тод байх ёстой. Бүх үйл ажиллагаа нь нээлттэй байвал иргэд хянана, сэтгүүлчид ч “ухна”. Ийм тохиолдолд эрх мэдэлтнүүд аливааг нууж, учрыг нь ойлгох, олж үзэх боломжгүй, замбараагүй болгож, байгууллагуудыг албаар чадавхгүй байлгаж, тааруухан ажилчдыг томилж, улсын төсвийг цөлмөж, хувааж идэж чадахгүй шүү дээ.
Бидний мэдэж байгаа нь ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай төдийхөн. Гэтэл үүний цаана маш олон хулгай бий. Алийг нь ил болгож ард түмнийг “шуугиулах”, тархийг нь угаах вэ гэдгээ бараг л өөрсдөө шийдэж байна шүү дээ. Цаашид ийм хулгай гаргахгүйн тулд иргэд өөрсдөө камер мэт хянадаг, хулгай хийх боломжгүй систем бүрдүүлэх ёстой. Хянахын тулд энэ бүхэн нууц байж болохгүй гэдгийг шахаж, шаарддаг байх хэрэгтэй” хэмээн “Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадрал ярилаа.
Тэрбээр төвөө 12 жилийн өмнө байгуулснаас хойш олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсний нэг нь United Info Hub буюу UIH.mn талбар. УИХ-ын гишүүдийн хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээллийг хаалттайгаас нээлттэй болгоход нөлөөлж чадсан сайн жишгийг тэр, түүний баг, иргэд, иргэний нийгмийн байгууллагын дэмжлэгтэйгээр тогтоож чадсан юм. Эргээд бас иргэд зүй ёсоор нэгдэж чадвал үр дүнд хүрдгийг харуулсан оны онцлох жишээ энэ байв. (Дэлгэрэнгүй мэдээллийг: https://gogo.mn/r/qkvdm).
ХҮЛЭЭЦТЭЙ ХАНДСАН ХОЁР ЖИЛ
УИХ-ын гишүүд хууль эцэслэн батлахад ямар санал өгсөн нь Үндсэн хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу нээлттэй байх ёстой. Яагаад гэвэл та, биднийг төлөөлж УИХ-д сонгогдсон, иргэдийг төлөөлж, тэр хуулийн төсөлд санал өгч байгаа учраас.
Гэвч энэ мэдээллийг иргэд олж харах боломжгүй байсан тул Цогц хөгжлийн үндэсний төвөөс УИХ-ын Тамгын газарт хоёр жилийн хугацаанд таван удаа ханджээ. Уг нь эхний албан бичгийн дагуу энэ мэдээллийг нээлттэй болгочихсон бол, хоёр жилийн хугацаанд “үл тоогоогүй” бол аян өрнүүлж, 200 гаруй өргөдлийг хүргүүлэх шаардлагагүй байв. Болсон процессыг цаг хугацааны дарааллаар тоочвол:
2021.03.30
Хамгийн эхний албан бичгээ "УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танаа” гэж хаяглажээ. Албан бичигт “УИХ-ын 2020 оны намрын чуулганаар эцэслэн батлагдсан хууль, тогтоолын төслүүдэд гишүүд тус бүрийн өгсөн санал (дэмжсэн, дэмжээгүй, санал өгөөгүй гэх байдлаар)”, “УИХ-ын 2022 оны намрын чуулганы гишүүдийн ирцийн дэлгэрэнгүй мэдээлэл”-ийг гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна” гэж бичсэн байна.

2021.04.19
УИХ-ын Тамгын газраас хариу ирүүлжээ. Хариу хүргүүлэх тухай албан бичигт товчхондоо “Parliament.mn” цахим хуудсанд УИХ-ын чуулганы хуралдааны тэмдэглэлүүдийг байршуулсан. Тэндээс танилцаж болно. Гишүүдийн ирцийн мэдээллийг хавсралтаар хүргүүллээ гэх агуулга тусгасан байв.

2021.05.17
Цогц хөгжлийн үндэсний төвөөс дахин албан бичиг илгээжээ. Үүнд товчхондоо “Гишүүдийн ирцийн мэдээллийг ирүүлсэн боловч хууль тогтоолын төслүүдэд гишүүд тус бүрийн өгсөн саналын талаар мэдээлэл алга. Parliament.mn-д байршуулсан, хуралдааны тэмдэглэлд ч энэ мэдээлэл байхгүй байгаа тул дахин хүсэлт илгээж байна, мөн эдгээр мэдээллийг олон нийтэд ойлгомжтой, тогтмол хүргэх хүрээнд хамтран ажиллах талаар тантай уулзах хүсэлтэй байгаагаа уламжилж байна” гэжээ.

2021.05.19
УИХ-ын Тамгын газраас хариу ирүүлэв. Хариуд “Гишүүд санал хураалтад хэрхэн оролцсон талаарх мэдээллийг гишүүн тус бүрээр гаргадаггүй тул энэ тухай мэдээллийг өгөх боломжгүй” гэсэн байв.

2022.03.09
Дахин Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хандан ижил агуулгатай хүсэлтийг илгээж,энэ удаад “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу иргэдийн мэдэх эрх, засаглах эрхийг дэмжиж хуулийн хугацаанд мэдээллийг гаргаж өгч, хууль биелүүлж ажиллана гэдэгт итгэж байна” гэж бичжээ.

Үүнээс хойш дахин хоёр ч албан бичиг солилцсон ч адил хариу өгсөн тул хүсэлтээ гомдол болгож өөрчилсөн байна.
2022.06.29
Тамгын газрын дарга Л.Өлзийсайханд хаягласан гомдол гаргах тухай албан бичигт “Нээлттэй мэдээллийг гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзаж буй эс үйлдэхүй нь мэдээлэл авах эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээгээд өмнөх мэдээлэл авах хүсэлтээ дахин дурджээ.

2022.09.20
Хариу ирүүлэв. Хариуд “Тамгын газрын архивт үзэж, судлах боломжтойг танд үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Ингэж дөрвөн хүсэлт, нэг гомдол хүргүүлж, албан бичиг “шидэлцэн” хоёр жил хүлээсний эцэст, буюу хуулийн дагуу, зүй ёсоор хандаад үр дүнд хүрээгүй тул шүүх, Хүний эрхийн Үндэсний комиссод хандаж, сүүлдээ “Мэдэх эрхтэй” аян санаачилжээ.

“Мэдэх эрхтэй” аян санаачилсан талаар гүйцэтгэх захирал М.Энхбадрал “Хамгийн сүүлд архивт орж харж болно гэсэн хариу ирсэн. Бидний зорилго өөрсдөө тэр мэдээллийг харах биш, иргэдэд нээлттэй болгох байлаа. Угаасаа ил байх ёстой мэдээллийг архивт орж танилц гэдэг нь хүлээн зөвшөөрч болохгүй зүйл л дээ. Ингээд бид Захиргааны хэргийн шүүхэд иргэдийн мэдэх эрхийг боогдуулсан гэх агуулгаар гомдол гаргасан ч, хүлээж аваагүй. Давж заалдсан ч мөн л хүлээж аваагүй. Мэдээлэл ил тод биш байгаа нь мэдэх эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар манай шүүхийнхэн хангалттай ойлголтгүй байна уу даа гэж бодсон.
Гэхдээ бид шантраагүй. Илүү олон иргэний нийгмийн байгууллагуудыг уриалж, дуу хоолойгоо нэгтгэн, маш олон өргөдөл хүргүүлэхээр шийдсэн. Өөрөөр хэлбэл, намайг төлөөлж, УИХ-д сонгогдсон гишүүд намайг төлөөлж ямар санал өгснийг би мэдэх ёстой тул энэ мэдээллийг нээлттэй болгохыг шаардсан, өргөдлийн загвар боловсруулж, иргэдэд уриалсан юм.
Намайг төлөөлж, УИХ-д сонгогдсон гишүүд намайг төлөөлж ямар санал өгснийг би мэдэх ёстой тул энэ мэдээллийг нээлттэй болгохыг шаардсан.
Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд үүнд олноор нэгдэж, өргөдлийг бөглөж, Төрийн ордны гадна талын хаалганы дэргэдэх шуудангийн хайрцагт хийсэн, эсвэл манай байгууллагад ирүүлснийг бид хүргүүлсэн. Өдөрт 10-20 өргөдөл хүргүүлээд л байв. Нийт 200 гаруй өргөдөл очих үед өөрсдөө бидэнтэй уулзъя гэсэн. Дэд дарга нь уулзаад өдөр болгон өргөдөл ирээд байна, мэдээлэл авах чинь зөв, энэ тухай бид ярилцъя гэсний дагуу уулзсан.
Гэхдээ үүний өмнөхөн буюу хуулийн хүрээнд шахаж шаардах бүх гарц, гаргалгаа дууссан тул бид хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөсөн байлаа. Хэвлэлийн хурлын өмнөхөн УИХ-ын Тамгын газраас залгаж, таны хүсэлтийн дагуу мэдээллийг ил болгохоор болсон. Г.Занданшатар дарга сая чуулганы хуралдаан дээр энэ тухай мэдэгдсэн гэж хэлсэн" гэж ярилаа.
Ийм урт хугацааны нэлээд хүчин чармайлт, иргэд, байгууллагуудын шаардлагын үр дүнд уг мэдээллийг нээлттэй болгохыг УИХ-аас анх удаа зарласан. Өдгөө www.uih.mn сайтад УИХ-ын гишүүдийн чуулганы хуралдаанаар хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээллийг эхнээс нь байршуулсан байна.
"ТА АЖИЛ ОЛГОГЧ ЮМ БОЛ АЖИЛТНАА ХЯНАХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ"

Ийм мэдээллийг нээлттэй болгох нь хэнд, юунд хэрэгтэй вэ гэж үү?. Түгжрэл, тэгш, сондгой дугаарын хязгаарлалт, шатахуун, цахилгаан гээд шийдэх ёстой асуудал өчнөөн байхад гишүүн ажилдаа ирсэн, эсэх чухал уу? Хэн нэгэн ийн асууж магадгүй.
“УИХ-ын гишүүдийн ажил олгогч нь иргэд бид. Өөрөөр хэлбэл, тэр хүнд саналаа өгөөд, ажилтай болгоод явуулчхаж байна шүү дээ. Үндсэн логик нь энэ. Гэтэл тэд биднээс өөр дээд зиндаа руу дэвшээд явчхаж байгаа, иргэд ч үүнийг хүлээн зөвшөөрсөн хандлагатай байж болохгүй. Бид бүх асуудлыг шийдэж чадахгүй учраас УИХ-ын гишүүнийг сонгоод биднийг төлөөлөөд тэнд очиж суу, болохгүй асуудал байвал бидэнтэй ойрхон ажилла, санал бодлыг сонс, түүнийгээ хууль батлах явцад хэлж, тусгуул, бидний амьдралыг таньж мэд гэдэг. УИХ-ын гишүүн иргэдийн хүслээс давж язгуур эрх ашгийнх нь төлөө санал өгч, товчлуур дарж байх ёстой юм.
Ажил олгогч хүнд цалин өгөөд ажиллуулж байгаа бол түүнийг ажилдаа ирж байна уу, үгүй юу гэдгийг хянана. Тасалбал шаардлага тавина, дахиад ирэхгүй бол хална. Гүйцэтгэл чинь хэр байна, үндсэн ажлаа хийж байна уу, хувийн юмаа хийгээд явна уу гээд хянадаг шүү дээ. Гэтэл иргэд сонгож төрд илгээсэн УИХ-ын гишүүд сонгуулиар л хариуцлага тооцно гэж боддог нь маш өрөөсгөл ойлголт. Зүй нь бол өдөр бүр тэр хүнийг хянаж, хариуцлага тооцож байх ёстой. Ажлын гүйцэтгэлийг нь сайн байлгахын тулд өдөр бүр үүрэг хариуцлагыг нь сануулж байх учиртай.
УИХ-ын гишүүдийн ажил олгогч нь иргэд бид. Өөрөөр хэлбэл, тэр хүнд саналаа өгөөд, ажилтай болгоод явуулчхаж байна шүү дээ. Үндсэн логик нь энэ.
Нөгөө талдаа бид биеийнхээ шарх болгоныг эдгээгээд байж чадахгүй. Гэхдээ дархлаа нь сайн байвал хүн өвдөх нь бага, хурдан эдгэрнэ. Үүнтэй адил нийгмээ дархлаажуулах ажлыг л хийхийг зориод байгаа юм. Иргэд оролцоотой, боловсрол чадамжтай байвал тэр улс авлига хулгайд амархан өртөхгүй, төр ингэтлээ завхрах боломжгүй. Засаглал ил тод байх ёстой. Хэрэв тийм биш бол иргэд хянах гээд ч боломжгүй.
Парламент бол иргэдийн эрх чөлөөний баталгаа болох гол институт. Парламент дүр исгэсэн, бэлэг тэмдэг төдий болох тусмаа бидний эрх чөлөө хумигдана. Сайн анзаарвал хумигдаад л байгаа. Хэвлэлийнхэн парламент руу орж мэдээгээ бэлдэж чадахгүй, чуулганы танхим руу орж дүрсээ авч чадахгүй байгаа. Ийм байж болохгүй гэж дуугарах хүмүүс хэрэгтэй байна хэмээн захирал М.Энхбадрал онцолсон.
Тэр МУИС-д нийгмийн ажилтан мэргэжлээр бакалавр, социологи мэргэжлээр магистрт суралцсан, энэ хотод адилхан л амьдарчих гээд хичээж, хөдөлмөрлөж яваа жирийн залуу. Тэднийх нийтийн эрх ашиг, иргэдийн мэдэх эрхийн төлөө, засаглалыг бэхжүүлэхийн төлөө хараат бусаар ажиллаж байгаа иргэний нийгмийн цөөн байгууллагын нэг.
Хамгийн урт, хэцүү зам ч гэлээ тэдний зорилго иргэд чадавхжих, хэрсүү болох замаар төрийг ил тод, хариуцлагатай болгох гэнэ. Хамгийн том зорилго нь иргэдийг чадавхжуулах аж. Гэхдээ тэд сургалт хийдэггүй. Харин иргэдэд хол байгаа мэдээллийг ойртуулж, ойлгохгүй байгаа мэдээллийг цэгцэлж хүргэх эх сурвалжуудыг бэлтгэж, иргэдэд, сэтгүүлчдэд, судлаачдад эх сурвалж болох зарчмаар ажиллаж байна.
БҮХ ЗҮЙЛ БОЛЖ, БҮТЭХГҮЙН ДАЛАЙД ЖИВЧХЭЭГҮЙ БАЙНА

УИХ-ын гишүүдийн намтар, сонгогдсон түүх, хөрөнгө, орлогын мэдээлэл, ирц, хууль батлахад өгсөн санал, ашиг сонирхлын зөрчилтэй салбар, чиглэлүүд зэрэг олон мэдээллийг https://www.uih.mn/ сайтад байршуулжээ. Онцлон дурдвал, УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлыг, зөрчилтэй салбар чиглэлүүдийг АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь үндэслэн тодорхойлж, зарласан байна.
Хэрэв А гишүүн гадаад худалдааны чиглэлийн компанид хувь эзэмшдэг бол ийм чиглэлийн хуулийн төслийн санал хураалтад оролцохгүй байх ёстой. Яагаад гэвэл өөрийн ашиг орлого олдог салбар, чиглэлийн хуулийн төсөлд өөртөө ашигтай байдлаар санал оруулах, санал хураалтын дүнд нөлөөлөх эрсдэлтэй учраас. Үүнийг иргэд хянах боломжийг "Цогц хөгжлийн үндэсний төв"-ийн баг иргэдэд олгожээ.
Нэг талаас иргэд ингэж шахаж шаардах, нөгөө талаас тухайн гишүүн өөрөө ч ёс зүйгээрээ ашиг сонирхлын зөрчилтэй салбар, чиглэлийн хууль батлахад оролцохоос татгалзах ёстой юм. Товчхондоо үүний үр дүнд УИХ-ын гишүүн болно гэдэг хүсээд байх амар ажил биш болж, үнэхээр иргэдийн төлөө ажиллая гэсэн хүн л сонгогддог байх дархлаатай систем, хүчтэй парламент бүрэлдэх боломжтой.
УИХ-ын гишүүн болно гэдэг хүсээд байх амар ажил биш болж, үнэхээр иргэдийн төлөө ажиллая гэсэн хүн л сонгогддог байх дархлаатай систем, хүчтэй парламент бүрэлдэх боломжтой.
Зөвхөн УИХ-ын гишүүдийн мэдээллээс гадна хууль тогтоох процессыг ил тод болгохоор тэд ажиллаж байна. Тодруулбал, хуулийн төсөл боловсруулахаас эцэслэн батлах хүртэлх бүхий л шатны мэдээлэл буюу ажлын хэсэг, хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, судалгаа тооцоо, хэлэлцсэн хуралдааны тэмдэглэл гэх мэтчилэн мэдээллүүдийг тус сайтын “Батлагдсан хууль” цэсэд байршуулж эхэлжээ.
Эцэст нь дурдахад, дээрх үйл явдлын адилаар таны, миний, хэн нэгний эрх зөрчигдөж, хууль бус санагдсан, үүнд тайлбар авах шаардлага тулгарвал хэн ч гэсэн УИХ, УИХ-ын гишүүнд захидлаар, цахим шуудангаар, албан бичгээр хандаж болно. Нэг ёсондоо иргэд УИХ-тай албан бичгээр “чаталж” болно, харин тэд таныг “seen”-дэх эрхгүй. Тэд танд заавал хариу өгөх ёстой юм шүү.
Энэ бүхний эцэст магадгүй М.Энхбадралын хүсдэгээр парламент илүү нээлттэй, хүчтэй болж төсвийн хууль бус хулгай, хэрээс хэтэрсэн хээл хахууль ч үгүй болж, улсын хөгжлийн тухай ярих итгэл бидэнд төрнө. Бас ч гэж бүх зүйл болж, бүтэхгүйн далайд живчхээгүй байна...