"Парламентын ил тод, нээлттэй байдлыг дэмжих нь" уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Нээлттэй нийгмийн форумын байранд болов. Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал парламентын хууль тогтоох үйл ажиллагаа нээлттэй байх ёстой гээд uih.mn цахим хуудсыг танилцуулав. Энэ цахим хуудсанд парламент.мн сайтад байдаггүй мэдээллүүдийг нэгтгэн оруулжээ.
Тухайлбал УИХ-ын Тамгын газар сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүдийн ирцийг танилцуулахаа зогсоосон. 2012-2016 оны УИХ-д хамгийн их тасалдаг нь Дундговь аймгаас сонгогдсон Б.Наранхүү байв. Сүүлийн жилүүдэд энэ мэдээлэл болон УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналын мэдээллийг ил тод зарлахаа больсон тул Цогц хөгжлийн үндэсний төв хоёр жилийн хугацааг зарцуулж УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээллийг олон нийтэд танилцуулах ёстой гэсэн шийдвэр гаргуулж чадсан байна.
Тэд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын дарга руу олон удаа албан бичгээр хандсан ч хариу аваагүй байна. Иймд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг уриалж, УИХ-ын гишүүдийн ирцийг ил тод болгох нөлөөллийн ажилдаа татан оролцуулжээ. 200 орчим иргэн, иргэний нийгмийн 15 байгууллага УИХ-д хандсаны дараа гишүүдийн мэдээллийг хуваалцаж эхэлсэн байна.
Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал "Бид ямар нэг зүйлийг өөрчлөхийн тулд заавал хэвлэлийн хурал хийх, лайв явуулах шаардлагатай болсон. Үүний дараа л эрх баригчид хариу арга хэмжээ авдаг нь буруу. Бид асуудлыг шийдэхийн тулд заавал "орилж хашхирах" хэрэгтэй болдог" гэсэн юм.
Uih.mn-д танилцуулснаар УИХ-ын хаврын чуулганд хамгийн өндөр ирцтэй гишүүн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн байжээ. Түүний араас Б.Жаргалмаа, Н.Энхболд, С.Чинзориг, О.Цогтгэрэл нар жагсжээ.
Харин хамгийн их тасалсан, хоцорсон, чөлөөтэй УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Сэргэлэн, Н.Алтанхуяг, Л.Оюун-Эрдэнэ, Ё.Баатарбилэг нар байжээ.
Өнөөдөр болсон хэлэлцүүлгээр улс төрийн сэтгүүлчид Төрийн ордонд ажиллаж, мэдээллийг шууд дамжуулахад улам бэрхшээлтэй болсныг онцлов. Тухайлбал сэтгүүлчдэд Төрийн ордон руу нэвтрэхэд хувцаслалтын өндөр шалгуур тавьдаг, УИХ-ын чуулганы танхим руу нэвтрүүлэхийг зогсоосон, байнгын хорооны хуралдаанд бичлэг хийхийг хориглон, ажлын хэсгийн хуралдаан, намын бүлгийн хуралдаан руу огт нэвтрүүлдэггүй гэв.
Зурагчин, зураглаач нарт хүссэн дүрс, зургаа авахыг зөвшөөрдөггүй, УИХ-ын Тамгын газрын хэвлэлийн албаны авсан дүрс, зургийг л ашиглуулдаг гэсэн юм. Сэтгүүлчид ийм орчин нөхцөлд ажиллаж, хязгаарлагдмал мэдээллийг дамжуулах нь нийт иргэдийн мэдэх эрхийг хөндөх асуудал гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон хуульчид онцоллоо.
uih.mn-ээс УИХ-ын гишүүдээс хэн ямар ашиг сонирхолтой, хэн хэзээ ямар хуульд ямар санал өгсөн гэх мэт мэдээллийг ч авах боломжтой юм. Тухайн УИХ-ын гишүүний хувь эзэмшдэг эсвэл гэр бүлийнх нь хүний ажилладаг салбарын хууль, тогтоолын төслийг хэлэлцэх явцад ашиг сонирхлын зөрчилтэй гишүүн санал өгөх ёсгүй юм. Гэвч манай парламентад энэ соёл одоогоор "суугаагүй" байна. Жишээ нь хувьдаа сургууль, цэцэрлэгтэй гишүүд Боловсролын хуулийн хэлэлцэхэд байр сууриа илэрхийлэхгүй, санал хураалтад оролцох ёсгүй. Гэтэл саяхан баталсан Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Учрал ихээхэн идэвхтэй оролцжээ. Тэрээр Их засаг их сургууль, Рояал академи болон бүрэн дунд сургуульд хувь эзэмшдэг.
Хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Аварга" биеийн тамирын дээд сургуулийн эзэмшигч тул санал өгөхгүй гэдээ хуралдаан даргалагчид мэдэгдсэн. Энэ нь манай парламентад анх удаа ашиг сонирхлын зөрчлөө хэлсэн тохиолдол аж. Н.Учрал гишүүний хувьд сүүлчийн мөчид буюу санал хураахын өмнө ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлсэн байна.