Сүүлийн үед зарим үйлчилгээний байгууллага тооцоо хийхдээ НӨАТ нэмж бичдэг "моодтой" болоод буй. Тэгвэл НӨАТ гэж чухам ямар учиртай татвар болох талаар мэдээлэл хүргэе. Бараа, үйлчилгээний хэрэглээнд ногдуулах Татварыг нэмэгдсэн өртгийн албан татвар гэнэ. Бараанд ногдох НӨАТ-ыг үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт ногдуулж, төлж байдаг. Үүнд, түүхий эд, материал худалдан авах, түүнийг боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг бөөний үнээр нийлүүлэх, жижиглэнгийн худалдаа эрхлэх зэрэг үйл ажиллагааг дурдаж болох аж. Үйлдвэрлэлийн эдгээр шат дамжлага бүр бэлэн бүтээгдэхүүний "өртгийг нэмдэг" тул уг татварыг НӨАТ гэж нэрлэдэг. Үйлчилгээний хувьд НӨАТ-ыг уг үйлчилгээ эцсийн хэрэглэгчид хүрэх үед ногдуулдаг. Тиймээс аж ахуйн нэгж, иргэн бүгд худалдан авч буй бүтээгдэхүүндээ татвар төлдөг гэсэн үг.
Мөн үйлдвэрлэгч, бөөний худалдаа эрхлэгчид түүхий эд материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүн худалдан авах бүрдээ НӨАТ төлдөг. Тэд өөрийн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнээ цааш борлуулах үедээ худалдан авагчаас НӨАТ-ыг цуглуулна. Уг татварын төсөвт төлөгдөх хэсэг нь худалдан авагчаас цуглуулсан татвар, бэлтгэн нийлүүлэгчид төлсөн татварын зөрүү байдаг. Үүний үр дүнд аж ахуйн нэгж бүр өөрийн нэмсэн өртөгт НӨАТ-ыг төлдөг юм байна.