Хажуу айлын эгч маань оройхон орж ирлээ. Хэрэг болгож надтай уулзах гэсэн нь илт. Тэрээр саяхан их дэлгүүрийн номын тасгаас хүүхэддээ ном авч өгсөн гэнэ. Харамсалтай нь тэр ном нь авах юмгүй алдаа ихтэй байсан бололтой. Хүү нь энэ жил гуравдугаар ангид орсон сурлага сайтай, хүмүүжил ч сайтай хүүхэд гэдгийг нь би мэдэх юм. Үг үсгийн алдаатай тэр номыг уншаад хүү маань буруу зөрүү бичдэг болчих вий гэж, ийм ном хэвлэсэн газартай хариуцлага тооцдог байгууллага байдаг болов уу надаас асуухаар орж ирсэн юм байх. Монголд хүүхдийн зохиол нэг үеэ бодвол дэндүү олширсон доо. Үлгэрийн болон элдэв адал явдалт, танин мэдэхүйн ном зах, дэлгүүрүүдээр зарагдах болсон. Мөнгөтэй л бол хүүхдийнхээ хүссэн номыг авч өгөх боломжтой болсон цаг шүү дээ. Гэхдээ дийлэнх нь гадаадаас хөрвүүлсэн орчуулгын зохиолууд байдаг юм билээ.
Ерээд оноос өмнө манайд хүүхдийн зохиолоор дагнасан, хүүхдэд зориулсан бүтээл туурвидаг зохиолч цөөнгүй байлаа. Ж.Дашдооров, Л.Түдэвийн хүүхдийн зохиолуудыг уншихад ямар амттай гээч. Шөнө орондоо ном уншихыг хориглох эцэг эхийнхээ хоригоос зөрөн байж тэдгээр зохиолуудыг уншдаг байсансан. Үг найруулга нь гайхалтай энэ л номууд миний гэрийн багш маань байж билээ, одоо бодоход. Тэдгээр зохиолууд миний мэлмийг нээж, ертөнцийг харахад минь гүүр болсон болов уу. Харин өнөөдөр хүүхдийн зохиол бичдэг хүн Монголд хуруу дарам цөөхөн болжээ. Бараг байхгүй ч гэхэд дэгсдэхгүй. Бидний үеийнхтэй харьцуулах юм бол хүүхдэд зориулагдсан өнөөгийн номууд гоёмсог, хээнцэр гэгч нь жигтэйхэн. Номных нь хавтас, зурагтай нь ярих юм байхгүй л дээ. Харамсалтай нь бяцхан үрсийн анхаарлыг татсан эрээн мяраан хавтасны цаана л жинхэнэ "но" нь байдаг юм билээ. Ёстой л "гаднаа гяланцаг, дотроо паланцаг" гэсэн үг. Үг үсэг нь алдаатай, найруулагагүй тэр номууд бизнесийн зориулалттай гэдэг нь эхний хэдэн хуудсыг нээхэд л илт. Хүүхдийн оюунаар бизнес хийхийг хүсэгчдийн хувьд мөнгө л олж байвал тэрхүү бүтээл нь алдаатай байна уу, утга найруулга муутай байна уу гэдэг нь падгүй бололтой. Тиймдээ ч орчуулж байгаа нь ч, хянаж байгаа нь ч, хэвлэж байгаа нь ч "но"-той номуудыг "төрүүлж" байгаадаа эмзэглэдэггүй биз. Ер нь ч дан ганц орчуулгын бүтээл гэж онцлоод байх ч утгагүй байх. Учир нь тендер зарлан, өчнөөн шалгуур давсан гэх сурах бичиг хүртэл үг үсэг нь гээгдсэн, хаягдсан, алдаа мадаг ихтэй, утга найруулга муутай байдгийг нуух юун. Тэгэхээр алдаатай сурах бичиг үзэж, алдаатай ном уншиж байгаа хүүхдээ алдаатай бичлээ гэж буруутгах аргагүй болж. Тиймээс мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс сийхээ больсон энэ цагийнханд дуулгахад, ядаж л хүүхдийн тархийг алдаатай номоор угаахаа болиосой.
Д.Гэрэлт