Одоогоос хоёр жилийн өмнө хөдөөг хөгжүүлэх Шинэ сум төслийг ярьж эхлэхэд иргэд итгэх нь бүү хэл тоглоом болгоод өнгөрүүлж байсан цаг саяхан.
Энэхүү төсөл нь сонгуулийн шоу, худал амлалт байгаагүй гэдгийг Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад баригдсан энэхүү бүтээн байгуулалт харуулж байна.
Нийт 11 обьект бүхий шинэ сум нь ердөө жил хагасын дотор баригдаж дууссан. Шинэ сум нь 20 ортой хоёр давхар нэгдсэн эмнэлэг, 640 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр гэхчилэн нийт найман га газрыг хамарсан томоохон цогцолбор юм.
Инженерийн шугам, явган хүний болон авто замууд, хөл бөмбөгийн талбай, уурын зуух, цахилгааны дэд станцууд гээд бүх зүйлийг цогцоор нь шийдэж чаджээ.
Энэхүү цогцолбор өнөөдөр бүрэн ашиглалтанд орж хүүхдүүд нь шинэ цэцэрлдэг сургуульдаа явж эхэлсэн байна.
Өнөөдрийн байдлаар Баянлиг сумын сургуульд 700 гаруй хүүхэд, Бууцагаан сумын сургуульд 500 гаруй хүүхэд хичээллэж байна.
Түүнчлэн эмнэлэг, цагдаа, дотуур байр, спорт заал, номын сан гээд бүгд ашиглалтанд орсныг Улсын комисс шалгаж хүлээж авчээ.
Шинэ сумыг дагаад Улаанбаатарыг зорих их нүүдэл багасч, хот хөдөөгийн ялгаа арилан, залуучууд сум орон нутагтаа ажиллаж амьдрах ая тухтай нөхцөл бүрдэх юм. Тиймээс их дээд сургуулиа амжилттай төгссөн залуус орон нутагтаа ажиллаж, амьдрахад ямар нэгэн саад бэрхшээлгүй болж байгаа юм.
Монгол улсын 330 гаруй сумын хоёр нь хотоос дутахааргүй хөгжилтэй болсон. Одоо харин ашиглалтын асуудал дээр нутгийн иргэд анхаарах хэрэгтэйг хэлж байсан юм.
Орон нутгийн удирдлагуудын зүгээс шинэ сумаа тус бүрт нь хариуцах эзэнтэй болгохоор ажиллаж байгаа юм.
Баянлиг, Бууцагаан сумдын хуучин захиргаа сургууль эмнэлэгийн байрыг дахин жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд ашиглуулж эхэлсэн байна. Бууцагаан суманд гэхэд хуучин байранд нь оёдлын цех ашиглалтанд ороод байгаа юм.