Австралийн 70 настай иргэн Ла-Маншийн хоолойг гатлан сэлсэн хамгийн ахмад хүн болжээ.
Сиднейн оршин суугч Сирил Бэлдок Британиас Франц руу 12 цаг 45 минутын хугацаанд сэлсэн байна. Тэрбээр өмнө нь буюу 1985 онд хоолойг сэлж гаталж байжээ. Хоёр дахь удаа сэлэхдээ шоколад идэх, жимсний шүүс уух гэж хэдхэн удаа түр зогссон байна.
Түүнийг сэлэх үед Твиттерт дэмжигчдийн бүлэг бий болж, сэлэх явцыг нь цаг алдалгүй мэдээлж байжээ.
Sydney Morning Herald сонины мэдээлснээр Сирил багадаа уснаас их айдаг, амьсгалын замын асуудалтай хүүхэд байсан байна. Гэвч зориг гарган усанд сэлэлтээр хичээллэснээр айдас, өвчин нь үгүй болжээ.
Гэхдээ Сирил Бэлдокийн тогтоосон дээд амжилтыг тун удахгүй эвдэж магадгүй болсон юм. Учир нь энэ долоо хоногт мөн л Австралийн иргэн, 73 настай эмэгтэй Ла Маншийн хоолойг гатлах гэнэ.
Эх сурвалж : ВВС