Хятадын тэнгисийн цэргийн офицер асан Зян Линээс хүү нь төрсөн өдөрт зориулж танк бэлэглэхийг хүсчээ. Гэхдээ эцэг нь жинхэнэ утгаар хүлээж авна гэж бодоогүй биз. Хүүдээ хайртай эцэг хэзээ ч мартагдашгүй бэлэг болгож, Хятадын “Type63А” загварын танк хийхээр шийдсэн байна. Явдаг, бууддаг загварыг хийхэд Зян Лин хоёр сар зарцуулсан талаар “Дэйли Мэйл” сонинд бичжээ.
Эхэндээ жижигхэн загвар хийнэ гэж бодож байсан ч дэлгүүрээс зохих эд ангийг нь худалдан авснаар том хэмжээний танк хийж болно гэдгээ мэдсэн аж. Тэрээр шаардлагатай эд ангийг худалдан авахад долоон мянган ам.доллар зарцуулсан гэнэ.
Түүний угсарсан танк таван метр урт, хоёр метр өндөр юм байна. Гаднах төрхөөрөө төстэй боловч жинхэнэ танк 20 тонн жинтэй. Харин Зян Лины хийсэн танк “гуравхан” тонн аж. Мэдээж хэрэг хуяг нь жинхэнэтэй нь харьцуулахад их энгийн.
Танкны гинжийг трактороос, моторыг нь ачааны машинаас салган авчээ. Гэхдээ энэ танкны дээд хэсэг жинхэнэ мэт эргэж, буудах ч боломжтой. Одоогоор энэ объектын статусыг тодорхойлж амжаагүй байгаа бөгөөд хэрэв байлдааны зориулалттай бол засаг захиргаанаас тусгай зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр 10 жилийн ял сонсож магадгүй юм.
Хэрэв жирийн тээврийн хэрэгсэл гэж үзвэл унаад явах боломжтой. Харин үүнийг бүтээгч Зян Лин эрч хүчээр дүүрэн байгаа учир газар уснаа явагч танк бүтээх бодолтой байгаа гэнэ.