АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт 51 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас нэг хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдүүлэхээр ирүүлсэн хэрэг нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ)-ын албан тушаалтантай холбоотой гэдгийг прокурорын байгууллагын эх сурвалж хэллээ. Хуучнаар Гадаадын иргэн харьяатын газар, одоогийн ИХШХЕГ-ын улсын байцаагч нарыг визийн хугацаа дууссан болон өөр зориулалттай визээр орж ирээд хар ажил хийж буй харийнхнаас хахууль аваад хугацааг нь сунгадаг, визийнх нь зориулалтыг өөрчилж өгдөг гэсэн хардлага байдаг ч тэр бүр баталж чаддаггүй.
Харин энэ удаад АТГ-ынхан дээрх хардлагыг баталсан хэргийг илрүүлсэн гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч П гэх хүн албан тушаалаа урвуулан ашиглаж бусдыг далайлган сүрдүүлж, хахууль авсан гэх гомдлыг АТГ-ынхан шалгасан юм байна. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр нэгэн компанийн ажилчин хятадуудыг шалгаад нэлээд олон ажилчин нь жуулчны виз авч Монголд ирээд хар ажил хийж байгааг тогтоосон гэнэ.
Улмаар өндөр торгууль тавьж, ажилчдыг албадан гаргана гэсэн юм байх. Үүнийгээ нуун дарагдуулахын тулд тус компанийн нэгэн ажилтан нь улсын ахлах байцаагчид таван сая төгрөгийн хахууль өгсөн нь шалгалтын явцад тогтоогдсон сурагтай.
Д.Дайчин