Тамхины хяналтын тухай хуулийг Л.Эрдэнэчимэг гишүүн өөртөө дэндүү өмчилчихөж.
О.Баасанхүү гишүүн энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэснийхээ төлөө яаж элдвээр хэлүүллээ.
Аргаа барахдаа Л.Эрдэнэчимэг гишүүнд хандаж, “Энэ хуулийг та ганцаараа батлаагүй. Бид бүгдээрээ баталсан. Намайг адлах хэрэггүй. Тамхины хяналтын тухай хуулийг би дэмжиж саналаа өгсөн. Битгий ингэж өмчирх. Би өөрөө тамхи татдаггүй. Гэтэл тамхи татдаг цэг байгуулах зүй ёсны шаардлага байгааг та олж хараадхаач” гэж хүртэл чуулганы хуралдааны үеэр учирласан ч тусыг эс олсон.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэр архаг тамхичдаа санал хураалтад оролцуулахгүй гэж хүртэл адалсан.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тамхины цэг байхгүй учраас өрөөндөө хааяа тамхи татдаг. Үүгээр ч зогсохгүй тамхины цэг байгуулахын тулд өөрөө боловсруулж, дахиад хуулийн төсөл өргөн барина гэж мэдэгдсэн. Л.Эрдэнэчимэг гишүүн ч түүнтэй дайн эхлүүлэх нь тэр.
Бүлгийнхээ даргыг өрөөндөө хааяахан тамхи татдаг гэж хэлснийг өлгөж аваад Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт арга хэмжээ авах талаар албан бичиг илгээжээ.
Үндэслэлдээ “Тамхины хяналтын тухай хуулийн 9.1.6. Аж ахуйн нэгж байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татахыг хориглох заалтыг зөрчиж байна. Төрийн ордонд Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар нь дээрх заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага бөгөөд хууль зөрчиж буй үйлдэлд удаа дараа арга хэмжээ авахгүй байгаа тул холбогдох заалтын дагуу хариуцлага тооцож хариу ирүүлнэ үү” хэмээн сийрүүлжээ.
Л.Эрдэнэчимэг гишүүнд нэг биш нэжгээд хүнийг торгуулах хүсэлтийг уламжилъя.
О.Баасанхүү гишүүн Төрийн ордноос гадна Авлигатай тэмцэх газар, Шүүх, цагдаагийн дарга нар өрөөндөө тамхи татаад сууж байдгийг чуулганаар үеэр бас л матсан.
УИХ-ын гишүүдийн 30 хувь нь тамхи татдаг гэсэн. Д.Эрдэнэбат гишүүн л үнэнээ хэлсэн болохоос саарал ордны давхар бүрт тамхины утаа хаа сайгүй л үнэртдэг. Үүнээс гадна Тамхины хяналтын тухай хуулиар тамхи татах цэг хориотой байгаа. Гэтэл Төрийн ордны голд тамхи татах цэг байгааг Л.Эрдэнэчимэг гишүүн та харсан уу.
Өрөөндөө биш ч, хориотой цэг байгуулан тамхи татаж байгаа ордныхоо албан хаагчдыг бас Мэргэжлийн хяналтынханд өгөх үү?
Төрийн ордны баруун талын хаалганы ойролцоох хогийн савны дэргэд хүмүүс бөөн, бөөнөөрөө л тамхи татаад зогсч байгааг эрхэм гишүүн харсан л байлтай.
Зөвхөн Төрийн ордонд ингээд хуулиа зөрчөөд тамхины цэг байгуулчихсан юм биш.
Яамд, томоохон үйлчилгээний газар, албан байгууллагууд, үзвэр үйлчилгээ, баар, ресторан гээд хүний нүднээс далдхан шиг газар хогийн сав байршуулж зөвшөөрөлгүй тамхины цэг байгуулчихсан байна. Энэ бүхнийг бас л Мэргэжлийн хяналтыханд ховлох уу.
Үүнээс гадна Л.Эрдэнэчимэг гишүүний санаачилсан гэртээ тамхи татахгүй байх уриалгыг нөхдүүд мөрдөж эхэлсэн нь эргээд зовлон болж хувирлаа. Орцонд саарал утаа суунаглаж, тамхины иш нь дийлдэхээ болилоо. Хөрш тамхичидтайгаа сүүлийн хэдэн сар таны адил дайн зарлах боллоо. Орцонд тамхи татагсад ишээ хогийн бункер луу хаяснаас 17 давхар байрны нэг орцныхон угаартах дөхсөн. Энэ нь байрны маань тамхичдад том сануулга болсон.
Тамхины хяналтын тухай хууль маш сайн хууль болсон гэдгийг хүн бүр зөвшөөрч байгаа. Баар, рестораны цэвэр тохитой орчноос гадна сургуулийн эргэн тойронд тамхи зарахгүй байгаа нь маш зөв.
Гэхдээ Монгол орон даяар өрөөндөө, ажлынхаа ойролцоо, гэртээ, машиндаа гээд л хаа сайгүй л татаж байна.
Хөгжингүй улс орнуудын хувьд тамхи татдаг иргэн тусгай цэгт тамхи татах нь зөвшөөрөгдсөн байдаг. Япон, БНСУ, Малайз, Сингапур улсад гэхэд, автобус, метроны буудал бүрт тамхичдад зориулсан тусгай шилэн, агаар сорогчтой хэсэг байдаг ба амралт цэнгээний газар, олон нийтийн үзвэр үйлчилгээний газрууд болон ил талбайд ч тусгай өрөөнүүд байдгийг бүгдээрээ л мэднэ.
Тамхичдад тохилог биш юмаа гэхэд зүгээр л тамхи татах албан ёсны цэг зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм биш үү.