- Өнөөдөр Дэлхийн хепатитын өдөр -
Элэгний вирүсийн үнэ төлбөргүй шинжилгээг ХӨСҮТ-д хүссэн хүн бүрт хийж байна.
Энэхүү үйл ажиллагааг “Оном сан” ТББ, Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Халдвартын тэнхимтэй хамтран зохион байгуулж байгаа аж.
Элэгний вирүсийн үнэгүй шинжилгээ хийнэ гэсний сургаар олон иргэн ирж, дугаарлан зогсчээ. Шинжилгээний хариу тэр дороо буюу 10-15 минутын дараа гарч байгаа учир иргэдэд төдийлөн чирэгдэл учрахгүй байсан юм.
Шинжилгээ өгөхөөр ирсэн иргэн Ч.Алтанцэцэг “Би элэгний В вирүстэй юм. Эхээс урагт халддаг вирүс гэж сонссон учир хоёр хүүхдээ шинжлүүлэхээр ирлээ. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаад баяртай байна. Жилдээ хоёр ч удаа хийсэн болно шүү дээ. Нийт хүн амын эрүүл мэнд, элэгний өвчлөлийн эсрэг хэрэгтэй зүйл гэж бодож байна” гэсэн юм.
“Оном сан” ТББ-ын гүйцэтгэх захирал, доктор Д.Наранжаргал
- 2012 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 10 хувь нь хепатит В, 11 хувь нь хепатит С вирүстэй гэсэн судалгаа гарсан.
Мөн элэгний хавдараас болж нас барагсдын тоогоор дэлхийд дээгүүр байрт орж байгаа. Учир нь ДЭМБ-аас гаргасан дундаж тоо нь 100 мянган хүн тутамд 9 хүн элэгний өвчлөлөөр нас бардаг гэж байдаг бол манай улсад 70,2 хүн нас барж байгаа нь анхаармаар зүйл болоод байна. Элэгний хавдарыг бий болгодог хепатит В, С, D вирүсээр өвчлөөд удсан тохиолдолд эмчилгээ хийхэд хэцүү. Мөн халдвар аваад эхний үедээ ямар ч шинж тэмдэггүй байдаг учир эрт оношлуулан таарсан эмчилгээгээ хийн эдгэрэх боломжтой. Тиймээс бид иргэдэд үнэ төлбөргүй шинжилгээ хийн үйлчилж байна.
- Элэгний вирүс илрээгүй хүмүүс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Халдах зам нь ерөнхийдөө ХДХВ-тэй төстэй буюу бэлгийн замаар, эхээс урагт, цусаар халдварладаг. Тиймээс шивээс хийлгэх, чихээ цоолуулах гэх мэт арьс салстыг гэмтээх зүйл хийлгүүлж байгаа бол ариутгал халдавгүйжүүлэлтийг шалгах хэрэгтэй. Мөн элэгний В вирүсийн вакциныг ХӨСҮТ-д хийдэг.
- Цаашид иргэдэд үнэгүй үзлэг оношилгоог байнга хийх боломжтой юу?
- Манай төрийн бус байгууллага өөрсдийн санхүүжилтээр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Харин цаашид эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт орж, иргэд үнэ төлбөргүй шинжилгээ хийлгүүлэх боломжтой болж болох л байх.
ХӨСҮТ-д 10.00-17.00 цагт үнэ төлбөргүй элэгний вирүсийн шинжилгээ авч байгаа бөгөөд ЭМД-ийн дэвтэр гэх зэрэг зүйл огт хэрэг болохгүй, тухайн газраас өгсөн анкетийг бөглөхөд л хангалттай юм байна.