Үндэсний портал GoGo.mn сайт Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгч иргэн бүрт ямар боломж бололцоо, нээлттэй байдаг талаар “Даатгуулагч бүр жилд 1.8 САЯ ТӨГРӨГИЙН хөнгөлөлт авах ЭРХТЭЙ байдгийг ТА МЭДЭХ ҮҮ?” нийтлэл, “Х.Өлзийтогтох: Даатгуулагчдыг 80 мянган төгрөгийн өртөгтэй оношлогоонд үнэгүй хамруулж байна” нэртэй ярилцлагыг хүргэсэн.
Цувралын хоёрдугаарт гурван жил тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, тэрхүү хугацаанд эмнэлгийн үзлэг, үйлчилгээнд хамрагдаж байгаагүй даатгуулагч бүр жилд нэг удаа 80 мянган төгрөгийн урамшууллын шинжилгээнд орох бүрэн эрхтэй байдаг мэдээллийг түлхүү өгсөн юм.
Нийгмийн даатгалын газраас өнгөрөгч есдүгээр сараас эхлэн даатгуулагчдыг урамшууллын үзлэгт идэвхтэй хамруулах ажлыг зохион байгуулсан бөгөөд өдгөө хүртэл үргэлжилж байна.
Тэгвэл энэхүү болзлыг хангасан даатгуулагч бүр одоо ч “Ерөнхий”, “Хавдар”, “Харшил” зэрэг эрүүл мэндийн гурван багцаас сонголтоо хийж энэхүү урамшуулалд хамрагдах бүрэн боломжтой юм.
Эрүүл мэндийн даатгалын хуульд зааснаар нийт таван жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс гурван жилд нь тасралтгүй төлсөн, мөн хугацаанд эмнэлгийн ямар нэгэн үйлчилгээнд хамрагдаж байгаагүй иргэн бүр жилд нэг удаа урамшууллын эрх буюу иж бүрэн шинжилгээ оношлогоо хийлгэх эрхтэй байдаг.

Өөрөөр хэлбэл дараалсан гурван жилийн хугацаанд буюу 2011 оны нэгдүгээр сарын 01 -ээс 2014 оны нэгдүгээр 01 -ний хооронд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гаргуулаагүй бол бол ТА урамшууллын үзлэгт хамрагдаж чадах нь.
СУДАЛГААНД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН 87 ХУВЬ НЬ УРАМШУУЛЛЫН ҮЗЛЭГИЙН ТАЛААР ОЙЛГОЛТГҮЙ БАЙНА
Эрүүл мэндийн даатгалын газраас хэрэгжүүлж буй энэхүү ажил иргэдэд хэр хүрч байгаа болон тэдэнд мэдээлэл бий эсэх талаар манай сайтаас дараах санал асуулгыг гурван долоо хоногийн турш явууллаа.
“Эрүүл мэндийн даатгалыг тасралтгүй гурван жил төлсний хариуд үзүүлдэг хөнгөлөлтөө та эдэлсэн үү” гэх асуултанд нийт 2216 иргэн санал өгснөөс, 1930 буюу 87 хувь нь “үзээгүй” гэсэн бол ердөө 81 хүн буюу дөрөвхөн хувь нь л “Үзсэн” гэж хариулжээ. Харин 9 хувь нь “Мэдэхгүй” гэсэн байна.
Нийт 2216 иргэн санал өгснөөс, 1930 буюу 87 хувь нь “үзээгүй” гэсэн бол ердөө 81 хүн буюу дөрөвхөн хувь нь л “Үзсэн” гэж хариулжээ. Харин 9 хувь нь “Мэдэхгүй” гэсэн байна.
Тэгэхээр сарын өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн энэхүү ажил иргэдэд хэрхэн хүрч буйг тус санал асуулгын дүнгээс харж болохоор байна.
Дээрх цуврал нийтлэлтэй холбогдуулан иргэдийн зүгээс бидэнд санал хүсэлтээ илгээдэг бөгөөд дийлэнх иргэний хувьд уг урамшууллын үзлэгийг “амьдралд ойрхон бус, бодит байдлаас тасархай” гэж дүгнэж байгаа юм.
ЭНЭ ТАЛААР ИРГЭД ЯМАР БОДОЛТОЙ БАЙНА?
“Хүмүүсийн эмнэлгийн үзлэгт шинжилгээнд хамрагдсан байдлыг бүртгэлжүүлмээр юмаа. Өчнөөн жил тасралтгүй даатгал төлчихөөд 2013 онд ганц удаа дөрвөн хоног “Аварга тосон” сувиллын газар амрахдаа даатгалын хөнгөлөлт эдэлсэн нь шинжилгээнд хамрагдах эрхгүй болгочихож байгаа юм уу. Хүмүүс сувилалд энгийн шахуу эмчилгээ хийлгэж амардаг. Энэ өгөөд байгаа хөнгөлөлтөө яг ямар хүмүүст өгөхөө тодорхой болгомоор байна”
***
“Эмнэлгийн үйлчилгээ огт аваагүй эмнэлэг огт зүглээгүй байхад эмнэлэгт үзүүлсэн гэж лавлагаа гараад байна. Улсын болон хувийн эмнэлгүүд эмнэлгийн үйлчилгээ аваагүй бусдын эрүүл мэндийн даатгал, регистр ашиглаж мөнгө завшиж, даатгуулагч иргэн урамшууллаа ч авах боломжгүй болоод байна. Шалгаж өгнө үү”
***
“Хүүхдээ үзүүлэхэд эмч зөвхөн аман зөвлөгөө өгсөн байтал тэр нь үйлчилгээ авсан гэж гарах юм. Ямар нэгэн эм тариа хэрэглээгүй, оношлогоонд ороогүй байхад. Ийм байж болохгүй шүү дээ”
“Хувийн эмнэлэгт мөнгөө төлж хэвтэж байсан. Нэг эмнэлэгт зүгээр нэг удаа үзүүлсэн байхад урамшуулал авах боломжгүй байна гэх юм. Уг нь өөрийнхөө мөнгөөр төлж үзүүлсэн даатгалаас мөнгө аваагүй л юмсан”
***
“Энэ ч худлаа юм байна. Өвддөггүй эрчүүдэд зориулжээ. Жирэмсний үеийн хяналтад орохдоо хийлгэсэн шинжилгээ орчихсон байна шүү дээ”

“Энэ бас л хувийн эмнэлэгтээ ашиг оруулах гэсэн арга. Үзүүлээгүй олон жил болсон хүн мөнгөө аваад гадагшаа шинжилгээ хийхэд хэрэглэдэг болмоор байна. Мөн хандив гуйж байгаа үед даатгалаас мөнгөө авч баймаар байна”
***
“Гурван жил нь арай урт юм биш үү. Ядаж хоёр жил байж болдоггүй юм уу”
***
Уг нь их сайхан аян байна. Гэхдээ огт эмнэлгийн үйлчилгээ авч байгаагүй гээд оношлогооны эрхээ шүүгээд хартал нэг удаа I эмнэлэгт шинжилгээ өгөх гээд цаг аваад лаборатори дээр очтол шинжилгээний цаг дууссан гээд шинжилгээ аваагүй. Тэгээд хажуугийн хувийн лабораторид мөнгөө төлөөд шинжилгээ өгсөн. Гэтэл тэр нь бүртгэгдээд эрх нь хасагдчихсан байх юм. Хүлээн авагч биш амбулториор эмчид үзүүлсэн, эсвэл хэвтэж эмчлүүлсэн, эсвэл шинжилгээ өгч үйлчилгээ авсан бүртгэлээр эрхээ баталгаажуулмаар байна.
ҮҮНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ГАЗРААС ЯМАР ХАРИУЛТЫГ ӨГСӨН БЭ?
Урамшууллын үзлэгтэй холбогдуулан иргэдийн зүгээс гаргаж буй дээрх асуудалд хариулт авахаар Эрүүл мэндийн даатгалын газрын дэд дарга Х.Өлзийтогтохтой холбогдлоо.
-Эрүүл мэндийн даатгуулагчдын зүгээс урамшууллын үзлэгийн талаар цөөнгүй санал хүсэлтээ илэрхийлж байна. Тухайлбал, огт эмнэлэгт үзүүлж байгаагүй хэр нь “эмнэлэгт үзүүлж байсан”, эсвэл хувийн эмнэлэгт бүрэн төлбөрөө төлж эмчлүүлсэн байхад даатгалаас авчихсан байна” гэх зэрэг гомдлууд цөөнгүй байна. Энэ талаар ямар тайлбарыг өгөх вэ?
-Тийм юм байхгүй. Тухайн хүний бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж өвчний түүхийг нээнэ гэсэн үг шүү дээ. Иргэдийн хувьд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй байж эмнэлэгт хэвтэх эрх үүснэ. Ямар ч эмнэлэгт энэ бичиг баримтуудгүйгээр өвчтөнийг хүлээн авахгүй. Өөрөөр хэлбэл манайтай гэрээгээр үйлчилж байгаа эмнэлгүүд гэсэн үг. Хувийн эмнэлэгт төлбөрөө төлөөд эмчлүүлж болно. Эрүүл мэндийн даатгалтай тохиолдолд бүрэн төлсөн гэж ойлгож болохгүй. Тухайн эмнэлэг төлбөрийн хэдэн хувийг нийгмийн даатгалаас төлсөн эсэхийг мэдээлдэг. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалаас төлсөн болоод л шүүлт дээр гарч ирж байгаа.
Эмчээс зөвлөгөө авсан гэдэг чинь эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан л гэсэн үг шүү дээ. Тухайн эмч ажлаа хийгээд сууж байгаа биз дээ. Эмнэлгийн байгууллагад хандчихаад би эмнэлгээр үйлчлүүлээгүй гэж болохгүй шүү дээ.
-Гурван жилд ганц удаа эмнэлгийн зөвлөгөө авсан байхад л урамшууллын үзлэгт хамрагдах боломжгүй болчихлоо хэмээн иргэдийн зүгээс гомдоллож байсан?
-Эмчээс зөвлөгөө авсан гэдэг чинь эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан л гэсэн үг шүү дээ. Тухайн эмч ажлаа хийгээд сууж байгаа биз дээ. Эмнэлгийн байгууллагад хандчихаад би эмнэлгээр үйлчлүүлээгүй гэж болохгүй шүү дээ.
-Гурван жил тасралтгүй эрүүл мэндийн даатгал төлсөн, энэ хугацаанд эмнэлэгт хандаагүй иргэд урамшууллын үзлэгт хамрагдах эрхтэй болно. Тэгэхээр тэрхүү хугацаанд ганц удаа эмчээс зөвлөгөө авсан тохиолдолд урамшуулалд хамрагдах боломжгүй болж байгаад иргэд сэтгэл дундуур байсан. Даатгалын хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд дээрх хугацааг багасгах талаар тусгаж өгсөн болов уу?
-Тийм заалт оруулаагүй.
-Тэгэхээр гурван жил эмнэлэгт хандаагүй тохиолдол ховор байх юм биш үү?
-Байлгүй яахав. Бидний судалгаагаар улсын хэмжээнд 340 мянган хүн урамшууллын үзлэгт хамрагдах боломжтойг тогтоосон. Регистрээр нь хайхаар энэ хугацаанд огт эмнэлгийн үзлэгт хамрагдаагүй хүмүүсийн тоо гарч ирдэг. Харин энэ жил бидэнд 100 мянган хүний л төсөв байгаа. Өөрөөр хэлбэл үзлэгт 100 мянган хүн урамшуулалд хамрагдах боломжтой гэсэн үг.
-Одоогийн байдлаар хэчнээн хүн урамшууллын үзлэгт хамрагдсан байгаа вэ. Өмнөх жилүүдэд хэр хамрагдсан байдаг вэ?
-2006 оноос энэхүү урамшуулал бий болсон. Өмнөх жилүүдийн хувьд хувийн эмнэлгүүдтэй гэрээгүй байсан учраас хамрах хүрээ их муу байсан. Харин энэ жилээс хүртээмжтэй байлгах үүднээс аян хэлбэрээр явуулж байна. Хэчнээн хүн хамрагдсаныг оны эцсээр мэдэх боломжтой.
Бидний судалгаагаар улсын хэмжээнд 340 мянган хүн урамшууллын үзлэгт хамрагдах боломжтойг тогтоосон.
-Хэрэв иргэдийн зүгээс урамшууллын үзлэгтэй холбогдуулан элдэв санал, хүсэлт байвал хаана хандах вэ?
-Харьяа дүүргийн халамжийн хэлтэст хандана.
Хэрэв та урамшууллын үзлэгт хамрагдах эсэхээ мэдэхийг хүсвэл ЭНД ДАРЖ үзээрэй.
Мөн иргэдийн зүгээс нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалын талаар тодруулах асуулт байвал та news@mongolcontent.mn хаягаар хандах боломжтой.