Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг УИХ-ын даргад шинээр томилох сайд нарыг өнөөдөр өргөн мэдүүлсэн.
Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Уул уурхай, эрчим хүчний сайдад Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид, Сангийн сайдад УИХ-ын гишүүн, Ардчилсан намын “МҮДН” фракцийн Д.Зоригт гэсэн гурван сайдын нэрсийг өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсан холбоотойгоор дагалдах хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхлэхэд “А” танхимын үүдэнд сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэн, Р.Жигжид нар ирцгээсэн. Гэтэл байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшүүлсэн сайд нарын талаар тодорхой хэлэлцсэнгүй.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир