Дархан-Уул аймагт байнгын асаргаа сувилгаа шаардлагатай иргэнд сувилахуйн мэргэжлийн тусламжийг үзүүлэх зорилгоор “Сувилахуйн төв”-ийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүллээ.
Энэхүү сувилахуйн төвийг “Энэрэхүйн эзэд” төрийн бус байгууллага хариуцаж, ажиллуулах юм байна. “Энэрэхүйн эзэд” төрийн бус байгууллага нь орон нутгийн хүн амд асаргаа, сувилгааг үзүүлэх зорилгоор 2017 онд байгуулагдаж, эрүүл мэндийн байгууллагаас тэтгэвэрт гарсан 300 гаруй ахмад эмч, сувилагч нарыг нэгтгэж, ялангуяа хэвтрийн хүнд өвчтэй иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлсээр ирсэн байна.
Мэс засал, сэхээн эрчимт эмчилгээ, халдварт, хүүхдийн сувилахуйгаар олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд ажиллана
“Сувилахуйн төв”-д мэс засал, сэхээн эрчимт эмчилгээ, халдварт, хүүхдийн сувилахуйгаар олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд ажиллана.
“Сувилахуйн төв” нь гэрээр болон өдрөөр үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ, зөвлөгөө өгөх тусламж үйлчилгээг үзүүлэх ба Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаныхан төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, асаргаа сувилгааны зарим багаж хэрэгслээр хангасан ба бусад сувилагч, ажиллагсад ч хувь нэмрээ оруулжээ.
Ийнхүү сувилахуйн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн эрэлт хэрэгцээтэй байгаа асаргаа сувилгааны тусламжийг мэргэжлийн түвшинд үзүүлэх “Сувилахуйн төв”-ийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн нь “Үйлчлүүлэгч төв”-тэй тусламж үзүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.
Н.Цэцэгнавч