Өнгөрсөн бямба гарагт NHL-ийн түүхэнд хамгийн олон удаа цаг сунгасан тоглолт болж өнгөрлөө. Чикаго Блэкхокс, Сэйнтльюс Бльюс багуудын тоглолт нийт таван удаа цаг сунгасны эцэст Блэкхокс баг 4-3 харьцаатай ялалт байгууллаа. Энэ нь NHL-ийн түүхэнд таван удаа цаг сунгасан анхны тоглолт болсон ажээ.
1997-1998 оны улиралд дөрвөн удаа цаг сунгасан тоглолт гарч байсан ба тус тоглолтод Нью Йорк Рэнжерс баг хожиж байжээ. Блэкхокс багийн довтлогч Ник Шмалц “Гурван удаа цаг сунгах бол хэвийн л үзэгдэл. Харин таван удаа цаг гэдэг үнэхээр солиотой эхлэл боллоо. Бид нар үүнээс илүү сайн тоглож чадах л байсан. Гэхдээ бас эцсийн мөч хүртэл бууж өгөөгүйдээ сэтгэл хангалуун байна” гэж хэлжээ.
Бямба гарагт болсон тоглолтын эхэнд Блэкхокс 2-0 харьцаатай тэргүүлж байсан ч дараалан гурван гоол алдаж, Бльюс 3-2 харьцаатай тэргүүлж эхэлсэн. Гэсэн ч Блэкхокс нэмэлт цагуудад алдаа бага гаргаснаар тоглолтдоо эргэн ирж, ялалт байгуулж чадсан юм.
Д.Энхбаясгалан