ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС ХЭЧНЭЭН ХҮҮХЭД СУРГУУЛЬ ЗАВСАРДАЖ, ХИЧЭЭЛ ХОЦРОГДСОН НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
Тэвчих тэнхэлгүй болтлоо ар гэрийнхээ хүчирхийлэлд өртсөн өсвөр насны нэг хүүхэд гараа хурц ирмэгтэй зүйлээр сийчсэн байжээ. Энэ бол тэр амьдрах итгэлгүй болж, энэрэх ээж, аавгүйдээ гутарсны илрэл, магадгүй өөрийгөө ийм байдалд оруулчихвал эцэг, эх нь дахиж түүнийг зодож, цохихоо болино гэж горьдсон эндүүрэл, нөгөө талаар хүүхэд л болсон хойно үр дагаварыг нь тооцоолж чадаагүй болчимгүй үйлдэл байв.
Гэхдээ өөрийгөө ийн тарчлаасан ч, ар гэрийнхээ хүчирхийллээс ангижирч чадсангүй, арга буюу зугтаж хамгаалах байранд иржээ. Түүнийг хамгаалах байрны хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд хуучин сургуулиас нь шилжүүлж, шинэ хамт олонтой болгосон юм.
Хүчирхийлэгчид хүүхдийн аюулгүй байдалд халдаж, сурч боловсрох эрхийг нь зөрчиж болзошгүй учраас ийн шилжүүлсэн хэрэг.
Гэтэл шинэ хамт олны дунд байр сууриа олохоор хичээлдээ шамдаж, үерхэл нөхөрлөл нь дөнгөж эхэлж байх үед нь сургуулийн нийгмийн ажилтан нэг нөхөр олны өмнө мөнөөх хүүхдийн нэр төрийг гутаан доромжилжээ.
Түүний сорвитой гарыг нь өргөж “ийм муухай байна. Та нар энэ хүүхэд шиг болов” хэмээн чичлэн байж, онцлон ярьсан байна. Тэр жаалхүү хамгаалах байрандаа эргэж ирээд “Надад маш хэцүү байна.
Би уг нь шинэ ангид ороод хичээлдээ дуртай, идэвхтэй болсон. Олимпиадад орохоор бэлдэж байсан юм. Ангийнхан маань ч гэсэн намайг хүндэлдэг байсан.
Одоо миний итгэл үнэмшил,зориг маань алга болчихлоо. Хамт олон, найзуудаасаа ичиж байна” хэмээн сэтгэлзүйчид хэлжээ.
Хүүхэд хамгаалагчид нийгмийн ажилтны зүй бус үйлдлийн талаар сургуулийн захиргаанд гомдол мэдүүлж, арга хэмжээ авахыг хүссэн байна.
Энэ бол тун саяхан болж өнгөрсөн явдал. Манай улс хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн тогтолцоогоо шинэчлээд хоёр жил өнгөрч байна.
Эдгээр болон холбогдох бусад хуульд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш ажилчдын оролцоог чухалчилсан байдаг. Тэд хуулиар ажил үүргийн болоод ёс суртахууны өндөр үүрэг хүлээсэн.
Харамсалтай нь боловсролын салбарт хүүхэд хамгаалах тогтолцоо бүрдээгүй, ажилчдынх нь харилцаа хандлага төлөвшөөгүй байна.
Үүнээс болж олон хүүхэд сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй, хичээлийн хоцрогдолтой, нэр төрөөрөө хохирсоор байна. Цаашлаад цөөн тооны боловсролын ажилтнууд хүүхэд хамгаалах төрийн үйлчилгээг хүртээмж муутай, ёс зүйгүй болгож байна.
Энэ оны нэгдүгээр сарын 8-нд үүдээс нээснээс хойш “ид шидийн орон” хамгаалах байрт хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 51 хүүхэд үйлчлүүлээд байна.
Тэдний 20 орчим хувь нь 1-4 жилийн хугацаанд сургууль завсардсан, сурч боловсрох эрх нь зөрчигдсөн хүүхэд байгааг тус төвийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн, “ид шидийн орон” хамгаалах байрны зохицуулагч Г.Түшинжаргал ярилаа. 14 настай, албан бусаар боловсрол олгох сургалтад гурван жил хамрагдсан боловч уншиж, тоолж чадахгүй, нэрээ ч бичиж мэдэхгүй хүүхэд хүртэл ирсэн аж.
Түүнд хувийн багш хөлсөлж, хоёр сарын хугацаанд хичээл заахад нэгдүгээр ангийн хүүхдийн түвшинд хүрчээ. Бага боловсрол эзэмшүүлж, тусгай мэргэжлийн сургуульд суралцах эрхтэй болгохын тулд дахиад 3-4 жил хичээллэх шаардлагатай болж байна гэсэн үг. Гэр бүлийн хүчирхийлэлд буй хүүхдүүд мөнхийн айдас түгшүүртэй байдаг тул анхаарал нь төвлөрдөггүй, хичээлдээ дургүй болж сургуулиас завсардах тохиолдол их.
Гэвч үүнийг барин тавим тоо баримтаар илэрхийлэх арга алга. Хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд нь хаанаа ч хүрдэггүй тул боловсролын байгууллагыг хүүхэд хамгаалах чиглэлд зайлшгүй тулахаас аргагүй болсон. Гэтэл өнөөх найдсан сургуулийн орчин хүүхдийн эрх зөрчигддөг хоёр дахь том газар болж хувираад байна.
Энэ талаар “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь “Боловсролын байгууллага бол эрх нь зөрчигдсөн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй боловч багш, ажилчид нь хүчирхийлэлд өртсөн байж болох хүүхдийг илрүүлэх ур чадвар, мэдлэг дутмаг, харилцаа хандлага төлөвшөөгүйгээс төрийн үйлчилгээг ёс зүйгүй хүргэж байна” хэмээн ярьсан.
Хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин шинэчлэгдсэний дараа сургалт явуулж буй боловч хууль, дүрэмд заасан үүргээ ойлгож, өдөр тутмын ажлынхаа нэг хэсэг болгож, хохирогч хүүхдийн нууцлалыг хадгалж, хариу үйлчилгээ үзүүлэх, хамгаалахад алдаа гаргаж байгааг мэргэжилтнүүд мөн хэлж байгаа юм.
Сургууль завсардсан шалтгааны дийлэнх нь тодорхойгүй
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг шилжүүлэн сургахад ихэнх сургуулийн удирдлага хүлээж авах дургүй байдаг гэж Г.Түвшинжаргал ярилаа. Тэрбээр “хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн ар гэрийн амьдрал дорой гэж харах, бусад хүүхдээс ялгаварлаж харьцах байдал маш түгээмэл.
Хамгаалах байрны хүүхэд хуучин сургуульдаа явах боломжгүйг нь хэлээд шилжүүлэх хүсэлтээ аваад очиход ийм хүүхдүүд сурлага муутай, сахилгагүй, хэд хоног, хэдэн сар суучихаад буцаад явдаг, хамран сургах тойргийн хүүхэд биш учраас авахгүй гэх зэргээр дургүйцэх тохиолдол их л дээ” хэмээв.
Харин өнгөрсөн сард БСШУЯ-ны сайдын баталсан “гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах журам”ыг мөрдөөд эхэлбэл энэ байдал өөрчлөгдөнө гэж найдаж буйгаа Г.Түвшинжаргал хэллээ. “Үүнээс гадна зун болгон болдог багш нарын мэргэжил дээшлүүлэх гурав хоногийн сургалтад бусдын эрх, эрх чөлөөний тухай, тэрхүү эрх чөлөөнд халдвал яах уу, хувийн орон зайгаа хэрхэн хамгаалах вэ гэсэн сэдвээр хөтөлбөр оруулах нь үр дүнтэй.
Ийм мэдлэгийг сурагчдад олгохгүй байгаа учраас орон зайг нь ТББ-ууд нөхөж байна шүү дээ” гэж Б.Оюундарь тайлбарлав. Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хичээлдээ сонирхолгүй болох, ээж аав нь сургуулиас нь хүчээр гаргах, ар гэрээ тэжээх, мөн сургууль дээр хувийн нууцлал алдагдсаны улмаас очих байх газаргүй болж хичээл завсардах нь их.
Ялангуяа хүн ам цөөн сум, орон нутагт эрх нь зөрчигдсөн хүүхдүүд амьдрах аргагүй болоод хотод шилжиж ирдэг тохиолдол олон.
Энэ хичээлийн жилд ЕБС-д суралцдаггүй 6-14 насны нийт 354 хүүхэд байгаагийн 126 нь эмэгтэй хүүхэд байна. Мөн энэ жил сургуульд элсэх ёстой 287 хүүхэд сургуульд огт ороогүй бол 71 нь завсардсан байна. Харин суралцаагүй шалтгааны дийлэнхийг “тодорхойгүй” гэдэг хариулт эзэлсэн байна. Гэтэл үүнийг лавшруулж судлах бодит шаардлага амьдралаас урган гарч байна.
Үндэсний хэмжээнд хийсэн “Жендэрт суурилсан хүчирхийллийн нүцгэн үнэн” судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг нийт 985 эмэгтэйгийн 6-12 насны хүүхдийн 2.8 хувь нь сургуулиас завсардаж, 6.2 хувь нь хичээлдээ муу суралцаж, анги улирч байгаа гэсэн дүн гарчээ.
Гэтэл энэ нь жирийн гэр бүлийн хүүхдүүдтэй харьцуулахад их байгааг судалгааны тайлбарт онцолжээ. Олон улсад хийсэн судалгаагаар хүүхэд насандаа хүчирхийлэлд өртөж байсан хүн энгийн хүнээс боловсролын түвшин доогуур, ажил эрхлэлт муу, орлого багатай, эрүүл мэндийн хувьд дархлаа муутай, хорт хавдар тусах эрсдэл өндөр гээд байнгын зовлон, сэтгэлийн шаналгаантай байдаг аж.
Мөн насанд хүрээд хүчирхийлэлд өртөх, өөрөө үйлдэх эрсдэл нь энгийн хүнээс дөрөв дахин их байдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс одоо л ийм эмзэг хүүхдүүдэд сайн үйлчилгээ үзүүлж, хэвийн байдалд нь оруулж чадвал 10, 20 жилийн дараа амьдралд нь гарах сөрөг өөрчлөлтүүдийг бууруулж чадна.
Эс чадвал ирээдүй хойч маань ямар аюултай, эрсдэлтэй амьдрал туулахыг таамаглахад хэцүү биш. Үүнд сургуулийн багш, ажилтнуудын хохирогчид ээлтэй харилцаа хандлага, орчин хамгийн чухал.