АНУ болон БНХАУ-ын худалдааны зөрчил Apple-ын ханган нийлүүлэх сүлжээний хэвийн ажиллагаанд таагүй нөлөөтэйг iPhone-ын эд ангийн гол нийлүүлэгч анхаарууллаа. “Надад тохиолдож байгаагүй, намайг залгамжлагчдад тохиолдож болзошгүй шинэ бэрхшээл үүссэн” гэж iPhone-ын процессор чип үйлдвэрлэдэг TSMC-ыг (Taiwan Semiconductor Manufacturing Company) үндэслэгч, удахгүй халаагаа гэж буй ерөнхий захирал Моррис Чан тайлбарласан юм. “Залгамжлагч нар маань яах бол. Би хэлж мэдэхгүй юм” хэмээн тэрбээр өгүүлэв.
Ноён Чаны анхааруулга нь АНУ, БНХАУ-ын худалдааны 337 тэрбум ам.долларын алдагдлыг 2020 он гэхэд 200 тэрбумаар бууруулах шаардлагыг Вашингтоноос Бээжинд тавьж буй үед гарлаа . Вашингтон нь тариф багасгах, хөгжиж буй шинэ үйлдвэрлэлд Бээжингээс олгодог татаасыг зогсоох зэргээр худалдааны алдагдлаа багасгах хүсэлтэй.
TSMC нь Apple-ын iPhone ухаалаг утасны процессор чипний ихэнхийг Тайваньд үйлдвэрлэдэг. Тус компани жилийн 33 тэрбум ам.долларын орлогынхоо бараг тал хувийг мобайл төхөөрөмжөөс олдог юм. Ийм ч учраас АНУ тариф тогтоох нь ухаалаг утасны ханган нийлүүлэх сүлжээнд уршигтай хэмээн тус компани болгоомжилж байна.
Хятадын цахим бүтээгдэхүүнд тариф тогтоовол тус улсаас АНУ- д гаргаж буй цахим эд ангийн үнэ өснө гэдгийг ING-ийн эдийн засагч Айрис Пан тайлбарлав.
Зөвхөн БНХАУ-д гол том үйлдвэрүүд нь ажилладаг Foxconn, Pegatron, Wistron зэрэг Аpple-ын нийлүүлэгчид хамгийн эрсдэлтэйг Tайбэйд байрладаг Yuanta Securities компанийн Sam Kao өгүүллээ.
АНУ-ын тариф Хятадын технологийн хэд хэдэн үйлдвэрлэгчид “шууд цохилт” болно. Гэхдээ зөвхөн “шууд цохилт”-ыг анхаараад Хятадын эдийн засагт бүхэлд нь нөлөөлөх нөлөөллийг орхиж болохгүйг Moody-гийн шинжээчид анхааруулав.
Шинэ тариф Apple-д богино хугацаандаа үнийн дарамт болох ч урт хугацаандаа нөлөөгүй хэмээн JPMorgan-ы Pacific Technology Fund-ын менежер Оливер Кокс үзэж байна. Аpple болон тус компанийн ханган нийлүүлэх сүлжээ нь “өөрчлөлтийг хүлээн авах, зардлаа бууруулах уян хатан ажиллагаатай” хэмээн тэрбээр тайлбарласан юм.
“Гаалийн тарифын эхний шатанд ухаалаг утас, нөүтбүүк, таблет зэрэг бэлэн бүтээгдэхүүн багтаагүй. Apple-ыг эд ангиар хангадаггүй технологийн голлох хэдэн компанийн телевиз л тарифт багтсан. Ийм учраас Apple-д өөрт нь юм уу ханган нийлүүлэх сүлжээнд нь нөлөө бага” хэмээн тэрбээр тайлбарлав.
Вашингтон тарифаа Apple шиг компанид бага нөлөөлөхөөр тооцоолсон байлаа ч “зарим эд анги нийлүүлэгч өртөх нь эргэлзээгүй”-г The Economist Intelligence Unit-ийн Азийн бүс нутгийн захирал Данкэн Иннес- Кер анхааруулав.
“Apple-ын бэлэн бүтээгдэхүүн тарифын торноос мултарлаа гэхэд эд ангийн ханган нийлүүлэх сүлжээний зарим нь өртөж таарна” хэмээв. Хэрвээ Бээжин “Хятад дахь АНУ-ын компаниудыг жаахан тавгүйтүүлэхээр шийдэж” Вашингтонд дарамт учруулбал Apple-д бүр ч урхагтайг хатагтай Иннес-Кер онцлон өгүүлсэн юм. “Apple-ын хувьд Хятад нь үйлдвэрлэлийн бааз суурь төдийгүй зах зээл нь болж өгдөг учраас тариф тун эрсдэлтэй нөхцөл үүсгэнэ” хэмээн тэрбээр үзэж байлаа.
Эдвард Уайт