Монголын үндэсний музей “Монголын уламжлалт сав суулга” үзэсгэлэнгийнхээ нээлтийг өнөөдөр хийлээ. Монголын олон газрын уран дархчуулын ухаан, нүд, гарын урыг шалгасан 170 гаруй үзмэрийг дээжлэн дэглэсэн энэ үзэсгэлэнд гоёмсог хийцтэй луун бариултай хос домбо, мандалын сав, савхан, завьяа зэргийг дэлгэжээ.
Сав суулга хүн төрөлхтний туулсан хөгжил дэвшлийн түүхтэй салшгүй холбоотой. Эртний хүмүүс хоол хүнсээ хадгалах боловсруулах зорилгоор чулуу, шавраар сав суулга хийж байсан бол хожим шаврыг шатаан ваар сав хийх болжээ. Энеолитийн үе буюу зэс чулууны үед зэсийг хар, цагаан тугалгатай хольж хүрэл хайлах болсноор хүн төрөлхтөн хүрэл зэвсгийн үед шилжин орсон байна.
Хүрлийн түрүү үеийн булшнаас ахуйн хэрэгцээний болон металл хайлуулах, цутгах зориулалттай ухаж, үрж өнгөлсөн бариултай, бариулгүй, чихэвчтэй зэрэг боржин, асмалжин, занарлаг чулуугаар хийсэн чулуун сав, цутгуурын шанаганы зүйлс олджээ.
Гэх мэтчилэн уран дархчуулын ур ухаан шингэсэн 170 орчим үзмэрийг та “Монголын уламжлалт сав суулга” үзэсгэлэнгээс сонирхох боломжтой.