Өнөөдөр хоёр Солонгосын төлөөлөгчид 1950-1953 оны Солонгосын дайны үеэр гэр бүл, төрөл төрөгсдөөсөө салсан иргэдийг уулзуулах хэлэлцээг хийжээ.
Хоёр тал 1945 онд Японы колончлолоос гарч, тусгаар тогтносон 73 жилийн ойн баярыг тохиолдуулан наймдугаар сарын 15-ны өдөр гэр бүлүүдийг уулзуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярилцсан юм.
2000-2007 оны хооронд энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг байсан бөгөөд тус уулзалт нийт хорин удаа болж байсан. Хамгийн сүүлд 2015 оны аравдугаар сард хоёр Солонгосын ард иргэд уулзсан гэнэ.
2008 онд ерөнхийлөгч Ли Мён Бак засгийн эрхийг авч цөмийн пуужингийн туршилтыг эрчимтэй хийж эхэлснээр хоёр орны харилцаа муудаж эхэлжээ. Цаашлаад 2016 онд нөхцөл байдал хурцдаж, 2017 он гэхэд Хойд Солонгос цөмийн туршилтаа хийсээр байсан юм.
Гэр бүл, хамаатан садан, найз нөхөдтэйгээ уулзах хүсэлтэй 132,124 иргэн байсан ч одоо 87,000 иргэн амьд сэрүүн байна. Хьюндэй судалгааны төвийн мэдээлснээр 2000 оноос хойш хоёр Солонгосын 23676 иргэн хөтөлбөрийн шугамаар уулзаж, видеогоор холбоо барьсан байна.
Эх сурвалж: Fox news, APD