Энэ лхагва гарагт Турк улсын Гадаад харилцааны сайд Хятад улсын хурдан галт тэргийг анх удаа Анкара хотдоо хүлээн авсан тухай мэдээлжээ.
Хятадын Сианиас хөдөлсөн галт тэрэг Европ руу явахдаа Турк улсын Истанбул хотын усан доорх Мармарай туннелиэр дамжин явах аж.
Энэ тухай Туркийн гадаад харилцааны сайд “Манай улс сүүлийн жилүүдэд тээврийн дэд бүтцэдээ түлхүү анхааран ажиллаж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь өрнө, дорныг холбосон хамгийн сүүлийн үеийн алсын хараа бүхий алхам боллоо. Ази, Европыг холбосон үл тасалдах холбоо үргэлжилсээр байх болно” хэмээжээ.
Түүнчлэн Туркийн Дэд бүтцийн сайд Кахит Турхан “2017 оноос хойш хэлэлцсэн эл асуудал биеллээ олж бодит үйл хэрэг боллоо. Үүний үр дүнд БНХАУ, Турк улс хоорондын ачаа тээвэрлэх хугацаа нэг сар бус 12 өдөр боллоо” гэжээ.
БНХАУ-ын хурдан галт тэрэг хоёр тив, арван улс, хоёр далай буюу нийтдээ 11 мянга гаруй километрийг 12 өдарт туулах юм. Мөн ачааны 42 воган чиргүүл явах боломжтой аж.
Эх сурвалж: aa.com