Амьд бүхний чухал хэрэгцээ болох ус заримдаа бүхэл бүтэн хотыг газартэй тэгшилж хаяхуйц аюул учруулж чаддаг. Үер бол байгалийн аймшигт гамшгийн нэг. Хүмүүс ихэвчлэн үерт живж амиа алддаг гэж та бодож байна уу? Үнэндээ үхлийн дийлэнх нь үерийн дараа болдог. Үерээс болж тархсан өвчин, бохирдол бас өлсгөлөн зэрэг нь хамгийн том аюул юм.
Дэлхийн түүхэн дэх хамгийн хор хөнөөлтэй, аймшигт үерүүдээс түүвэрлэн хүргэж байна.
1. Янцзы буюу хөх мөрний үер. Хятад улс. 1931 оны наймдугаар сарын 18.
3.7 сая хүний амийг авч одсон уг үер дэлхийн түүхэнд хамгийн олон хүн амь үрэгдсэн байгалийн гамшиг юм. Үер 800 км2 газар нутгийг хамарсан бөгөөд ихэнх хүмүүсийн амь үрэгдсэн шалтгаан нь үерийн дараах өлсгөлөн, халдварт өвчин байжээ.
2. Хван Хо буюу Шар мөрний үер. Хятад улс. 1938 он.
“Хятадын уй гашуу” хэмээн нэрлэдэг энэ үерийн улмаас 500-800 мянган хүн амь үрэгджээ. Хятадууд Японы дайралтад өртөж байх энэ үед Хятадын удирдагч Чан Кай-Ши үерийн даланг нураахыг тушаасан байна. Үүнээс болж үер улс даяар есөн жил үргэлжилж ганц Хятад гэлтгүй Япон цэргүүд амь эрстэж улмаар 1948 онд Япончууд ялагдал хүлээсэн юм.
3. Банцяо далангийн үер. Хятад улс. 1975 оны наймдугаар сарын 8.
Ру голд байрладаг Банцяо далан 1975 оны наймдугаар сарын 8-ны шөнө хүчтэй хар салхины улмаас нуржээ. 170-230 мянган хүн амь үрэгдсэн уг үер замдаа таарсан 62 даланг мөн нураасан байна. Далан нурснаар үерийн ус 6 метр өндөр давлагаа үүсгэн урссан гэдэг.
4. Хөх мөрний үер. Хятад улс. 1935 он.
Хятадад болдог үерүүдийн 70-75 хувь нь Хөх мөрнөөс үүдэлтэй байдаг бөгөөд Хөх мөрөн нь дэлхийн гурав дахь, Хятадын хамгийн урт гол юм. 1930-аад он Хөх мөрний сав газраар амьдардаг хүмүүст хэцүү цаг үе байв. Үерийн улмаас 145 мянган хүн живж, өвчилж, өлсөж амь үрэгджээ.
5. Гэгээн Феликсийн үер. Ариун Ромын эзэнт гүрэн, одоогийн Нидерланд улсын Реймерсвал хот. 1530 оны арваннэгдүгээр сарын 5.
Энэ бол Европ тивийн түүхэнд хамгийн том үер бөгөөд 100 мянга гаруй хүн амь үрэгджээ. Тухайн үедээ Нидерландын томд тооцогддог байсан уг хот үерийн улмаас газрын хөрснөөс арчигдсан байна. Гамшгийн дараа тус хотыг “Алдагдсан хот” хэмээн нэрлэх болжээ.
6. Улаан голын үер. Умард Вьетнам. 1971 оны наймдугаар сарын 1.
100 мянга гаруй хүн амь үрэгдсэн уг үер Вьетнамын нийслэл Ханой хотыг нөмөрч байжээ. Үер Америк болон Хойд Вьетнамын мөргөлдөөний үед болсон ба Америк цэргүүд ч үерт нэрвэгдсэн байна. Энэхүү үер мөн л Хөх мөрний эрэг дагуу болсон бөгөөд 100 гаруй мянган хүний амийг авч оджээ.
7. Зянсу-Анхуй үер. Хятад улс. 1911 оны тавдугаар сарын 16.
Хөх мөрөн ба Хуай мөрөн зэрэг үерлэж зүүн Хятадын ургацыг үгүй хийсэн байна. Ойролцоогоор 48 мянган км кв. газар нутгийг хамарсан бөгөөд 1912 оны үед болсон иргэний дайныг улам дордуулжээ.
8. Гэгээн Лусиагийн үер. Ариун Ромын эзэнт гүрэн. 1287 оны арван хоёрдугаар сарын 14.
Одоогийн Нидерланд улсын газар нутагт болсон тус үерээс болж 50 мянга орчим хүн амь үрэгджээ. Хүчтэй салхины улмаас үүссэн үер тухайн үеийн хэд хэдэн тосгоныг арчин хаясан ба энэ нь одоогийн Амстердам хотыг томроход нөлөө үзүүлсэн байна.
9. Зүүн Гватемалын үер. Гватемал. 1949 оны есдүгээр сарын 27.
Халуун орны салхины улмаас Гватемалын өмнөд хэсгийн далайн эрэг үерт автаж 40 гаруй мянган хүн амь үрэгджээ. Уг үер Атлант болон Номхон далайгаас ирдэг уг Хойд Америкийн салхины улиралд тохиосон байна.
Эх сурвалж: Ranker.com