Сарнай одоо 32 настай. Хоёр нас, дөрвөн настай хөөрхөн охин хүү хоёртой. Яг л дуун дээр гардаг шиг хүүхдүүдээ бодонгуут л үнэр нь ханхийж, бодолдоо өхөөрдөн ганцаараа мишилзэнэ.
Сарнай том зорилготой, зорилгодоо хүрэх их ажилтай. Хоёр хөөрхөн үрээ харах бүрийд “эднийхээ төлөө үхтлээ зүтгэж, ирээдүйд нь чухал хөрөнгө оруулалт хийнэ шүү ” хэмээн шүд зуун ажиллана.
Харин өчигдөр түүнийг дарга нь дуудсан. “Маргааш 12 цагт манай өрөөнд ороод ирээрэй” гэх даргын дуудлага лавтай цалин нэмэх талаар ярих гэж байгаагаас зайлахгүй. Нарийн бичиг хүүхэн нь Сарнайгийн чихэнд “Хүүш ээ, Сарнай. Дарга чиний цалинг 30 хувь нэмэх тушаал бичүүлсэн шдээ” гэж аальгүйтэн шивнэсэн юм.
Сарнай яг ийм л шударга үнэлгээг хүсэж, өдөр шөнөгүй ажилласан. Маргааш өглөө хурдхан болоосой гэх догдолсон бодлоосоо болоод шөнө ч олигтой унтаагүй Сарнай өглөө эртлэн босов. Хоёр хөөрхөн үрээ үнсээд ажилдаа гарлаа.
Сарнай Яармагаас явсаар уулын замд орлоо. Өглөө эрт тул зам сэлүүхэн, машин цөөхөн. Сарнайгийн машинд хөгжим хангинан, хөөрхөн хүүхдүүдийнх нь зураг машины хөдөлгөөнд баруун, зүүн тийш найгана.
Гэнэт түс тас хийж, Сарнайгийн нүдэнд гал маналзах шиг болсноо харанхуй татлаа... Юу болов оо??? Тэр машин яагаад тийм хурдтайгаар эгц урдаас гараад ирэв ээ??? Би яагаад юу ч хийж амжсангүй вэ... Ямар хурдан...
2018 оны хоёрдугаар сарын 16.
Энэ бол Сарнайгийн урсгал сөрөн хурдалсан жолоочтой мөргөлдөж амиа алдсан өдөр. Энэ бол Сарнайгийн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл тасарч, хайртай хоёр үр, хамтын амьдралаа эхлүүлсэн ханиа үүрд орхин одсон өдөр.
Хэрвээ тэр жолооч урсгал сөрөөгүй сэн бол, хэрвээ тэр жолооч хурд хэтрүүлээгүйсэн бол Сарнайгийн зорилго бүхэн биелж, гэр бүл нь элэг бүтэн, энх жаргалтай амьдрах байлаа.