Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөх даалгаврыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак өгсөн тухай мэдээлэл тус улсын хэвлэлүүдэд гарсан байна.
Энэ хэрэгт цаазын ял сонсоод байгаа цагдаагийн офицер өнгөрсөн аравдугаар сард шүүхэд ийнхүү мэдүүлснийг “Malaysiakini” мэдээллийн сайт бичжээ. Офицер Азила Хадри хэргийг хэрхэн үйлдэж, ул мөрөө баллах талаар Нажиб Разакаас нарийн зааварчилгаа авсан гэсэн байна.
Иргэн Ш.Алтантуяаг Малайз улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх нууц мэдээллийг мэдэж байгаа, гаднын аюултай тагнуул гэж Нажиб Разак хэлж байсныг тэрбээр шүүхэд мэдүүлжээ. Харин Нажиб Разак дээрх мэдүүлгийг үгүйсгэж, гүтгэлэг хэмээн мэдэгдсэнийг тус улсын хэвлэлүүд онцолсон байна.
Б.Төгсбилиг
Эх сурвалж: Bloomberg.mn